antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 24, 2011 1 comment

МАН-ЫН ХУРГАН ДАРГА Ц.СҮХБААТАРЫГ ЦАГДАА НАР БАЙЦААХ ХЭРЭГТЭЙ

нийтлэсэн Admin

Бизнесийн, улс төрийн, олигархи бүлэглэлийн, татвар төлөгчдөөс хумсалсан, улс төрд санаархагчдын гээд гол төлөв

бохир мөнгөний эх үүсвэрээр боссон МАН-ын байр буюу тэдний их л зоригтойгоор нэрлэснээр “Тусгаар тогтнол”-ын ордон өнгөрөгч ням гарагт шатлаа. Нийгэм тэгтлээ их ач холбогдол өгөхгүйгээр үл барам “Нүгэл нь нүдээрээ гарч байгаа нь тэр”, Бохир мөнгө орж ирсэн шигээ гарч байгаа нь тэр” гэх зэргээс үзэхэд нам байртай байх эсэх бол үнэндээ ард түмэнд ямар ч хамаагүйг харуулж байна. Нөгөө талд МАН-ын нэр хүнд ард түмний дунд ямар байгааг аливаа нэг судалгаагүйгээр төвөггүйхэн харуулж байгаа хэрэг. Уг нь МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар ярьснаар бол “Энэ ордон бол МАН-аас ард түмэндээ барьж байгаа бэлэг” гэсэн шүү дээ. Гэтэл ард түмний байж байгаа царай энэ. Шатаагаад. Дэлхийн түүхэнд улс төрийн нам ард түмэндээ өөрийнхөө ордныг бэлэглэж байгаагүй гээд бодохоор сэтгэл уярмаар байгаа биз дээ.
Нөгөө талаар бодох нь ээ, МАН хэмээх нэрийг бараг дур­сахаа больчихсон үед харин ч ашиг­тай юм болов уу. Байраа галд­чихаад өөрсдөө хойноос нь хэн нэгнийг хардаад улс төрийн зо­рил­готой хэмээн халаглан зог­сох санаа ганцхан МАН-ынхнаас гарна л даа. Гэхдээ улс төрийн өр­сөлдөөн хүчтэй болсон үед амьдарч байгаа хүмүүсийн хар­даж байгааг буруутгах аргагүй. Тийм ч учраас МАН-ын нарийн бич­гийн дарга Ц.Сүхбаатар “Ин­гэж гал гардаг нь үнэхээр сэ­жиг бүхий байна. Бид үүнийг шал­гуулна” хэмээн хэлсэн биз ээ. Тэд­ний хардах шалтгаануудыг дурь­дая л даа. Ц.Сүхбаатар дар­га мэдэж байгаа болоод л хэв­лэлээр хэн нэгнийг сэжиглээ биз ээ. Түүнийг цагдаа нар сайн бай­цаах хэрэгтэй. Тэр их юм мэдэж бай­на гэсэн үг. Арай л ийм юм бо­лохыг мэдээд бид 24 цаг нүд сал­галгүй ажиллаж байсан. Гэ­тэл ганц ням гарагт хяналт суларс­ныг ашиглаад ийм юм боллоо гэ­чихсэнгүй.

Сэжиг-1
Мэдээж МАН-ынхны хамгийн түрүүнд хардах, улс төр хийх нэг хүн бол МАХН  болон Н.Энхбаяр. МАН-ын байр шатаж эхлэхтэй зэрэг л энэ эрхмийн нэр орж ир­сэн нь дамжиггүй. Сүүлийн үеийн судалгаагаар МАН Ард­чил­сан намынхаа тоосноос га­ра­хаа больсон нь МАХН буюу Н.Энх­баяртай шууд холбоотой. МАН-ын саналыг ард түмний дунд өм цөм хуваах болсон МАХН буюу Н.Энхбаярыг хардах өөр бусад олон шалтгаан бий. Экс энэ байрыг хэн хэний ямар мөн­­гөөр босч байгааг хүртэл ол­ны сонорт хүртэл хүргэж бай­сан даа. Авлигын буюу бузар мөн­гөөр босч байгаа. Тухайлбал, “МАК”-ийн Нямтайшир хүүхдээ улс төрд оруулахын тулд МАН-ыг авлигадаж, нэг тэрбум төг­рөг өгсөн гэж хэлсэн. Тэгэхээр хам­­­гийн том сэжигтэн нь Н.Энх­­­баяр бололтой. Энэ нь мэ­­дээж тэднийхээр шүү дээ. МАН-ын на­рийн бичгийн дар­га Ц.Сүх­баа­тарын хэвлэлд сэжиг­лэж ярьс­наар бол нэг иймэрхүү зу­раг га­рах магадлалтай.

