antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 11, 2014 1 comment

“Хас” банк зээлдэгчтэйгээ нийлэн бусдын 11 сая дээр “ажиллажээ”

нийтлэсэн Admin

has_bank_logoooooЗөв гэдэг үгтэй уриатай “Хас” банк буруу зүйл хийжээ. Зээлдэгчтэйгээ нийлэн бусдын 11.5 сая төгрөгийг дансандаа хийлгэж аваад “залгиж орхиж”. БГД-ын 7-хороо, 66-9 тоотод суух Б.Нарангэрэл нь “Хас” банкинд хугацаа хэтэрсэн зээлийн өртэй байж. Тэрээр гадаадад зорчих хүсэлтэй иргэдэд уг банкан дахь дансанд нь түр мөнгө байршуулж банкны тодорхойлолт гаргахад туслалцаа үзүүлэх бизнес эрхэлдэг Ч.Баянмөнхийг хөөрхөн залилж орхижээ. Б.Нарангэрэл нь түүнд хандан Солонгос явах гэсэн тул визний тодорхойлолт гаргуулах шаардлагатай байна гэсний дагуу тэр хоёр харилцан тохироод 100 айл дахь “Хас” банкинд очжээ. Тус тооцооны төвийн теллер Б.Өлзий-жаргалаас Б.Нарангэрэлийн зээлийн данс асуудалтай эсэхийг асуухад “асуудалгүй, зээл байхгүй байна” гэж. Ингээд Ч.Баянмөнх нь тохирсны дагуу 11.5 сая төгрөгөө шилжүүлтэл Хас банк зээлийн өрөнд гээд шууд суутгаад авчихжээ. Бөөн хэл ам үүсэж. Ч.Баянмөнх нь “Банкны хуулийн дагуу надад үнэн зөв мэдээлэл өгөөгүй, өргүй мэтээр худлаа хэлж намайг төөрөгдүүлсэн” хэмээн гомдол гаргаж. Б.Нарангэрэлийн дансанд түр байрлах болохоос түүний эзэмшлийн мөнгө биш хэмээн буцаан өгөхийг шаардсан ч “Хас” банк эрс татгалзжээ. Харилцагчийн дансны мэдээллийг зөвхөн эзэмшигчийн бичгэн зөвшөөрлөөр өгдөг гээд гомдол гаргагч тийм зөвшөөрөл үзүүлээгүй гэж маргаж. Мөн Б.Нарангэрэл нь хугацаа хэтэрсэн зээлтэй, зээлийн гэрээнд дансанд байгаа мөнгөн хөрөнгөнөөс үл маргах журмаар төлөхөөр заасан тул зээлдэгч өрөө л төлсөн байна гэсэн гэнэ. Харин Б.Нарарнгэрэл нь “би Хас банкинд зээлтэй гэдгээ хэлсэн, тэр мөнгийг би аваагүй банк авсан” гэж өөрөөсөө зайлуулжээ. Ийнхүү овжин банк зальжин зээлдэгч хоёроос болоод нэг иргэн 11.5 сая төгрөгөөрөө хохироод байгаа гэнэ.

NUUTS.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • unshigch (June 11, 2014 4:44:38 pm )

    hahaha,,banknii batalgaanii neg nohor ingeed hoorhon heden togrogoo aldchih gej dee,,azgui l yum
    amaar asuusan n buruudaj bgaa yum, tuhain banknii batalgaa husegchiig ooroor n shalguulj zeeltei esehiig n medeh heregtei baisiimdaa…
    odoo yaay gehew.buh zuil huuliin daguu yum shdee…nogoo talaas banknii batalgaa gargah huuli erh zuin undes bdaggui yum, tegheer huchin togoldor bud ym shuu dee ene biznes chin haha

antalya rent a car