antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 17, 2014 5 comments

Оросоос авчирсан танк онхолдож, 28 настай залуугийн аминд хүрэв

нийтлэсэн Admin

32_81a9cbfa79a794aac85432ced25b825114c88174Монголын зэвсэгт хүчин хэдэн бор цэргээ харийн rap ажилчдад зодуулж, дээрэлхүүлсэн тухай дуулиан намжаагүй байтал хүний амь эрсэдсэн ноцгой мэдээ чих дэлсэв.

 Зэвсэгт хүчний техник хангалтын бааз гэж Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт бий. Тэнд танк онхолдож Зэвсэгт күчний 016 дугаар ангийн салааны дарга 28 настай залуу амиа алдаж, гурван хүн хүнд, хөнгөн гэмтжээ.

 Тус баазад өнгөрсөн тавдугаар сард хойд хөршөөс 20 ширхэг Т-72 маркийн танк ирсэн гэнэ. Хамгийн сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжөөр зэвсэг тсхникээ шинэчилж, батлан хамгаалах хүчээ зузаатгах бодлогын хүрээнд хүлээж авсан эдгээр танкийг Зэвсэгт хүчний анги салбаруудад хуваарилах ажил ид өрнөж буй бөгөөд хуваарьт газарт нь шилжүүлэх үүргийг элдэв асуудалгүй биелүүлэхийг Зэвсэгт хүчний жанжин штабын Зэвсэглэл техник хариуцсан хэлтсийн дарга хурандаа Ганхүуд даалгасан гэнэ.

 Гэтэл өнгөрсөн амралтын өдрөөр Дорнод руу шилжүүлэх ажиллагааг явуулахаар болж танкуудыг хөдөлгөсөн үед уг осол гарсан байна.

Эл хэргийг Зэвсэгт хүчний жанжин штабынхан чамгүй сайн нууцалж гадагш мэдээлэл алдахгүй байхыг ихэд хичээж буй гэнэ. Гэвч хүний амь эрсэдсэн учраас хэрэг явдал хэдэн дарга нарын хооронд яригдаад өнгөрөхгүй нь лавтай. Тэгээд ч уг хэргийн талаар дуудлага авсан Говьсүмбэрийн Цагдаагийн хэлтсээс томилогдсон ажлын хэсэг хэргийн газарт үзлэг хийж, үйл явдлыг үзэж харсан гэрч, ажил хариуцсан дарга цэргээс шаардлагатай мэдээллийг тодруулж аваад буцсан гэнэ.

Урьдчилсан байдлаар энэ ослыг хурд хэтрүүлснээс үүдсэн хэмээн үзэж буй бололтой. Уг хэрэг явдалын талаар бидэнд дуулгасан эх сурвалж “Т-72 гэж танкны дээд хурд цагт 60 км. Гэтэл дадлага туршлага муутай хүмүүс шинэ техникийн шидийг үзэхээр хуучин нислэгийн зурвас болгон ашиглаж байсан 2.5 км урттай зам дээгүүр чамгүй хурдтай хөдөлгөсөн бололтой. Тэгээд ч ийм төрлийн танк хурдлах зориулалттай биш учраас ялимгүй хотгор дээгүүр ч хурдыг нь тааруулж гарахгүй бол амархан уначихдаг юм” хэмээн тайлбарласан. Түүнээс гадна танкуудыг шилжүүлэх ажлыг биечлэн хариуцах учиртай хурандаа Ганхүү болон өөр бусад дарга нар нь осол болох үед Баянталын бааз дээр байгаагүй гэх юм. Дүрэм журмаараа бол нэгэнт эл ажлыг хариуцах үүргийг авсан бол ард нь гартал толгойгоороо хариуцах учиртай бөгөөд цэргийн хүний өргөсөн тангарагтаа үнэнч, ажил хэрэгтээ хянамгай хандахын учир ийм зүйл дээр ч илэрч байх ёстой. Харамсалтай нь манай Зэвсэгт хүчинд хариуцлагагүй, хайхрамжгүй  иймэрхүү үйлдэлд хариуцлага тооцохын оронд мэдээлэл хэн гадагш алдав хэмээн хажуу хавиргаа хардаж сэрдэх тогтолцоогоор ажил явдаг болоод удаж буй. Үүний гай эцэстээ хүний аминд хүрч байгааг эрхэм дарга нар нь хэзээ ойлгохыг бүү мэд.

