antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 24, 2011 Comments are off

Шинэ Хятад байгуулах төлөвлөгөө Өмнөговийг “залгих” уу

нийтлэсэн Admin

Хэзээ ч билээ нэг нөхөр “Хятадууд биднийг яасан юм бэ” гэж ирээд л сүрхий өмөөрч бичсэнийг уншиж билээ. Би л лав Хятад гүрэн биднийг яагаач үгүй гэж хэлж чадахгүй. Аль Хүннүгийн үеэс л Хятад улс манайхыг өөрийн болгох гэж тэмцсээр ирснийг түүх гэрчилдэг. Даан ч өдий болтол чадаагүй л болохоос.

Хамгийн харамсалтай нь өнөөдөр л бид бараг  Хятадын Монгол болох шахаад байгаа.  Хамгийн нарийн буюу Израйлын жишээгээр шинэ Хятад байгуулах төлөвлөгөө боловсруулж, Өмнөговь, Дорнод гээд олон аймгийг өөрийн болгохдоо тулаад байгаа юм биш үү. Израйлын арга гэдгийн учрыг тодруулбал ийм.  Өдгөө  Израйл,  Палестин хоёр ээлжлэн нэг нэгэн рүү гээ пуужин харваж тоглож байна.  Угтаа бол  Израйл гэдэг улс бараг л  байгаагүй.  Гэтэл  Палестин өнөөгийн  манай улс  шиг газраа зараад эхэлсэн гэж байгаа. Санаандаа хувьчилсан л юм байх. Арай ч шууд зараагүй нь мэдээж.  Гэтэл  дэлхийн хоёрдугаар дайны дараа дэлхийгээр нэг тарчихсан Еврейчүүд   газрыг нь авч эхэлсэн байгаа юм.  Тэгж байгаад нэг л өглөө  өнөөх худалдаж авсан газар дээрээ  Израйл улс гээчийг байгуулаад, дэлхий нийтэд зарлачихсан шүү дээ. Энэ талаар хүмүүс мэдэх байх.

Угтаа Израйлын  тэр газар нутаг нь  Палестинчуудын өвөг дээдсийн нутаг шүү дээ. Тэгээд л газар нутгаа харамлаж дайтаж эхэлсэн.  Явж явж  Палестинчууд газар нутгийнхаа төлөө тэмцсэнээсээ бол алан хядагчид гэсэн нэр зүүсэн. Зүүх ч юу байхав Америкчууд л тэгж нэрлэхгүй юу.  Яг энэ жишгээр  хужаа нар манай нутаг дэвсгэрээс бага багаар хумсалж эхэлсэн. Нэг л өглөө говийн аймгуудын нутаг дээр Шинэ Хятад нэртэй улс байгуулагдвал яана.  Баттай бус тоо баримтаас харахад зөвхөн Өмнөговь аймагт 100 гаруй мянган хятад иргэн амьдарч байгаа гэнэ. Энэ тоог дарж хэлсэн гэж мөрийцсөн ч алдахгүй. Энэ олон Хятад дунд ганц ч эмэгтэй хүн байхгүй гэж бодохоор аймаар байгаа биз. Өнөөдөр Өмнөговь аймагт хятад хүргэнтэй айл өтний ялаа шиг олширсон байна. Тиймдээ ч  Монгол, Хятадаа мэдэхгүй эрлийз жаалууд говийн элсийг тамгалж гүйлдсээр л. Энэ бол шинэ Хятад байгуулах төлөвлөгөөний гол цөм. Нөгөө талаар Оюутолгой, Тавантолгой, Нарийн сухайт, Олон овоот гээд говийн аймгуудад байгаа том л гэсэн том  ордуудад Хятадууд өндөр хувь эзэмшихийн төлөө үхэн тэмцэж байна.

Нэг хэсэг хятадууд “Рио тинто” компанийн эзэмших 42 хувийн бараг талыг нь өндөр үнээр авах гэж үзсэн. Гэхдээ л манайхан зөв хөдөлж болиулж чадсан л даа. Харин жижиг ордуудыг бол алт, нүүрс, нефть гэж ялгах юмгүйгээр эзэмшиж байгаа. Төлөвлөгөө үндсэндээ 20-30 хувьтай биелэгдэх шатандаа явна гээд хэлчихвэл болох юмгүй. Хэрвээ говийн аймгуудын газар нутаг дээр Шинэ Хятад байгуулагдвал манайхан Палестин шиг байлдаж чадахгүй шүү дээ. Хятадууд хүн алж, хэрцгийлэл үйлддэггүй л юм бол НҮБ өмнөд хөршийнхнийг зэмлэн буруушаасан мэдэгдэл хийхээс хэтрэхгүй нь тодорхой. Харин юм бүхэнд хошуу дүрдэг Америк, эсвэл Хятадтай манай газар нутгийг булаацалддаг Оросууд оролцож магадгүй юм. Хэрвээ газар нутгаа эргүүлж авна гэж байлдах дээрээ тулах юм бол хятадууд бүхэл бүтэн дисант буулгах байлгүй, манайд. Хамгийн түрүүнд хүнд алдаж болзошгүй Өмнөговийг л жишээ татаад байгаа болохоос Улаанбаатарт ч гэсэн хятад мина  булаастай л байгаа. Эвгүйтвэл дэлбэрнэ шүү дээ. 100 айл гэж нэрлээд байгаа барилгын материалын зах, Сүхбаатар дүүргийн 11, 12 дугаар хороо тун удахгүй бүхлээрээ хятадуудын эзэмшил болох дээрээ тулаад байгаа. Монгол эхнэртэй хятад нөхдүүд тэр чигт нь худалдаад авчихсан. Зах зээлийн хууль тийм хойно ямар ч арга байхгүй. Өнөөх Өмнөговийг залгих төлөвлөгөөний нэг хэсэг Улаанбаатар ч гэсэн хэрэгжиж байгаа нь тэр.  Энэ байдлаараа яваад байвал нийт газар нутгаа биш юм аа гэхэд, дөрөвний нэгийг нь тун удахгүй алдах вий. Хятадаас дэлхий дахин айж байхад хэн ч бидэнд цэрэг, эдийн засгаар туслахгүй л болов уу.

Н.Пунцаг

 

MMinfo.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car