antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 23, 2011 Comments are off

“Гурван охин” хадамд гарах уу?

нийтлэсэн Admin

Охидын хамтлаг хуруу дарам цөөхөн. Тэр дотроо хөдөлмөрлөж байгаа нь бүр цөөн гэж тодотгож болох энэ цаг үед уран бүтээлээ тасралтгүй гаргаж байгаа охидын хамтлагийн нэгээр “Гурван охин”-ыг нэрлэж болно. “Жинхэнэ хайр” тоглолтоо хийн, урлагийн ертөнцөд өөрийн орон зайтай болохоо батлан харуулсан тус хамтлагийн охидын хайр дурлалын сонголт олны сонирхлыг татах болжээ.

Дуучин Х.Ану найз залуутай болоод удаж байгаа бол хамтлагийн ахлагч Н.Соло саяхнаас нэгэн бизнесмэн залуутай дотносох болжээ. Харин дуучин Г.Анхмаагийн хувьд найман жил үерхсэн найз залуугаа амьдралын ханиараа сонгож, жүжигчин Т.Билэгжаргалтайгаа нэг гэрт амьдрах болоод удаж байна.

“Гурван охин” хамтлагийнхан ийн найз залуустай, хувийн амьдралдаа анхаарах болсон ч уран бүтээлээ орхихгүй гэлээ. Энэ зуныг  киногоор амьсгалж өнгөрүүлсэн “Гурван охин”-ыхон шинэ жилээс өмнө гурван ч клипний зураг авалтыг дуусгахаар завгүй яваа юм байна.

М.Урин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car