Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулбал төмс 3.1 хувиар буюу 30 төгрөгөөр, байцаа 1.1 хувиар буюу 15 төгрөгөөр өсчээ.
Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ энэ сарын 4-ний байдлаар өмнөх сараас 0.4 хувь, өмнөх долоо хоногоос 1.2 хувиар өссөн байна. Хонины ястай махны үнэ өмнөх сараас 1.1 хувь, үхрийн ястай махны үнэ 1.2 хувиар өссөн бол адууны мах 1.8 хувиар буурч, ямааны мах өөрчлөлтгүй байгаа талаар Үндэсний Статистикийн хорооны мэдээлэлд дурджээ. Харин өмнөх долоо хоногтой харьцуулбал үхрийн цул махны үнэ нэг хувиар, хонины махны үнэ 2.7 хувиар өсч, бусад төрлийн махны үнэ өөрчлөгдөөгүй байна. Дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сараас 1.5 хувиар, өмнөх долоо хоногоос 0.6 хувиар өсчээ. Мөн I зэргийн гурилын үнэ өмнөх сараас 0.7 хувь, хоёрдугаар зэргийн гурилын үнэ нэг хувиар өссөн аж. Өмнөх долоо хоногтой харьцуулбал дээд зэргийн савласан гурилаас бусад гурилын үнэ өөрчлөгдөөгүй байна.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.