 Энэ удаагийн ослын тухайн дуулсан нэгэн “харж л байгаарай танкыг хөдөлгөсөн залуусын буруу болгоод дарга нар нь ямар ч асуудачгүй өнгөрөх биз” хэмээсэн. Урьд өмнөх хэрэг явдлуудыг харахад үнэн байх магаддал ч бий. Эцэс сүүлд нь энэ ослын улмаас амиа алдсан 28-хан настай залуугийн хохь болоод дуусах вий гэсэн эмзэглэл эрхгүй төрнө. “Хүүгээ үрэгдсэнийг дуулаад Архангайгаас аав, ээж нь ирсэн. Хоёр хүүтэй айл байсан юм билээ” хэмээн ослын талаар мэдээлэл өгсөн эх сурвалж дуулгасан.

 Ер нь Монголын Зэвсэгт хүчинд болохоосоо болохгүй бүтэхгүйн зуд нүүрэлчихсэн юм биш байгаа гэж бодохоор үйл явдлууд ар араасаа гарсаар байна. Агаарын довтолгооноос хамгаалах үүрэгтэй генерал нь харийнхантай онгоцны наймаа хэлэлдээд шоронд суучихдаг, хугацаат цэргийн алба хаагчдыг эгээ л хөлсний хятад шиг хямдхан зарж байдаг, хэдэн бор цэргээ хувийн компанийн барилга дээр ажиллуулж улмаар гадныхны гарын шүүс болгочихдог гээд асуудал арвин гарч байгаа ч ам ангайх дарга алга. Эгээ л цэргийн нууц, төрийн мэдээлэл гэх маягийн тайлбараар аргацааж, араас нь хэн хэлэв, хэнээс сонсов гээд тагнуулд гардаг болсон нь нууц биш.

Өнгөрсөн хавар болсон Тавантолгойн сургалтын баазад болсон Армийн марш тактикийн тэмцээний үеэр гурван ч хүн амиа алдсан сураг бий. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний бэлтгэлжилт муу, дээр нь дарга нарынх нь хайхрамжгүй хариуцлагагүйгээс цэргийн алба хаагчид цэл залуухнаараа хорвоог орхиод буйд анхаарал хандуулахгуй бол болохоо больжээ гэдгийг Зэвсэгт хүчний Ерөнхий командаагчийн сонорт дахин нэг уламжлахаас аргагүй нь.

 index


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • ajaa (June 17, 2014 7:49:46 pm )

    yum bolgonig buruutgaj bdag sonin setgehuitei bolj,bid.tehnik l bson hoino haana uildverlesen n hamaagui hurd hetruulbel ami nasand haltaishdee.medeej ungursun hun haramsaltai bn,

  • ffff (June 18, 2014 9:17:12 am )

    оросын танк байтугай лааз нь ямар бат бөх байдаг билээ дээ. тэнэгүүд, танк уначихаад феррари унасан юм шиг давхихаар чинь онхолдолгүй яахав дээ. энэ монголчууд яагаад ийм тэнэг байдаг байнаа. юм үзээгүй царайлаад танкаар уралдаад… ямар хөдөө хээр мориороо уралдаж байгаа биш дээ. хайран сайхан техник эвдээд хаячихлаа. үйлдвэрлэлийн согогоос болж эвдэрсэн бол өөр. гэтэл манай тэнэгүүд өөрсдөө ухамсаргүйгээс ийм хэрэг гарч. хурандаа ганхүүг зэрэг цол бууруулах хэрэгтэй.

  • bg (June 18, 2014 6:25:00 pm )

    T-72 бол шинэ танк биш оросын армийн зэвсэглэлээсээ гарч байгаа танк шүү дээ. Одоо орост Т-90, Т-95 танкийг ашиглаж байгаа.

  • Сүхбаатар (June 18, 2014 8:57:33 pm )

    Сургалт муу байна Жанжин штабад татаасны хүмүүс дүүрэн байна Борооны дараах мөөг шиг олон бригадын генералууд Онцгойбаяраас эхлээд албан тушаалдаа тэнцэхгүй нөхөдүүд олон байна Сүүлийн үед зэвсэгт хүчинийг намууд самарч байна даа Жанжин штабын даргаар томилогдсон хамгийн сүүлийн камонд оператев тактикын дээд боловсролтой генерал бол Дамдинсүрэн Түүнээс хойш намын гар хөлүүд Лениний академи төгссөн Тогоо Бямбажав мэтийн өгрүүд байхад яаж олигтой байхав дээ Т _72 манайдаа шинэ танк Т-90 95 уудын үнийг манайх дийлэхгүй шүү дээ

  • зочин (June 18, 2014 9:52:37 pm )

    Жанжин штаб ажлаа хийж чадахгүй байна. Бүхий л бүтэхгүй зүйлтэй нэр холбогдож явдаг Бямбажав чөлөөндөө гарах хэрэгтэй байна. Цэргийн мэргэжлийн албадаар дүүрсэн татаасын хүмүүсийг чадах ажилруу нь шилжүүлмээр байна. Монголын армийг улс төргүй болгох хэрэгтэй байнаа.

antalya rent a car