Авилгачдаа! Дарга сайдуудаа! Тендерчдээ! Та бүхэнд баяртай мэдээлэл дуулгая! /фельтон/
Шимэгчдийн Засгийн газрын (Я.Төмөрөө ахын хэлснээр) шинэ бодлого болбоос авилгачдыг өршөөж ард түмнийг ташуурдах өршөөлийн хууль буюу яг одоо УИХ дээр хэлэлцэгдэхээр ээлжээ хүлээж буй албан ёсны ариун цагаан нэр нь “Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль” гэж байгаа юм. Олон охидтой айлд хүү мэндэлбээс эмэгтэй хувцас хунар өмсүүлж Энхтуяа гэдэг нэр өгдөг шиг л гэсэн үг! УИХ-ын аль ч материалаас өршөөлийн хууль гээд одоо хайвал юм олдохгүй гээд л бодчих. Яг нэвсийсэн бухал дотор нуугдах мэргэн бууч л гэсэн үг!
Хууль үйлчлэх хугацаа нь ирэх 11 сар хүртэл юм. Та одоо идэж болно. Энэ зун 120 сумын 90 жилийн ой зэрэг тохиож мөнгө төгрөгийг уул овоо шиг цуглуулж түүнийгээ хөөрхий насаараа ардчилал гэж бархирч архичнаас засаг дарга болтлоо суга дэвшсэн хэдэн муусайн сумын засаг дарга нар хувийн дансруугаа гулгуулж болно. Харин 11 сараас өмнө амжаад АТГ-д “энэ миний юмаа”гээд л бичээд өгчихнө гүйцээ! Бүх юм цэвэр.
Харин их гарын авилгачид буюу далайн чандруу, Швейцарь, Голланд, Хонгконг, Виржинийн арлын татваргүй бүсийн тансаг авилгачиддаа зориулаад та бүхнийг ч гэсэн ялгаваргүй өршөөх боллоо. Асуудалгүй ээ хөө мөнгөө Монголдоо оруулаад ирж болно. С.Баярцогт гуай тэр үлдсэн жаахан 1000 Euro –гоо бас аваад л ир яах ч үгүй.
Ингээд 11 сар хүртэл сургуулийн тендерээс хумсалсан 10%, замын хажуугаас хуссан 5 см бүрийн мөнгө, гаалийн байцаагч байхдаа туусан ганц нэг юмаа мэдүүл. Энэ бүхэн аль ч цагдаа, шүүхийн байгууллагуудад хэрэг үүсгэгдэх сэдэв биш, нотлох баримт ч болохгүй гэдгийг хуульд мөн зааж өгчээ. Харин муусайн хэвлэлийнхэн ёстой яршиг л байна. Хэрэв мэдүүлсэн материалыг сэтгүүлч олж аваад хэвлэлээс 5 сая, редакцыг 50 саяар торгоно гээд заачихсан.
Үндсэн хуулийн II бүлгийн 16.16 –д Монгол улсын иргэн хэвлэн нийтлэх эрхтэй гэж заасан заалт нь авилгачдыг өршөөх энэ хуулийн доогуур орж байгааг баяртайгаар мөн мэдэгдье.
Гайд гарсан Гарамгай
Газрын тухай хууль гэдгийг ерөнхий нэрээр нь их ойлгож төөрөлдөв. Анх гаргаж ирсэн “Марзан Шарав агентлагийн”хэдэн жиргээчин ч учраа олохгүй эхэлсэн авч УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар, Ё.Отгонбаяр нарын хэвлэлийн хурлаар бүх учир начрыг тайлбарлаж өгөв.
Газрыг дуудлага худалдаагаар зарна гэдэг нь хэн их мөнгө өгсөн нь л авна гэсэн үг. Мөнгөөр авсан газар дээрээ лаагаа асаануу, луувангаа тарина уу тэр хүний л мэдлийн хэрэг.
Дуудлага худалдаанд хамгийн аймаар нь “Бонд 888” хөтөлбөрийн ажлыг хийж байгаа Монгол-Хятадын хамтарсан “Лян Хө Жун Жан-Ногоон Уут”ХХК-ны захирал Ли овогт оролцож болох бөгөөд 60 жилээр газар авч түүнийгээ 40 жил сунгаад нийтдээ 100 жил амар сайхандаа жаргах боломж бүрэн нээлттэй байсан ажээ.
Энэ мэтчилэн гадаадын иргэнийг газар нутаг дээрээ тарвалзуулж түүнийгээ эдийн засгийг эрчимжүүлээд баахан юань хармаалах сайхан санааг Засгийн газар олж харсан бололтой. Юм үзээгүйн болохоор нь хөөрхий муу Гарамгайд бариулаад явуулчихсан чинь олон хүний дургуй хүргэж эхэлж ирсэн хэдэд нь “СОЛИОР” гээд явуулчихсан биш бүүр гай болж Монгол Улсын төрийн гурван өндөрлөгрүү “танай ”энэ Гарамгай чинь “СОЛИОР” гэлээ гээд бөөн юм боллоо. Сүүлдээ УИХ-ын дарга “За за болилоо энэ хуулийг буцаалаа битгий sms бичээд бай”гэсэн бол Ерөнхий саадруу бүүр 100 гаруй “СОЛИОР”гэсэн мээсээж ирж ядаргаа болжээ.
