Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний G хэсэгт Герман, Португалын шигшээ багууд тогложээ. Энэ тоглолтод дэлхийн гурван удаагийн аварга Герман Португалыг 4:0-ийн харьцаатай хожсон байна. Португалын баг 2:0 харьцаатайгаар хожигдож эхэлмэгц хамгаалагч Пепе уурандаа шатаж, Германы довтлогч Томас Мюллертэй маргаан дэгдээсэн. Үүнийг яг дэргэдээс харж зогссон шүүгч эргэлзэлгүйгээр Пепед улаан хуудас өгч, талбайгаас хөөсөн юм. Дэлхийн хоёр удаагийн шилдэг хөлбөмбөгч Криштиан Роналдугаар ахлуулсан Португалын шигшээ 2014 оны ДАШТ-ээ ийнхүү амархан хожигдож эхлүүлнэ гэж төсөөлөөгүй байжээ. Маты Хуммельс өвдгөндөө ноцтой гэмтэл авсаныг эс тооцвол өчигдөр Германчуудын хувьд гайхалтай өдөр байлаа. Тоглолтын 90 дэхь минутад хугацааг 2 минутаар сунгасан ч Герман илт давуу яллаа.



Холбоотой мэдээ
Comments are closed.