-ТҮҮНИЙГ УИХ-ЫН ГИШҮҮНЭЭС ЭРГҮҮЛЭН ТАТУУЛНА ГЭВ-
Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын гишүүн О.Баасанхүү ШШГЕГ-ын харъяа Урьдчилан хорих 461-р ангид “зочилж”, хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж буй Г.Сарангэрэлтэй уулзсан байна. Тэрээр Г.Сарангэрэлээр багагүй даажигнасан ажээ. Тодруулбал, урьд нь Г.Сарангэрэл УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй уулзах хүсэлт удаа дараа гаргаж байсан боловч нэг ч удаа очиж байгаагүй аж. Харин хэвлэлд өөрөөс нь 10 тэрбумыг нэхэх эрхтэй гэсэн ярилцлага гарсны дараа тэрээр түүнтэй очиж уулзсан нь энэ юм байна. “Танай аавыг өмгөөлөгч Г.Батбаяр зодсон. Өмгөөлөгчөөрөө авах нь буруу. Аавыг чинь зодсон ийм өмгөөлөгч авах хэцүү шүү дээ. Яаж энэ өмгөөлөгчийг олсон юм бэ” хэмээн хууль баталдаг хүн атал ёс зүйгүй, ёс суртахуунгүй аашилсан байна. Энэ үйлдэлд нь түүнд Эрүүгийн хуулийн 247 дугаар зүйл ангид зааснаар нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, мөн шүүн таслах үйл ажиллагаанд саад учруулсан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэх боломжтой аж.
О.Баасанхүү Г.Сарангэрэлтэй уулзахдаа “Чи нэгэнт л хар тамхи татдаг, Тэмүүжинг таньдаг, унтсан чинь үнэн. Энийгээ чи бичээд өгчих. Ярьж байгаагаа бичээд өгчих. УИХ-ын гишүүн чамайг шоронд эргэж байна. Түүхэндээ анх удаагийн тохиолдол. Ийм юм хэзээ ч байгаагүй. Чи харин их азтай юм” гэхчилэн ярьж багагүй даажигнасан байна. Энэ нь өмгөөлөгч үйлчлүүлэгч хоёрын харьцаанд бэрхшээл учруулаад зогсохгүй шүүн таслах ажиллагааны гэмт хэрэг юм байна. Бид Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяраас энэ талаар тодрууллаа.
-Сарангэрэл таныг өмгөөлөгчөөрөө авах хүсэлт гаргасан гэсэн?
-Танилаараа дамжуулж надтай холбогдоод, өмгөөлөгчөөр авахыг хүсч байгаагаа мэдэгдсэн. Энэ дагуу би үнэгүй өмгөөлөхөөр гэрээ байгуулсан байгаа.
-Түүнд холбогдох хэрэг хэрхэн шийдэгдэх бол?
-Өчигдөр очиж уулзахад “Би ял авах уу” гээд их эргэлзсэн байдалтай болсон байсан. Урд нь хэзээ ч хар тамхи татаж үзээгүй нь баримтаар нотлогдсон. Сарангэрэлийн хувьд гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, цаг үе, тухайн хэрэгт оролцсон оролцогчдын хэр хэмжээг сонсож ажиглаад дотоод итгэл үнэмшилдээ “Энэ охины гэм буруугүйг нотолж чадах юм байна” гэж би бодож байгаа. Чухам миний энэ итгэл үнэмшил хэр үнэн зөв байсныг шүүх, цаг хугацаа тогтооно. Шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй байхад хүнийг мэргэжлийн хар тамхичин, мэргэжлийн биеэ үнэлэгч байсан мэтээр дайраад байгаа нь буруу. Бид Сарангэрэлийн нэр төр, алдар хүндийг гутаасан хэргээр О.Баасанхүүг шүүхэд дуудна. Гэм буруутай нь тогтоогдоогүй байхад олон нийтийн сүлжээгээр бичихээ болих хэрэгтэй. Өнөөдөр би найз залуутай нь ярьсан. Найз залуу нь ч их дарамттай байна. Аягүй бол Баасанхүү давхиж очоод “Чи Тэмүүжин Сарангэрэл хоёрын үерхэл дундуур орлоо” гэж хэлж мэднэ шүү.
-Баасанхүү гишүүн Сарангэрэл дээр очиж уулзсан мэдээлэл байна?
