antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 11, 2014 Comments are off

Эрээн хотруу нэвтрэхэд хураан авдаг хураамжийг хүчингүй болгожээ

нийтлэсэн Admin

ereenhotЗамын-Үүдийн боомтын захиргаанаас  БНХАУ-ын Эрээн хотын удирдлагуудтай хоёр улсын талаас авдаг олон төрлийн төлбөр хураамжийг цэгцлэх, хөнгөвчлөх талаар албан уулзалтыг хийсэн байна.

Уулзалтын үр дүнд Эрээн хот руу зорчих Монгол иргэн бүрээс таван юанийн хураамж авдаг байсныг өчигдрөөс эхлэн хүчингүй болгожээ. Ингэснээр Монгол Улсын иргэд ямар нэгэн хураамж, татвар төлөхгүй Эрээн хот руу нэвтрэх эрхтэй болж байгаа аж.

Эрээн хотруу нэвтрэхэд жилд дунджаар Монгол Улсын иргэд 12 000 000 юань буюу 2 000 000 долларын хураамж төлдөг байсныг ийнхүү хүчингүй болгосон байна.
Цаашид Замын-Үүдийн боомтын захиргаа нь Монгол Улсын хилээр иргэд нэвтрэхэд олон төрлийн 5-6 байгууллагад төлбөр хураамж төлдөг асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөжээ. Мөн Шинэчилсэн Засгийн газрын бодлогын хүрээнд Нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлж, ард иргэдэд учруулдаг байсан хүнд суртлыг бүрэн арилгах гэнэ. Дашрамд дуулгахад Замын-Үүдийн боомтын захиргаа нь энэ сарын нэгнээс үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car