antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 23, 2011 Comments are off

Б.Наранхүү хорт хавдраар өвчилжээ

нийтлэсэн Admin

“Мон уран”-ны Б.Наранхүү гэхээр газрын наймаанд гаршиж баяжсан, авилагч, Алтжингийн амраг гээд таагүй мэдээллүүдээр төсөөлөгддөг нь нууц биш.Тэрээр, МАН-ын томчуудтай эртний танил төдийгүй бизнесийн хамтрагчид гэдэг утгаараа улсад өчнөөн тэрбумын асуудалтай гэдэг ч хэрэг нь замхраад байдгийн учрыг үүнтэй холбодог. Харин Дундговь аймагтаа хөрөнгө мөнгө харамгүй хаядаг тэрээр нутгийн ой, шарга азарганы хөшөө гээд нутгийнхнаа багагүй баярлуулдаг нэгэн. Гэвч, өнөөдөр түүний хэн байх гол биш, хэнд ч өвчин зовлон нүүрлэхийг хэлж мэдэхгүйн жишгээр Б.Наранхүү хүнд өвдсөн тухай яригдах болжээ. Тэрээр элэгний хорт хавдараас болж шаналж байгаа гэх бөгөөд ойрын үед урд хөршид эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орох гэж байгаа ажээ.Элэгний хорт хавдар сүүлийн шатандаа орсон, элэг нь хатуурсан үед өвчтөнийг аврах ганц эмчилгээ нь элэг шилжүүлэн суулгах аж. Саяхан Монголд элэг шилжүүлэн суулгах хагалгааг 50 сая төгрөгөөр хийжээ.

Д.Сэндэр.Factnews.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car