Сэжиг-2
МАН-ын хүчтэй ганц өрсөл­дөгч Ардчилсан намын нэр хүнд өдрөөс өдөрт өсч байгаад ихээ­хэн санаа зовохын зэрэгцээ тэд­нийг ил далд ямар нэг ажил­лагаа явуулаад байна гэдэгт өдөр бүхэн санаа чилээж суу­гаа нь мэдээж. Зарим талаар Н.Энх­баярт туслаад намын нэр ус өгө­хөөс эхлээд зарим гуравдагч хүчнүүдийг эгнээнд нь нэгдэхэд хам­гийн том тусыг Ардчилсан нам хүргэж байгаа нь ч нууц биш л дээ. Тиймээс ч сэжиглэх хоёр­догч этгээд нь Ардчилсан нам юм байгаа биз. “Өмнө зүгт Тангуд улс мөхөөгүй гэдгийг өглөө бүр надад сануулж бай” гэдэг шиг МАН-ынхны хувьд Ардчилсан нам мандаад байна гэдгийг цаг ми­нут тутамд өөрсдөдөө сануулж байгаа. Өөрөөр хэлбэл хий дэмий хардаж суугаа хэрэг. Угаасаа унаж уруудаж яваа аливаа хүн, бай­гууллагын буруу зүгийн хар­далт их болдог хуультай хой­но доо. Ц.Сүхбаатар даргын сэжиг­лэж байгаа өнгө аяст ч энэ зүгт ан­хаа­рал хандуулсан сэжүүр цу­хал­заад өнгөрнө билээ. Өмнө нь долдугаар сарын 1-нд намын байр нь шатахад тухайн үеийн МАХН-ын­хан бараг л Ардчилсан на­мын­хан араар нь гүйж байгад шатаа­сан юм ярьж байсан. Тэгэхээр одоо ч ингэж мэдэх л улс.

Сэжиг-3
Мэдээж гуравдагч этгээд бол хэн нэгэн хорлон сүйтгэгч байх нь мэдээж. МАН-ынхны дээрх хоёроос цааш алсыг ха­раалж чаддаггүй юм гэхэд цаг­даагийнхан шалгах байлгүй дээ. Энэ гуравдагч этгээд хэн байж болох вэ, траншейны, нүх хонгилд амьдардаг хүмүүс гал гаргачихлаа гэх ямар ч үндэс­лэл байхгүй. Тэднийг бүү хэл юм асуух гэсэн сэтгүүлчийг оруу­л­даггүй нь энэ “Тусгаар на­мын ордон” гэсэн. Түүнээс биш энэ хэргийг “Траншейны хү­мүүс ингэсэн” гээд амархан ший­дэж болно. Даанч боломж ал­га. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ, Н.Энхбаяр ч юм уу, Ардчилсан намаас ч юм уу аль нэг нь хэн нэгнээр хийлгэж болно шүү дээ. Гуравдагч этгээд бол яагаад ч гарч ирэхгүй нь. Тэгэхээр үүнийг Н.Энхбаяр+Ардчилсан нам тэнцүү “Х” гэсэн хариугаар өн­дөр­л­өх болох бус уу.

Сэжиг-4
Дөрөвдүгээр сэжиг бол мэдээж минийх болон биднийх. Энд Сэжиг-1, Сэжиг-2, Сэжиг-3 нарыг хар­дах хэрэггүй. Ерөөсөө МАН-ынхан өөрсдөө хүйтэн сэрүүний улиралд барилга байшингийн ажил хийж болохгүй гэсэн хуулийг зөрчөөд ажлаа явуулаад байсан шүү дээ. Уг нь хуулиа дагадаг байсан бол өдийд аль хэдийнэ барилгын ажил зогссон байх учиртай. Гэтэл халаалт нь ч очоогүй нөхцөлд хууль зөрчин ажил хийхдээ галдаж халааж байгаад түүнээс болоод гал гарчихсан л байна лээ ш дээ.Ерөөсөө буруутан нь МАН өөрөө л байхгүй юу. Эд энд ингэхэд хэзээ хууль үйлчилж байлаа даа. Р.Содхүү даргатай МХЕГ-ынхан МАН-д яагаад ч шаардлага тавьж чадахгүй. Өөр жирийн ир­гэн байсан бол “Хохь чинь хууль зөрчиж хүйтний улиралд барил­гын ажил хийгээд” гэх байлгүй.

Сэжиг-5
Зүгээр байж байгаад гал гарчээ гэсэн тэнэг дүгнэлт гаргаад энэ хэр­гийг хаахгүй нь мэдээж. Ямар өөрөө­сөө гал гаргаад байдаг Өнөрчимэг биш. Тэгэхээр ямар нэ­гэн эзэн холбогдогчтойгоор энэ хэргийн хавтсыг хааж таарна. Эцэс сүүлдээ тус барилгыг барьж байсан гүйцэтгэгч байгууллага буруудаж таарна. Тэгэхдээ тэр өдөр ажиллаж байсан нэг нө­хөр хариуцлага үүрээд таарах сэж­гээр энэ хэрэг хаагдана. Угтаа бол МАН-д Н.Энхбаяраас өөр ямар ч дайсан байхгүй. Үнэн хэрэгтээ Ардчилсан нам ч дайсан биш. Ард түмэн ч дайсан биш, ганцхан Н.Энхбаяр гэдэг дайсантай л нам шүү дээ. Өөрсдийнх нь үзэж бай­гаагаар.

С.Ууганбаяр

 

MMinfo.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (November 24, 2011 9:51:13 pm )

    ga garj bwal zaawal hen negniig vdeselelgvi hardaj bolhgvi shvde yamarch shaltgaan baij bolno gehde buru uguhusu gadna dvgelt hii ene bol tanai namiinhani ard tvmende tarij irsen viliin lai baih ucnunur ni alj hydaj oron shorond hiij hesdvvlelej darlaj deerlhej baisanii lai hoishidch vrgeljilj baih bolno hergiin ezen ni tanai hvmvvs dotor bga biz

antalya rent a car