antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 6, 2014 6 comments

Гавъяат эмч Г.Дэжээхүүгээс болоод шүүх эмнэлгийн дүгнэлт саатав уу

нийтлэсэн Admin

News74Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан нь Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож

 байхдаа зуурдаар нас барсан харамсалтай явдал болсон билээ. Талийгаач Д.Амарсайханы нас барсан шалтгааныг БГД-ийн Цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүн өнөөдрийг хүртэл гараагүй байна.

Шүүх эмнэлгээс комисс томилон талийгаачийн цогцост задлан шинжилгээг хийлгэх үед талийгаачийн ар гэрийнхний хүсэлтээр өмгөөлөгч Р.Пүрэвлхам, талийгаач Д.Амарсайханы хадам ээж “Хүмүүн” эмнэлгийн захирал, Монгол Улсын хүний гавъяат эмч Г.Дэжээхүү нарыг байлцуулжээ.. Эх сурвалжийн мэдээллээр урьдчилсан дүгнэлтээр шүүх эмнэлгийн эмч нар Д.Амарсайханыг зүрхний шигдээс өвчний улмаас нас барсан байх магадалтай гэж үзжээ.

Гэсэн ч задлан шинжилгээний дүгнэлт албан ёсоор гаралгүй 22 хонож байгаа ажээ. Учир нь эх сурвалжийн мэдээллээр гавъяат эмч Г.Дэжээхүү нь шүүх эмнэлгийнхний ажилд ийн “садаа” болж, өөр дүгнэлт гаргуулахаар шахаанд оруулаад байж болзошгүй. Тодруулбал, тэрээр шүүх эмнэлгийнхнээр  нойр булчирхайн хурц үрэвслийн улмаас нас барсан гэсэн дүгнэлт гаргуулахаар шахаж байгаа гэнэ.

Хэрэв шүүх эмнэлэг Г.Дэжээхүү эмчийнхээр “Д.Амарсайхан зүрхний шигдээс бус нойр булчирхайн хурц үрэвслийн улмаас нас барсан…” гэсэн дүгнэлт гаргавал Цагдан хорих 461 дүгээр ангийн эмч нар буруутаж, ял үүрэх ажээ. 

Б.Дамдин-Очир

Зууны мэдээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • 19001973 (June 06, 2014 11:17:50 am )

    Жолооч та тээврийнхээ албан татвараа төлж амжсан уу.Хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол…Авто тээврийн төвлөрсөн лавлах ***-аас лавлаарай.

  • Оний (June 06, 2014 12:01:12 pm )

    За тийм юм гэж юу байдаг юм бэ, ямар ганц шинжээчийг шахаж байгаа биш бухэл бутэн шинжээчийн баг комиссийг ганц эмч хендленгеес шахаанд оруулж хуссэн дугнэлтээ гаргуулна гэж юу байх вэ дээ. Хэрэв тэгдэг бол шуух эмнэлгийнхэн хендленгийн нелеенд их амархан автдаг буруу дугнэлт гаргаж егдег гэсэн уг уу.

  • Монголчууд даа (June 06, 2014 12:22:23 pm )

    Манайхан их зоргоороо чалчих юм даа. Нөлөөлж болдог бол Монголд хууль гэж байгаад яах юм бэ.Сэтгүүчид их ядруу, хогон, ховон мэдээллээр иргэдийг сатааруулж,өдөр хоногийг барж амьдралаа залгуулдаг болж дээ, мэдлэг нь тун ч нимгэн нийтлэх зүйлээ сайтар судалж дүгнэхгүй, хайш яайш юм хийсэн болоод л мэдээллийн хэрэгслээр цацах нь өрөвдөлтэй.

  • bolor (June 06, 2014 1:08:58 pm )

    huurhii eniig bichsen setguulch yamar hemjeenii toirogtoi gedeg ni oilgogdoj bn,

  • Anonymous (June 06, 2014 1:21:12 pm )

    Hutsdag haltar ve

  • TV duiam (June 06, 2014 6:20:28 pm )

    Bhgui ui gui niigem shuudee magadgui shuu

antalya rent a car