Энэ сарын 20-нд Шри-Ланка улсад эхэлсэн бодибилдинг фитнесийн Азийн аварга шалгаруулах 18 дахь удаагийн тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Тус тэмцээнд манай улсаас есөн тамирчин өрсөлдсөнөөс ОУХМ Б.Сугарсүрэн эмэгтэй бодифитнесийн төрөлд алтан медаль хүртжээ. Ингэснээр Б.Сугарсүрэн бодибилдинг фитнесийн тивийн аваргаас алтан медаль авсан Монголын тав дахь тамирчин боллоо. Түүнчлэн эрэгтэйчүүдийн фитнес төрөлд хүч сорьсон Ч.Цогтбаатар мөнгө, Баасандорж хүрэл медаль хүртэв. Үлдсэн зургаан тамирчны хувьд медаль хүртэж чадаагүй ч бүгд шигшээд шалгарч чадсан байна.
Холбоотой мэдээ
-
naraa (June 26, 2014 3:03:57 pm )
ymar goe ymbe tanid amijalt husie
1 Comment