Мартсанаас мал мэнд үү гэлээ гэдэг шиг нөгөө Тамхины хяналтын тухай хууль ер нь юу болсон бэ. Энэ хууль дөнгөж гарсаны дараа бүгд л сүрхий сэрэмжтэй болчихсон ажил албаныхаа газар тамхи татахаа байчихсан байсан. Гэтэл өнөөдөр гудамж талбайгаар тамхи татахаасаа айж эмээж байгаа хүн алга.
Ялангуяа төрийн албаны дарга нарын өрөөнд үнсний сав, тамхины үнэр нь хэвээрээ л байна. Санаачлагч нь өөрөө ч цахим хуудсаараа бууж өгч байгаа мэт сэтгэгдэл биччихсэн байна лээ. “Хэрэггүй санаачлав уу даа” гэсэн байсан байх аа.
Харин энэ хуулийн хохирогчид нь сургуультай ойрхон хэдэн дэлгүүр л болсон. Мөн дотроо тамхины өрөө гаргасан газрууд торгуулсан. Түүнээс биш гудамжинд, ажил дээрээ тамхи татсан хүмүүсийг ер нь торгосон уу. Байсхийгээд тамхины өрөө гаргасан тамхи татуулсан хэргээр үйлчилгээний газрууд л торгуулаад байгаа.
Хуультай холбоотой завхрал нугалаа ч гарч байна. “Драгон” төв дээр хөдөөнөөс ирсэн хүмүүсийг эргүүлийн цагдаа тамхи татвал торгодог гээд 5000 төгрөгөөр торгосон байна лээ. Уг нь 50 мянган төгрөг гээд байсан байх аа.
Мөн ТҮЦ-үүдийг өдөр болгон 5000 төгрөгөөр торгож байгаа гэсэн. Тэд нэгэнт л торгуулж хэвшээд тамхиа илүү үнээр зараад байгаа болохоор тамхины үнийг нэмэх татварын шинжтэй болчихсон санагдаад байгаа юм.
Хууль гэдэг хэрэгжих л ёстой зүйл байдаг. Муу байна уу, сайн байна уу хамаагүй. Тийм болохоор хэрэгжүүлж чадахгүй бол энэ хуулийг хүчингүй болгомоор байна. Эсвэл хянаж цагддаг хүмүүс нь албан газруудаар гэнэт айлчилдаг.
Торгуулийн хуудас тавиад хашраадаг болоосой. Ингэхгүй бол хуулийн нэр хүнд унаж, түүнийг дагаж мөрдөхгүй байж болдог юм байна гэсэн сэтгэхүй үүсчихвий дээ.
Э.Энх
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
hh (June 06, 2014 2:17:33 pm )
tamhinii huuli gedeg chini nuguu yu, orosod baidag bil uu.
-
Зочин (June 06, 2014 5:05:02 pm )
Huulia sahiulj chadahgui yum bol huuli gargaj yadag yum be. Tamhinii hor hunuul niigemd mash ayultai bolson gee biz dee. Zurh sudasnii uvchin uunees bolj ihessen gee biz dee. Changahan baival sain baina
-
Шаамий авгай (June 06, 2014 8:29:11 pm )
Тэр тэнэг шаамий авгай лалар хууль санаачлаад л зайлсан бай даа
-
Kkk (June 07, 2014 8:02:47 am )
Erguu xuuxen 2016 one garaxgui ee
-
Hj (June 07, 2014 3:26:12 pm )
Balduushnii huuli.
-
ха (June 08, 2014 12:52:41 am )
хууль гарлаа гээд тамхинаас гарах уу.үнийн хөөрөгдөл хулгайн заралт л ихсээд бна даа
-
Зочин (June 08, 2014 10:19:22 pm )
Миний бие өнөөдрөөс эхлэн амандаа тамхи хүргэхгүй гэдгээ ьангараглая.
-
100 % (June 10, 2014 1:44:17 pm )
ЗӨВ ШҮҮ
-
Anonymous (June 10, 2014 6:16:12 pm )
Одоо ч тамхийг нэг бөөнөөр нь авдаг болсон. Харин улам их татаж байгаа шүү. Ийм мунхаг хууль баталсаны хор уршигийг би зовлогоороо үзэж байна даа хөөрхий.
9 Comments