antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 17, 2014 1 comment

Хүй долоон худагт авто машины 500 зогсоол шинээр барина

нийтлэсэн Admin

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг батлаж, шаардагдах 2.450.000.000.0 төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Тамгын газарт үүрэг болголоо.

Одоогийн байдлаар Хүй долоон худгийн наадмын үйлчилгээний төвүүдийг холбосон тусгай зориулалтын зам барих, 500 ш авто машины зогсоол барих, үйлчилгээний төвүүдийг холбосон 3 м-ийн өргөнтэй 800 у/м цементбетон явган зам барих, Давааны өртөө, рейлбусын буудлын зогсоолоос зорчигчид тээвэрлэх 2 км хайрган түр зам барих ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

Батлагдсан төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг нийслэлийн Авто замын газарт шилжүүлж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 34.1.5-д заасны дагуу зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг үүрэгдлээ.
Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, зарцуулсан хөрөнгийг нийслэлийн 2014 оны төсвийн тодотголд тусгаж, батлуулахыг Тамгын газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн  хэлтэс, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо.
Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлэх, төсөл арга хэмжээний жагсаалтыг хүснэгтээр танилцуулъя.

                                                                                                                                                                                    /сая.төг/

Төсөл, арга хэмжээний нэр Төсөвт өртөг
1 Хүй долоон худгийн наадмын үйлчилгээний төвүүдийг холбосон тусгай зориулалтын зам барих 1200.0
2 500ш автомашины зогсоол барих 1000.0
3 Үйлчилгээний төвүүдийг холбосон 3м-ийн өргөнтэй 800у/м цементбетон явган зам барих 50.0
4 Давааны өртөө, рейлбусын буудлын зогсоолоос зорчигчид тээвэрлэх 2км хайрган түр зам барих 200.0
Дүн 2450.0

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Erka (June 17, 2014 6:46:10 pm )

    Ene munguur oron nutgiin zamaa zasaachee , zasmal nertei nuhnuud bolson bn lee dee

antalya rent a car