-Өнгөрсөн баасан гаригт очиж элдвээр шахалт үзүүлсэн байсан. Миний үйлчлүүлэгчээ яаж олох, хэзээ уулзах тэр бүхэн Баасанхүүд ямар ч хамаа байхгүй. Баасанхүү хууль зөрчсөн, ёс зүйгүй үйлдэл гаргасан. Албан тушаал, нэр төр алдрын хойноос хөөцөлдөж, албан тушаалын давуу байдлаа ашиглаж байгаа энэ байдлаар нь МАХН-ын Ёс зүйн хороонд гомдол гаргана. Тийм л их шударга ёс ярьдаг шударга нам юм бол энэ хүн дээрээ арга хэмжээ авах ёстой. Энэ хүн УИХ-д сууж байгаа тохиолдолд энэ хэрэг үнэн зөв шийдэгдэнэ гэдэг эргэлзээтэй. Бүх чадлаараа нөлөөлөхийг чармайж байна. Урьдчилан хорих 461-р ангид очиж, манай үйлчлүүлэгчийг дарамталж, янз бүрийн зохисгүй үйлдэл гаргаж, зохисгүй үг яриа хэрэглэж, шоолж инээн, дооглож тохуурхсан үйлдэл нь хэрэгт нөлөөлнө гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Хүсэлтийн дагуу очиж уулзсан байж болно. Гэхдээ би УИХ-ын Ёс зүйн хороонд ч өргөдөл гаргаж, түүнийг гишүүнээс нь эргүүлнэ татуулна. Урд нь өчнөөн удаа хүсэлт гаргаад байхад очоогүй мөртлөө 10 тэрбумын асуудал гарахаар очиж байгаа байхгүй юу. МАХН-ын удирдлага Баасанхүүд арга хэмжээ авахгүй бол Захиргааны хэргийн шүүхэд хандана.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ Medee.mn
Холбоотой мэдээ
-
ганаа (June 11, 2014 12:45:42 pm )
Аягүй бол Баасанхүү давхиж очоод “Чи Тэмүүжин Сарангэрэл хоёрын үерхэл дундуур орлоо” гэж хэлж мэднэ шүү.-өмнгөөлөгч хүн ингэж ярьж болдог юм уу? үнэгүй өмгөөлж байгаад чинь хэн итгэх вэ? үнэгүй нэртэй ч тэмүүжингээс төлбөрийг нь авчих биз
-
Anonymous (June 11, 2014 2:14:01 pm )
Ийм ИХ-ын гишүүн байх гэж дээ.. Яг л нэг дүрсгүй томоожоогүй хүүхэд шиг авирлажээ…Дахин ийм элий балай юмсыг ард түмэн болон нам нь хэрхэвч дэвшүүлж болмооргүй…Ёстой нэг тэнэг байна даа
-
zochin (June 11, 2014 2:31:29 pm )
Balai yumnuud dahin buu songogdoosoi Enkhbayaraas bolj…
-
zochin (June 11, 2014 2:40:03 pm )
ene huuhed odoo dunguj 20 garch yavaa gel uu? har nyalhaaraa muu yumand orootsoldood ,deer ni uls turchdiin ushigludug bumbug bolood , yana daa . etseg eh ni huuhdee bagaas ni zuv humuujuuleh heregtei yum shuu . huuhdee buruu erhluulsnees iim baidald hurch bgaa yum daa
-
Anonymous (June 11, 2014 3:03:03 pm )
10 terbum neheed avlaa yu ,hol ochij huts .yadaj jiriin hun bish yanhan har tamhichin.neg muu ner aldart shunasan umguulugch shar hadand och.aygui bol ih hurald ner devshne geed yavj bgaa daa
-
njuty (June 11, 2014 4:20:57 pm )
Энэ бол сонгуулийн хуулийг гууль болгосоны,УИХ-д хогын юмнууд намын нэрээр орж ирэх боломж буй болсоны наад захын жишээ,энэ янзаараа бол ганц худагт ял эпдлэж байгаа ялтан ч их хуралд орж ирэх боломжтой,ийм завхарсан холгын хуулиа нэн даруй өөрчлөх хэрэгтэй,хэрэв энэ хууль хэвээрээ байвал 2016 онд сонгуульд оролцох шаардлага байхгүй,энэ бол ердөөл сонгогчдоос санал авах нэр нүүргүй болсон луйварчдын УИХ-д орж бүгэх башир арга,өөр юу ч биш.
-
shal hudlaa medeelel (June 11, 2014 4:30:13 pm )
henii zorilgoor iim medeelel hiigeed bdiin bna shuurhai site chin hoorhiidoo
-
Anonymous (June 11, 2014 5:10:41 pm )
Ene odoo bolil doo. Ene umguulugch ni huuliin bolovsrohgui yum baina sh dee. Arai ch dee. Heruulch avgai ch ingej duugarahgui dee. Zugeer jiriin irgenii hemjeenii yos zui chamd alga baina sguu dee, Batbayar guai mini. Bolij uz. Iim umguulugchiig Baasanhuu baitugai bi ch toohgui. Baasanhuu bol tegj yarij heleh hun bish. Herev tegj yarihdaa tulbal har tamhichin buguud, Temuujintei holbootoig ni gartsaagui unen bolohyg sain medeh uchraas helsen baij boloh yum. Amnyhaa zorgoor burdag Batbayar shig umguulugch guai 10 terbum tugrugiig yamar undesleleer avah neheh gej??? Uuriinhuu umguulliin hulsiig Baasanhuugees avna gevel harin Arai shar hadand ochihdoo tulsan nuhur gej helehgui shuu dee. Gorigui ee. Huulich bish, guulich baina.
