
Сүүлийн үед “Монгол поп” хэмээх шинэ урсгалыг гаргаад буй “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд машин цуглуулах хоббитой. Тэрбээр гадаад оронд аялах болгондоо сувенирийн машин заавал худалдаж авдаг аж. Д.Болд “Хаммер”, “Бенз”, “Lexus-470”, 570 “Range Rover” зэрэг нийт 500 сая төгрөгийн үнэ бүхий автомашинтай. Дуучин маань эдгээр машинаа ээлжилж унах дуртай бөгөөд бүх машин нь 4044 гэсэн улсын дугаартай. Ямартай ч Д.Болд өөрийн цуглуулгаараа үзэсгэлэн гаргах хэмжээний гэнэ.
Аглуу буюу Л.Баттулга зоосны цуглуулгатай
“Х-Түц” продакшны жүжигчин Аглуу буюу Л.Баттулга эртний зоос цуглуулах дуртай. Одоогоор түүний цуглуулгыг одоогийн ханшаар тооцвол нэг автомашин өлхөн авчихаар хэмжээний гэнэ. Жүжигчин Аглуу багаасаа аавтайгаа хамт Оросын хаант засгийн үеийн мөнгөнөөс эхлээд эртний болон янз бүрийн мөнгө цуглуулдаг байжээ. Тэрбээр ажлаар гадаадад явах бүртээ зоос авч цуглуулгаа арвижуулдаг гэнэ. Мөн түүний найз нөхөд нь төрсөн өдөр, тэмдэглэлт баяраар байнга л мөнгөн зоос бэлэглэдэг аж.
Тансаг үнэртэнд дуртай М.Нара
Монголын рок попын “sexy” дуучин гэгддэг М.Нара тансаг үнэртэнд дурладаг. Түүний унтлагийн өрөөний толины урд 50 гаруй нэр төрлийн тансаг үнэртэн өрөөстэй байдаг. Түүний цуглуулгад “Channel”, “Dior”, “Burberry”, “Dolce&Gabanna”, “Lacost”, “Gucci” зэрэг дэлхийн шилдэг брэндийн үнэртэн байдаг гэнэ. Мөн сүрчгээс гадна түүний бас нэгэн цуглуулга нь виски аж. Түүнд бас л дарс, вискиний бяцхан цуглуулга байдаг гэнэ.
Сандал цуглуулах дуртай Г.Ундармаа
“Шинэ үе” продакшны жүжигчин Г.Ундармаа маш хачин хоббитой. Тэрбээр сувенирийн жижиг сандал цуглуулах дуртай аж. Түүний цуглуулгад янз бүрийн этгээд загвартай сандал байдаг гэнэ. Г.Ундармааг сандал цуглуулах дуртайг нь түүний найз нөхөд андахгүй бөгөөд ямар нэгэн баяраар дандаа жижиг сандал бэлэглэдэг аж. Түүний хувьд гадаад руу явах бүртээ шинэ, шинэ сандал худалдаж авдаг бөгөөд хамгийн үнэтэй сандлаа 50 ам.доллараар худалдаж авч байжээ.
Ш.Наранчимэг торны хоббитой
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Ш.Наранчимэг нь тор цуглуулах дуртай гэнэ. Тэрбээр чамин торонд дурладаг байна. Тэрбээр “Мэдэхгүй ээ, яагаад ч юм би тор цуглуулах дуртай. Хүн муухай тор барьчихсан явах муухай харагддаг. Би янз бүрийн гоё тортой. Манай гадаадад байдаг эгч хүртэл миний цуглуулгад нэмэрлэх гээд баахан тор явуулдаг. Театрынхан маань ч Нараа дандаа гоё, гоё тор барьдаг гэдэг юм. Ер нь би гадуур муухай тор барьчихсан хүн харагдвал санаа зовоод өөрийнхөө торыг өгчихдөг юм. Их сонин хоббитой хүн байгаа биз” хэмээн хэлж байсан удаатай.
Дуучин С.Сэрчмаагийн хобби нарны шил цуглуулах
“Хайрын дууч” хэмээн өргөмжлөгдсөн дуучин С.Сэрчмаа нарны шил цуглуулах хоббитой. Тэрээр чамин загварын нарны шил цуглуулдаг ба сэтгэлд нь таалагдсан шил байвал шууд л худалдан авдаг ажээ. Дуучин Сэрчмаагийн нарны шилний цуглуулга нь 30 гаруй болсон бөгөөд хамгийн үнэтэй нь 2000 ам.долларын үнэтэй гэнэ.
“Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ эрүүнийхээ ээмгийг цуглуулах хоббитой
Хамтлагийнхныгаа бодвол “shopping” бага хийдэг Ганаагийн хувьд элдэв янзын брэндийн хувцас, сүрчиг энэ тэрээс илүү эрүүнийхээ ээмгэнд ихэд анхаардаг аж. “Эр хүнийг ээмэг гутаана” гэдэг байсан үе аль хэдийнэ ард хоцорч чих байтугай эрүү, хамар, хүйс, хэл гээд хүссэн газраа “нүхэлж” ээмэг зүүх болсон. Үүний эхлэлийг тавьж залуусыг эрүүний ээмгэнд “уруу татсан” Ганаагийн цуглуулга тоогоо алдсан гэсэн. Хэдэн жилийн өмнө Сингапураас 70 ам.доллараар авсан шигтгээтэй ээмгэндээ хамгийн их хайртай аж.
Дуучин Ч.Бат-Эрдэнэ үнэт эдлэл болон өөрийнхөө тухай хайчилбар цуглуулдаг
Нийтийн дуучид дотроо шаггүй сэргэлэнд тооцогдож ард түмнээсээ “Эр хонгор дуутай, эрхийн чинээ биетэй” гэх элгэмсүү алдрыг хүртсэн гавьяат жүжигчин, дуучин Ч.Бат-Эрдэнэ бие жижиг ч бэлчээр томтой эр. Түүний хобби нь хуучин эдлэл цуглуулах бөгөөд чамгvй арвин аж. Дуучин Ч.Бат-Эрдэнийн цуглуулгаас хамгийн үнэтэйд тооцогддог нь цагаан алтаар хийсэн хуучны халбага гэнэ. “Амьд явбал алтан аяганаас ус ууна гэгчээр би хуучны ховор эдлэл олонтой” хэмээн бахархан ярих дуртай түүний бас нэгэн хобби нь өөрийнх нь тухай сайн, муугаар бичсэн сонины хайчилбар цуглуулах. Энэ цуглуулгад буй хайчилбаруудаас дуучин залууг муугаар бичсэн хайчилбар илүү их байдаг гэнэ.
Найруулагч Н.Наранбаатар CD цуглуулдаг
Тэрбээр сонгодог хөгжмийн чиглэлээр CD цуглуулж тvvнээсээ “кайф” авдаг аж. Ялангуяа дэлхийн сонгодог Бетхован, Шуберт, Моцарт нарын симфони бvтээлvvдийг шимтэн цуглууддаг. Жүжигчин маань нэрт дуучин Селин Дионыг шvтдэг учир түүний сиди ч олон байдаг гэнэ шүү.
Эх сурвалж: Шуурхай. мн
Холбоотой мэдээ
-
Зочин (June 08, 2014 9:59:13 pm )
Хэнд ч хэрэггүй хог өөрсдөө л таашаал авдаг юм биз.
-
Од (June 09, 2014 5:28:21 pm )
Наранабаатар CD цуглуулдаг гэнэ энэ л жинхэнэ хүний оюуны хэрэгцээг хангах цуглуулга байна. Гайхалтай баяр хүргэе.
2 Comments