Гэхдээ хамгийн хөгийн нь Гарамгайруу мээсээж бичсэн хэдэн залуусыг цагдаа нар баривчлан 461-т хийсэн сурагтай. Халдашгүй дархан эрхтэй шил толь болсон хүний утасруу хамаагүй юм бичиж болдоггүй юм гэнэ. Хайшдаа Гарамгай энэ хуулиас болж 2016 онд ямар ч шаансгүй болсон тул энэ хэвээрээ гүрийхээр шийдсэн бололтой. Улс төрийн карьераа дуусгамааргүй байвал тэдгээр залуусыг өршөөгөөд өргөдөл гомдолоо буцааж авбал энэ бас нэг PR болох боломжтой юм.
Чухал цариг
Төрийн ордонд хэд хоног л Го сэтгүүлч бухимдаж алхсан. Яах гээд яваад байгаа юм болоо гэтэл 1 цаг 30 минутын “Чухал цариг”гээч нэвтрүүлэг хийсэн байх юм. Пүрэв гарагийн оройноос ёстой амтай болгоны сэдэв болж Газрын хуулийн дээр хамараа халцалсан Засгийн газрын өвдөгийг нь шалбалж орхив. Угаасаа Херогийн хийсэн нэвтрүүлэг баараг л кино шиг юм болж орхив. Гэхдээ их үзүүштэй. Заримдаа Тэнгис Өргөөгийн дэлгэцнээ гардаг ядруу кинонуудаас дээр юм.
Кино найруулагч гэх нэртэй авч цөөн хэдэн захиалгат нэвтрүүлэг сонгуулиар хийдгийг эс тооцвол гавьсан бүтээлгүй хирнээ “Гео судлаач”болчихсон тууж яваа Нируны баагий энд ёстой илүү байлаа. Эсгийн хийх газар нохой хэрэггүй эрэгтэй хүнтэй уулзахад ээж хэрэггүй гэж Бооёогийн хошин шог дээр гардаг үг эрхгүй санагдав.
Бусад нь яахвээ ок байлаа. Гэхдээ энэ нэвтрүүлэгт ганц хөгийн санагдсан юм нь Эрлийз хурлызын асуудал байлаа. 2009 онд Ерөнхийлөгч Н.Энхбаярын сонгуулиар Ариунаа гэгч бүсгүй гарч ирэн одоогийн Ерөнхийлөгчийг эрлийз хурлызаар нь дуудаж орхисон нь Н.Энхбаярын ялагдлын хамгийн том хүчин зүйл болсоныг хүн бүхэн мартаагүй бөгөөд угаас энэ асуудалд эмзэг сэдэв байдаг бололтой.
Ялангуяа эсрэг талын “нарийн”хэмээн зүтгүүлж байгаа нөхдүүд эрлийз гэх энэ сэдвийг ихэд өлгөн авч чи ч эрлийз тэр ч эрлийз гэх мэтээр хэд хоног л цахим орчинд дайтацгааж байна.
Уг нь асуудлын гол нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байх төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн ямар царигийн төмөр зам дээр ажиллах юм бэ? гэдэг л болохоос биш хэн нэгнийг эрлийз хурлызаар нь дуудах нь тийм ч чухал сэдвийн нэг биш юм. Гэхдээ Женког эсэргүүцэгчид нь энэ сэдвийг нь өлгөн авч асуудлыг царигаас нь холдуулж хэрүүл хийж байгаа нь ёстой л нөгөө эрлийз хурлызуудын сэргэлэн толгой “мушгиа мэх” хийж байгаа нь энэ юм боловуудаа гэж гайхмаар.
Яваандаа энэ эрчээрээ ер нь ганцхан төрд гарсан эрлийз хурлызуудад зориулсан нэвтрүүлэг гарсан мэт сэтгэгдэл үлдэхээр шахуу л хөөсрүүлж байна.
