antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 6, 2014 13 comments

Х.Тэмүүжин сайдтай нэр холбогдсон Сарангэрэл гэх охины аав Ганбаатар, О.Баасанхүү гишүүнд их гомдож байна гэв

нийтлэсэн Admin

eeeeeeeeХууль зүйн сайд Х.Тэмүүжингийн “нууц амраг” хэмээгдээд буй Г.Сарангэрэл охин ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулагдаад байгаа.

Тэрээр 2014 оны 3-р сарын 02-ны 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Х.Гэрэл, Г.Сарангэрэл, Б.Энэрэл, Б.Отгончимэг гэх дөрвөн охин “Миами” зочид буудлын гадна автомашин дотор “Метафетамин” буюу мөс хэмээх хар тамхи хэрэглэж байгаад газар дээрээ цагдаа нарт баригдсан ажээ. Гэхдээ энэ дөрвөн охин хаанаас, ямар хүнээс хар тамхи авч хэрэглэсэн болохоо хэлэхгүй байсан тул цагдаа нар тэдний гар утасны орсон, гарсан дуудлагыг хянаж ямар хүмүүстэй харьцсан болохыг олж тогтоохоор ажилсан гэнэ. Тэгтэл Г.Сарангэрэл гэгч охины ашиглаж байсан 9961…, 9520… гэсэн дугааруудаас тэр өдөр сэжиг бүхий нэг дугаар луу маш олон удаа залгасан болох нь анзаарагджээ. Цагдаа нар энэ хоёр дугаарын цаана хар тамхи, мансууруулах бодис худалддаг гэмт этгээд байж болзошгүй гэж үзэн энэ дугаарыг эзэмшдэг хүнийг олж тогтоох зорилгоор Г.Сарангэрэлийн 9961…, 9520… дугаараас гадагшаа гарсан ярианы цэсийг УЕПГ-ын зөвшөөрлөөр оператор компаниас нь гаргуулан авч дүн шинжилгээ хийтэл их л хачирхалтай зүйл болсон. Г.Сарангэрэлийн 9961… дугаараас 71 удаа залгасан, 9520… дугаараас 41 удаа залгаж холбогдсон 9910… дугаар нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн гар утасны дугаар болох нь тодорхой болжээ. Энэ бол хар тамхинд холбогдсон охин, хууль зүйн сайд хоёр нэлээн гүн гүнзгий холбоотой болохыг гэрчилсэн явдал болж хэвлэл мэдээллүүдээр тэдний тухай яригдах болсон. Г.Сарангэрэл гэх охины хувьд ч элдэв янзаар хэвлэл мэдээллээр цацагдаж түүнийг танихгүй хүн бараг ховор болсон гэхэд буруудахгүй. Зураг, хөрөг нь хэвлэл мэдээллээр цацагдаж хар тамхичин, биеэ үнэлэгч зэрэг муу муухайгаараа дуудуулсан Сарангэрэлийн аав Ганбаатар нэгэн хэвлэлд ярилцлага өгсөн юм. Тэрээр “Би эцэг хүний хувьд охиноосоо асуусан. Миний охин Тэмүүжинг танихгүй, мэдэхгүй гэсэн. Би охиндоо ганц ч удаа гар хүрч үзээгүй. Хэзээ ч дарамт шахалтад байлгаж байгаагүй. Тэмүүжин ч тэр их ажлын хажуугаар элдэв зүйлд сатаараад явах хүн биш байлгүй дээ” гэв. Харин охиных нь энэ байдлыг ашиглаж байгаа УИХ-ын гишүүн О.Баасанхүүд их гомдож байгаа гэнэ. Энэ талаар хэлэхдээ “Охины минь талаар мэдээллийг зураг хөрөгтэй нь гаргаад. Сүүлдээ намайг танихгүй мэдэхгүй хүнгүй болж байх шиг байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүүд их гомдож байна. Албан тушаал горьдсон асуудалдаа хүүхэд ашиглахаа болиоч. Та нар миний муу охиноор битгий тоглоом хийгээд бай гэж хэлмээр санагддаг. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооныхон ч буруутай. Миний үстэй толгой Баасанхүүгээс болж цайсан. Би эрүүл мэндийнхээ хохирлыг тэр хүнээс гаргуулна” хэмээв.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • bi bol bi (June 06, 2014 9:19:11 pm )

    turd azillar baigaa elanguea said hun gudamznii ohintoi iim olon udaa holbogdno gedeg neg l bish baindaa hairan turiin ner sur / uuriiguu boddoggui yum bol sandal shireegee neg ymar suudal bilee geed neg hardag baigaadaa

  • zochin (June 06, 2014 9:43:32 pm )

