antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 23, 2011 1 comment

Асашёорюүд 9,5 сая иений торгууль ногдуулжээ

нийтлэсэн Admin

Японы мэргэжлийн сумо бөхийн дэвжээнээ уран мэх, ид хав, хурц зоримог барилдаанаараа гайхуулж явсан 68 дахь ёкозуна Асашёорюү Д.Дагвадорж зодог тайлснаас хойш арлын орны үндэсний бөхийн дэвжээ эзгүйрсэн гэхэд болно. Зөвхөн түүнд л байдаг тэр ялан дийлэгчийн харцыг одоо ч үгүйлэн суугаа хүн цөөнгүй. Гэнэтийн шийдвэрээр сумогийн ертөнцийг орхих шийдвэр гаргасан түүнгүйгээр сумогийн дэвжээ өрсөлдөөнгүй, сонирхолгүй, сумогийн ордон үзэгчгүй болсон нь худал биш. Дээр нь хар тамхины хэрэг, залгуулаад озэки цолтон тэргүүтэй бөхчүүд мөрийтэй тоглоомын хэрэгт орооцолдож, удалгүй сумочид даваа наймаалцаж байсан нь баримт нотолгоотой илэрснээр олон зуун жилийн түүхтэй сумогийн нэр хүндэд сэв сууж, энэ цаг мөчийг “мөхлийн үе” ч гэж нэрлэж байна.

2010 оны хоёрдугаар сард зодог тайлснаасаа хойш бизнесмэний шинэ амьдралд хөл тавьсан их аварга өнгөрсөн хугацаанд арлын орныг нэг бус удаа зорьсон ч жил гаруй хугацааны өмнө болсон зодог тайлах ёслолоосоо хойш сумогийн ордноор ороогүй юм. Харин энэ удаад их аварга Фүкүокад очиж, мэргэжлийн сумо бөхийн арваннэгдүгээр сарын кюүшю башёг үзэж сонирхжээ. Аваргын өөрийнх нь тайлбарласнаар бол “Үзэгч цөөтэй байгаа энэ үед сумогийн ертөнцийг дэмжих зорилгоор. Түүнчлэн ояката нь таалал төгссөнд сэтгэлээр унаад байгаа Кисэносатог дэмжих бодолтой ирсэн” гэжээ. Мэргэжлийн сумогийн дэвжээнээс бууснаасаа хойш сумогийн ордноор шагайгаагүй түүнийг сумогийн хүрээнийхэн төдийгүй хэвлэл, мэдээллийнхэн ч сонирхон хүлээн авчээ. Их аварга озэки Харумафүжи Д.Бямбадоржтой уулзаж, барилдааных нь өмнө амжилт хүсээд, Наруто дэвжээний бөх Кисэносатотой мөн уулзсан гэнэ. Түүнийг ирсэнд их аварга Хакухо ч сэтгэл өндөр байсан тухай Японы хэвлэлүүд мэдээлжээ.

Мөн энэ үеэр Японы цахим хуудас, блогуудаар их аварга Асашёорюүтай холбоотой өөр нэгэн мэдээлэл цацагдсан нь Токиогийн тойргийн шүүхээс түүнд 9,5 сая иений торгууль ногдуулсан тухай байв. Асашёорюү Сумогийн дэвжээг эзэгнэж байх ахуйдаа Японы нэгэн компанитай байгуулсан гэрээний дагуу тэр пачинко /Японы дэлгүүр, олон нийтийн газарт олноор байдаг автомат тоглоомын машин/ ажиллуулдаг нэгэн компанийн зохион байгуулсан олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцох ёстой байжээ. Сайтама мужид байдаг пачинко төвд зохион байгуулсан хоёр ч арга хэмжээнд Асашёорюү ирээгүй учир компанийн зүгээс их аварга болон өөр нэгэн компанийн эсрэг гомдол мэдүүлжээ. Тэдний мэдүүлснээр “Sapporo” гэх компани 2010 оны зун зохион байгуулсан арга хэмжээндээ Асашёорюү оролцоно гэж амласан гэнэ. Гэтэл их аварга очоогүй тул пачинкогийн компани шүүхэд гомдол гаргасан байна. Энэ тухай мэдээлэл анх өнгөрсөн дөрөвдүгээр сард Японы хэвлэлээр гарч байсан ч шүүхийн шийдвэрийн талаар энэ долоо хоногоос эхлэн шуугих болжээ. Ямартай ч Токиогийн тойргийн шүүх гомдол мэдүүлэгчийн талд шийдвэрээ гаргасан байна. Компанийн зүгээс 15 сая иений нөхөн төлбөр шаардсан бөгөөд шүүх бүрэлдэхүүн их аварга Асашёорюүг 9,5 сая иен буюу 162,5 орчим сая төгрөгийг нь төлж барагдуулах ёстой гэж үзжээ.

С.Цэлмэг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (November 24, 2011 2:50:44 pm )

    Dawarchisan yponchuud veeeeeee.Bur durgui hurchihleeeeeee

antalya rent a car