Бөө мөргөлийн яамнаас чагнуур олдов гэнээ
УИХ-ын нэгдсэн чуулган дээр Ерөнхий сайд “Портууны өрөөнөөс чагнах төхөөрөмж олдсон”гээд пал хийтэл нь хэлээд тавьчихлаа. Гайхмаар юм. Түүнийг анхааралтай сонсох хэрэг хэнд байваа? Байнга шахуу л худлаа хэлж, юу ч хамаагүй ярьж байдаг хүнийг тагнах хэрэг хэнд байваа? Магадгүй манай тагнуулынхан эсвэл цагдаа, авилгатай тэмцэхийнхэнд бөө мөргөлийн дуудлага хэрэг болж хэнгэрэг бөмбөрийн нүжигнээн гал хөсний чад пад хийх дуу хэрэг болсон юмуу бүү мэд. Юутай ч дотороо сим карттай жижиг юм олдох нь олдсон гэнэ. Магадгүй Мөргөлийн яамныхан гэж хоцрогдсон муусайн юмнууд гар утас дотроо сим карттай байдгийг ч мэдэхгүй байж мэдэх юм.
Холбоотой мэдээ
-
zochin (June 23, 2014 11:41:29 am )
ene tor zasag hariya hariutsah baiguulgad ene SOH gej humuusiig zuger moljij daramtlag ene soh nertei gazaruudiig nen yaraltai shalgaachee zov mehanizm.d no oruulj ogoochee soh nereer mash ih mongo ailuudaas avch bna
-
аймшиг (June 23, 2014 10:51:57 pm )
ДАРАВГАР
-
-
Anonymous (June 23, 2014 11:44:25 am )
энэ хэн л бичсэн болохоос уг нь үнэн юм
-
Уншигч (June 23, 2014 12:38:05 pm )
Энэ “халамцуу” засгийн газар бид нараар тоглож гүйцлээ. Зориуд төрийн хар хайрцагны бодлогыг сулруулж байгаад одоо эх орон, газар шороо, баялагийг минь хятадуудад найр тавин өгч байх шиг.
-
нар (June 23, 2014 1:08:44 pm )
Үнэн бичсэн байна.гараамгай гишүүн ч өнгөрөөд байна л даа.саналаа бичсэн хүн болгон.fassээр бичсэн хүүхэд.хүн болгоныг гарамгай цагдаад өгөх үү.эх орноо гэсэн хүмүүсийг эрх биш элгэн садан хөх тэнгэр.газар шороо нь.эхийн сэтгэл нь аврах байлгүй дээ.тэгвэл нэвтрүүлгээр ярьсан хүмүүсийг яах уу.бас шалгахуу.ямарч туйлбар алга.үйлийн үр гэж айхтар юм бий.
-
Anonymous (June 23, 2014 3:21:11 pm )
Үнэн үг гоё бичжээ Мөргөлийн яамныхан
-
Дулаа (June 23, 2014 6:04:38 pm )
Авилгачид зөвхөн засгийн газарт алга хаа сайгүй бна Баян Өлгий Аймгийн нийгмийн даатгалын хэлмсийн дарга гэж Шаяхтет гэж авилгач бна Ард иргэдийн өвчин зовлонгоор бизнес хийдэг, мөн эрх мэдлээ албан тушаалаа ашиглан хүн ажилд оруулж хэдэн саяаар нь авдаг Хэн мөнгө өгч чадах бэ гэдгийг маш сайн судлаж байж сонгож ажилд авдаг Өөрөө хуурамч дипломтой ийм нэг тэнэг хүн удирдах ажил хийгээд…….
-
Ц НЭРГҮЙ (June 24, 2014 3:55:55 am )
америк эрийн дөрөвпөх авгайболох сайн бүр албан ёсны дөрвөн эхнэртэй салалаагүй хүнийшүү солонгос эртэй сууж гэрийфн боол болох нь зөв амдрахын эрхээр нутгаасаа дүрвэж зугатаж ирээд монголд суурьшин амьдарч иргэн нь болж ажиллаж амьдрсан хятадуу буруу тэднийүр хүүхэд бид монголын дайсан уу би хятадбн хүүхэд гэдэгдээ би гутардаггүй бахархаж аваараа овоглож явдаг удамынхаа нэрээ ааваараа нэрлэж үр хүүхдүүд минь ч дагхдаг миний үед овог л байхаас удамын нэр нэргэлдэггүй мэддэггүй байсан болохоор тэр би хуурамчаар боржигон овогтой гэхийн оронд аавыгаа удамынхаа нэр болгосон социализмын гед эрлийзүүдийг гадуургах явдал байдаг байсан ч одоогийнх шиг бүх мэдээллийн хэрэгсэлээр ингэж бүлгэлэн дайрч байгаагүй хятадын бөгс долоож баяжсан сайл дарга хуурамж бараагаар олноо шулсан олз хайгч панзанчин нартай энэ асуудалаа ярь хятадын ч монголын ч засгийн газрын албан ёсны байр суурь ийм биш гэдэгт итгэлтэй байна
-
goojuur (June 24, 2014 4:59:36 pm )
Goojuur l bichsen bolhoos unen ym bichij
-
zochin. (June 24, 2014 9:19:45 pm )
ts. Nergui mini dee yuamar ih aldaatai bichdeg yum be ho. Nud chilchihlee. kkkz
10 Comments