    УИХ ын гишүүн хүн бусад нь хүн биш юмуу дээрх хүний гудамжны охин гэж юу гэсэн үг вэ монголын жирийн нэгэн хүмүүс гудамжаар алхаж яваад гудамжны хүмүүс болж байна уу. Эрх мэдлийн хойноос явж байгаа тэр Баттулга ч бай Баасанхүү ч бай ард нь хэн нэгэн нь байж л байгаа байлгүй дээ. Монгол хүний нэр хүндээр ингэж тоголж байгаа бол хариуцлагыг нь хүлээлгэх шударга хүн монголд байхгүй бид нарт тийм зориг зүрх алга гэдгийг тэд мэдэж байнаа гэсэн үг. Хүүхдүүд , бид өөрсдөө facebookeer яаж тоголдог УИХ ын гишүүд маань ч бас facebook twitter ээр бүрэн тоглоод PR гэдгийг бүрэн утгаар нь хэрэгжүүлээд сурцан байна гэж ойлгож байна. Олон нийтийн хэрэгсэл 4 дэх засаглал гэдэг бол хэвлэл мэдээлэл бус ИНТЕРНЭТ гэдэг бол ямар ч худал зүйлийг үнэн болгох хүчтэй гэдгийг баталж чадсан.

  • Су (June 06, 2014 11:17:39 pm )

    ЗА ХОЛ ОЧИЖ ХУЦАА ОХИНОО ОДОО Л ГЭНЭТ САНА ВУУ ЧИ УРЪД НЬ НЭГ БИШ УДАА ХАР ТАТААД ОРОН ШОРОНД ОРООД ЯВЖ БАЙХАД ДУУГАРААГУЙ БАЙЖ САЙД МААНЬ ТУСЛААД ЯВЖ БАЙХАД ЧИНЬ

  • mongol hun (June 07, 2014 4:05:17 am )

    Sain muu, unen hudal yamar ch ner, yal zuulee gesen ohinoo geh etseg hunii setgeliig oilgoj bainaa. Muusain hunii hognuud ingej yarih tusam iluu hairlaj hamgaalaarai. Tur bolood huuli ni buruutgasan ch ohindoo gancaardal bitgii amsuulaarai, Ene muusain sehuun zantai, araa medehgui niigmiin yalgadasnuudiin ugend buu shantar. Ohinoo gesen chinii hair huiten hananii tsaanaas ch medregdeh l bolno..

  • ajaa (June 07, 2014 10:58:50 am )

    5.1nd Temuujin uuruu yariltslaga ugch hulgain heregt holbogdoj shiitgegdehed n umguulugch olj ugsun.neleen hed utasdaj uulzsan gej yariltslag uguud bhad Baasanhuug buruutgaad yuugaa olj avahavdee.uuriinhee uriig ene nasand baimgui olon buzar zurshil tsugluulj,huklgai hiij shiitgegdej yavahad n buruu usgusun huuhed buhin huzuunees dor gej bodoj erthen arga hemjee acvah heregtei baij,odoo tegeed ohinoosoo bj tsaisan nasni erheer buuraltsan usnii nuhun tulbur ch geh shig eruul uhaantai yum yariasai

  • Найззочин (June 08, 2014 2:30:12 pm )

    Охиныхоо хүмүүжилд урьд анхаарч өсгөөгүй байж одоо хэн нэгэнд гон-гиноод яахавдээ Ганбаатар минь.

  • Anonymous (June 08, 2014 6:01:10 pm )

    Хэн ч байсан охиноо өмөөрөх нь гарцаагүй. Жаахан охиноор улс төр хийдэг баасхүү болих хэрэгтэй.

  • Зочин (June 08, 2014 10:13:19 pm )

    Битгий эргүүтээд байгаарай пихлу минь. Хүүхэд гэнэ шүү. Хүүхдээ гэж блпсон бол эртхэн хуцаж байхгүй.Хүүхдээ хүмүүжүүлэх нь яагаа вэ. Чи одоо өөрийгөө хар тамхичин охиноо ашиглаж рекламдах арга сэдээ юу.Намайг танихгүй хүн байхгүй боллоо ч гэх шиг битгтий тэнэгтээд байгаарай төгцөг минь.

  • zohcin (June 10, 2014 6:02:24 pm )

    тэмүүжин ичиж амьдраасаа ер нь хамгийн увайгүй балиар амьтан чинь энэ нөхөр бн. Худлаа, шударга юм ярьдаг цаагуураа дандаа мөнгөний албан тушаалын томилгоо явуулдаг маш муу хүн байна. Ард түмэн чамайг мэдэж байгаа шүү дээ

  • иргэн (June 10, 2014 9:29:31 pm )

    temuujin tanidag uulzaj bsan gej ooroo helsen bsan shde,tanid yu gej unenee helehewde,hen negend gomdoh bish huuheddee l gomdoh bolj de

  • irgen (June 10, 2014 10:15:17 pm )

    Temuujindee ochij gomdoloo tavikh ni zuv duu

  • pll (June 11, 2014 10:34:42 am )

    Сая сэрэв үү, эртхэн сэрэхгүй дээ,өнгөарсөн борооны хойноос цув өмсөөд нэмэргүй дээ

  • kkk (June 15, 2014 1:26:13 pm )

    ohinoo hvmvvjvvl,har tamhi hereglesen ni vnen bol huuliin hariutslag hvleeh l yostoi shvv dee.said darga nariig tanidag geed huulias gaduur bn gej bhgvi bailgvi dee.naad gomdoloo ohindoo helsen ni deer bhaa ah mini

antalya rent a car