antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 2, 2014 9 comments

Компаниуд эдийн засаг сэргэхийг хүлээлгүй дампуураад дуусах вий

нийтлэсэн Admin

aaaЕрөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй Засгийн газрын гишүүд эдийн засгийг эрчимжүүлж, 100 хоногийн дотор

сэргээх тухай ярьж байх хооронд аж ахуйн нэгж, байгууллагуудын олонхи нь дампуурч, олон зуун хүн ажилгүй болох магадлалтай болоод байна. Өнгөрсөн лхагва гаригт гэхэд л “Оюутолгой” компани 250-300 ажилтнаа халсан нь манай улсын гэлтгүй дэлхийн бусад улс оронд эдийн засгийн байдал ямар байгааг харуулсан үйл явдал боллоо. Учир нь Оюутолгойн хөрөнгө оруулагч болох “Рио Тинто” олон оронд үйл ажиллагаа эрхэлдэг дэлхийн нэр хүндтэй томоохон компаниудын нэг. Гэтэл тус компани санхүүгийн хомсдолд орж салбаруудынхаа бүтцийг өөрчилж, зардлаа хэмнэхээр болсон байна.

Ийнхүү “Оюутолгой” компаниас 300- гаад хүн халагдахын зэрэгцээ “Рио Тинто”-гийн бусад улс оронд үйл ажиллагаа явуулдаг салбаруудаас хэчнээн хүн халагдсаныг таашгүй юм. Харин өнгөрсөн долоо хо ногт манай улсын үндэсний то моохон компаниудын нэг болох нислэгийн “Изнис Эйрвиз” компани үйл ажиллагаагаа зогсоосон. Үүний ул- маас тус компанийн 220 гаруй мэр- гэжлийн ажилтан ажилгүйчүүдийн эгнээнд шилжлээ. Хэдийгээр эдгээр компани халагдсан, гэнэт ажилгүй болсон хүмүүстээ нөхөн олговор олгож байгаа ч тэр нь амьдралын баталгаа биш. Ажилд орох гэсэн ч санхүүгийн хүндрэл манай улсын том, жижиг бүх байгууллагад адилхан нөлөөлж буй учраас тэднийг авах өөр байгууллага хомс.
Ер нь “Изнис Эйрвиз” компани дампуурлаа зарласан нь эдийн засаг хүндэрсний эхний дохио биш гэхэд болно. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн дөрөвдүгээр сард “Эрдэнэс Тавантолгой” компани ажилчдынхаа олон сарын цалинг өгч чадаагүй талаар мэдээлж байсан. Тиймээс ажилчид нь тус компанийн төв байрны гадна “Цалингаа авъя, зургаан сар цалин аваагүй болохоор өрийн сүлжээ үүсчихлээ” хэмээн жагсч байсныг санаж байгаа байх. Түүнчлэн хэдхэн сарын өмнө “Мобиком” бас 400 орчим ажилтнаа халсан тухай мэдээлэл бий. Хүн бүр гар утас хэрэглэж, тэр дундаа олонхи нь энэ компанийн хэрэглэгч байдаг ч нэг минутын ярианы тариф нь бусдаасаа өндөр. Нөгөө талаар уран бүтээлчдийн дуу, шүлгийг хэрэглэгчийнхээ дуудлагад мөнгөөр суулгаж өгдөг тул ашиг их олдог гэдэг юм билээ. Гэтэл тус компани “Санхүүгийн хүндрэл бий боллоо” хэмээн ажилчдаа цөөлж, гэнэт халагдсаны нөхөн төлбөрт 9911- тэй дараа төлбөрт дугаараа үнэгүй өгч амыг нь “тагласан” гэх.
Үүний зэрэгцээ уул уурхайн олборлолт явуулдаг томоохон компаниуд сул зогсолт нэрээр ажилчдаа цалингүй амраах болсон зэрэг нь аль эрт эдийн засагт гамшиг нүүрлэснийг илтгэж байжээ. Одоогийн байдлаар үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд ч ажилчдынхаа цалинг өгөлгүй хэдэн сараар өнжих, нэмэгдэл, урамшууллыг нь танах, “Сонирхлоороо ажлаас гарч болно шүү” хэмээн сануулж эхлээд байгаа аж. Энэ мэтчилэн Монгол Улсын эдийн засгийн салбарт сайн гэхээсээ илүү саар мэдээ тасрахгүй нь. Монголбанкныхны хэдийнэ тавьж туучихаад байгаа валютын ханшийн өсөлт аж ахуйн нэгж, байгууллагуудыг уналтад оруулаад, эрх баригчид дэмжих нэрээр харин ч эргэж босохооргүй болтол нь “дэвссээр” байна. Энэ хэрээр арилжааны банкны чанаргүй зээлдэгчдийн тоо ч эгнээгээ тэлсээр байгаа юм. Өнгөрсөн оны байдлаар гэхэд л банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 566 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоосоо 92 хувиар өссөн байх аж.
Улс орны эдийн засгийн амьдралын эрчим буурч, инфляцийн уналт эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрсөн. Бодит амьдралын энэ үнэнийг  харин “шинэчлэлийн” гэх Засгийн газар удаан хугацааны турш  хүлээн зөвшөөрч зүрхлээгүй. Оройтсон борооны хойноос цув нөмрөв гэгчээр 100 хоногийн хөтөлбөр гаргаад байна. Энэ хөтөлбөр бодит ажил болтол олон жилийн нүүр үзэх нь гарцаагүй. Гэвч энэ Засгийн газрын тэргүүн “Одоохон засчихна” хэмээн ард түмнийг тайвшруулах аж.
Ингэсээр байтал бараг 30 хоног нь үр бүтээлгүй өнгөрлөө. Энэ хугацаанд бодит байдалд иргэдийин амьдрал улам л дордсоноос биш сэргэсэн зүйл нэгээхэн ч алга. Ер нь эдийн засгийн хүндрэлд тэд санаа зовж байгаа гэхэд болохоор байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын нэгдсэн чуулганаар өчигдөр төсвийн тодотголыг хэлэлцэж буйг харахад Засгийн газар болон төсвийн байнгын хорооныхонд ард түмнээ гэсэн өчүүхэн ч сэтгэл харагдсангүй. Энэхүү төсвийн тодотголд 1500 хүний шоронг 15 тэрбум төгрөгөөр бариулахаар оруулж ирж байгаа аж. Ард түмэнд өнөөдөр дулаан оромж, халуун хоол биш, харин хорих газар нэн чухал гэж эндүүрсэн бололтой.
Энэ бол ард түмнээ дорд үзсэн, хазайсан дээр нь түлхэх гэсэн далд бодлого мэт санагдсаныг нуух юун. Өмнөх Засгийн газрын үед УИХ-ын гишүүн Ц.Нямдорж 500 сая төгрөгөөр хорих газрыг өргөтгөх тухай төсөвт тусган оруулж ирэхэд АН-ыхан “Монгол Улсыг шоронжуулах гэлээ” хэмээн дайрч байсан нь бий. Гэтэл өөрсдөө 15 тэрбум төгрөгөөр 1500 хүний хорих газар барихаар улаарч, яаралтай батлуулах гэж зүтгэж буйн учир юу вэ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Зочин (June 02, 2014 10:17:25 am )