-
зочин (June 11, 2014 5:26:11 pm )
энэ ерөөсөө л энхбаяр ,цолмон хоёрын намын үнэн нүүр царай болсон ард түмний элч баянсэлэнгэ,баасанхүү хоёр.махн-ыг дэмжээрээ цаашид улам олон иймэрхүү солиотой амьтадыг төрд гаргаж хувалж энхбаяр монголын ард түмнийг доромжлох байхдаа.үхэр монголчууд энхбаярыгаа улам ихээр даган баясах болтугай.????????????
-
молиго шар (June 11, 2014 5:26:57 pm )
УИХ-ын гишуун гэхээр хуссэнээ хийж болдог юм шивдээ. Энэ балай чинь (Нямдоржийн хэлдгээр )Хэн нэгний оймсны хавчуурга л биздээ. Энхбаярын мангар пацаан эргуутэхээ болимоор юм. Энэ бид хоер ямар ухсэнийх нь их хурлын гишуун байдаг юм. Энэ тэнэгийг их хурлаас зугээр л хеечихвел таарнашдээ. ккккк..
-
Bold (June 11, 2014 5:52:58 pm )
Mongol uls önöödör iim l uls töröör ,önöödör ywaj bna neg nylah ynhan har tamhchn ohiin bühel büten uls tör gedeg ymaar daajgnaads suuj baidag.AH,MAH;MAXH namuud bügd adlhan Mongol uls önöödör ulam yduurch bna
-
-
зочин (June 11, 2014 9:25:28 pm )
Танилаараа дамжуулж гэнээ ха ха. Тэмүүжингээр дамжуулсан байлгүй.
-
fan (June 11, 2014 10:17:55 pm )
ene bichgdj baigaa zyuiyyd unen yumu hudlaa yumy.
-
ssaassde (June 12, 2014 12:48:18 pm )
ene yanhan deer yah gej ochij uuriigee buzarlaad yavnaa Baasanhuu
-
ХҮН (June 12, 2014 1:11:11 pm )
ЭНХБАЯР БӨХӨС АРЧСАН ОЙМСОО БУРУУ ГАЗАР ХЯСАН БАЙНА
-
ХҮН (June 12, 2014 1:19:16 pm )
ЭНЭ ОХИНИЙГ УЛС ТӨРИЙН ЗОЛООС БОЛГООД ЯААХ ГЭСЭН БОЛ ЯДАЖ ГЭМ БУРУУ НЬ ТОГТООГДООГҮЙ БАЙХАД ХҮНИЙ НЭР АЛДАРЫГ
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛИЙН ХЭРЭГСЭЛЭЭР ЗАРЛАН ГУТААЖ ХУУЛЬ ЗӨРЧӨХ ГЭЖ ДЭЭ
ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЭНЭ ҮҮЛДЭЛ ӨӨРӨӨН ГЭМТ ХЭРЭГ ШҮҮ ДЭЭ
ЭНЭ ГЭМТ ХЭРЭГИЙГ ҮҮЛДЭЖ БАЙГАА ИРЭН СЭТГҮҮЛЧ ИНАР ЦӨМ ЭРҮҮГИЙГ ГЭМТ ХЭРЭГ ҮҮЛДЭЖ БАЙНА ШИЙТГЭЛ АЛГУУ
ХУУЛЬ ЧУХАМ ХЭНДҮҮЛЧЭЛЭЭД БАЙНА -
Anonymous (June 12, 2014 1:57:09 pm )
Ц НЯМДОРОЖ БААСАНХҮҮ БОЛОЙМСОНД ХАВЧУУЛАГДСАН
ЯЛАГДАС БИ БОЛ ЦАГТААН ЭНХБАЯРИЙН БААСАНХҮҮГИЙН АДИЛ ЯВСАН САЙН ОЙЛГОЖБАЙНА БААСАНХҮҮ НАДШИГ ОЙМӨСНӨӨС САЛАЖ ЧАДАХГҮЙ ХҮН ӨНӨӨДӨР БИ ХЭЛЧЭХИЙ -
зочин (June 12, 2014 7:37:31 pm )
Балайрах гэж тэмүүжинтэй нь хамт ёс зүйгүй үйлдэл гаргасны төлөө ядахдаа ичгүүрийн арга хэмжээ ав монгол хүн хэзээ ингэж байлаа хатан ухаан буруу гэх биз
19 Comments