    Болж бүтэж байна гээд байсан Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдаж байгаа юм

    • b old (June 02, 2014 12:17:15 pm )

      aimshig

    • Soohii (June 03, 2014 10:16:28 pm )

      Ezen Chingisiin ug bii. ” Morin del deer uls orniig ezleh amarhan, harin morinoosoo buugaad uls orniig udirdah hetsuu gej… Uls orniig udirdah medleg chadvargui baij, uls orniig udirdah gej AN ineedmiin yum hiij baina, yadaj hechneen ch saihan humuusiig shorond hataaj, eruul mendeer ni hohirooj, ger orniig ini uimuulev dee. Iim humuust itgesen, tsaadahiig ni harj chaddaggui Mongoliin ard tumen orovdoltei yumdaa….

  • МОНГОЛЧУУДАА (June 02, 2014 10:33:53 am )

    ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИЖ АЖИЛЛААЧЭЭ. МОНГОЛЫН БАЯЛАГИЙГ ГЭРЭЭ, МӨРДӨГДӨЖ БАЙГАА ХУУЛИЙН НЭРЭН ДООР РИО ТИНТО ГАНЦААРАА ЗАВШАХЫН ТУЛД ГАДААД ТАЛААС ЭДИЙН ЗАСГИЙН ДАРАМТЫГ УЧРУУЛАХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙНА. ИЙМЭРХҮҮ АРГЫГ ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧИН УЛС ДАМЖСАН РИО ТИНТО МЭТИЙН КОМПАНИУД ХИЙДЭГ ЮМ. БИД БУУЖ ӨГӨХ ЁСГҮЙ. БҮСЭЭ ЧАНГАЛЖ ХЭРЭГГГҮ Й ХЭРЭГЛЭЭГЭЭ ТАНАХ ХЭРЭГТЭЙ.

  • ffff (June 02, 2014 10:56:25 am )

    монголчуудаа мөнгөө хэмнээд, дотоодын бүтээгдэхүүнээ хэрэглээд, шаардлагагүй худалдан авалтаа багасгаад хэсэг гүрийе. манайхны уул уурхайг үнэгүйдүүлэхийн тулд зориуд ийм байдалд оруулаад байна. манайхныг намаар нь талцуулахын тулд гаднаас зориуд ийм болгоод байна, укриан шиг хуваагдахгүйн тулд ухаантай байцгаая.

  • zochin (June 02, 2014 1:24:25 pm )

    Наадам дөхөж байна. Төрийн ажил хийх хүн олдох уу. Нөгөө 100 хоногийн 60 хоног дэмий өнгөрнө дөө. 7-1 гээд л төрийнхөн наадамдаа алга болцгоодогдоо.

  • Anonymous (June 02, 2014 3:39:04 pm )

    YANA DAA

  • irgen (June 03, 2014 10:22:53 am )

    mongold uil ajiilagaa yavuulah yamar ch bolomjgui bolood kompaniud ni uud haalgaa haagaad bugd gudamjind guilga guij bn, tatvariin daramt ur zeeliin asuudlaa hamag kompaniudad uuruulchiheer hen uy hiihiimbe arai teneg, shulga hulaichaas bolj uls oron suirlee, ene novshiig dald oruulaachee, shuud uchiggui ogtsruulaach, tevdendorj bas daaraad bgaamuu davhar deel umsuh geed chichreed bihiim, yamar ch sovestgui durak ichij uheesei, uhamsartai ni davhar deelee tailj ulger jishee bolj baihad dup umnuud ni zuuraldaad bdag ni sonin l bn

  • zochin (June 03, 2014 10:26:34 am )

    uyn naadam be, hen bayarlahiin, bayachuud l mori uralduulj toos shorootoi hutaldsan huushuur idne biz, ard tumen yadarch baihad ayar naadam yarih hereg bn uu daa iiissshhhh chavas daa mongolchuudiin hulduu tolgoi hezee zu bolhiin boloo

antalya rent a car