antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 29, 2014 5 comments

АТГ-д шалгагдаж байгаа Д.Энхбатын өмгөөлөгч С.Жанцан учир битүүлгээр нас баржээ

нийтлэсэн Admin

tatve30828725520140529094717 тэрбумыг төсвөөс зувчуулсан гэх хэрэгт холбогдон шүүхээс найман жилийн ял аваад буй Д.Энхбат нарын хэргийн талаар сүүлийн үед нэлээн яригдах боллоо.

Тодруулбал, Татварын ерөнхий газрын Улсын төсөв, орлого, хяналтын газрын Судалгаа,  үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбатын ар гэрийнхэн түүний ялын хэмжээг эрс эсэргүүцэж байгаа юм. Тиймээс түүний эхнэр болох Б.Охиноо  нөхрийнхөө буруугүйг нотлохын тулд хэд хэдэн удаа хэвлэлд хандаад байгаа юм. Тэгвэл хоёр хоногийн өмнө Д.Энхбатын эхнэр Б.Охиноо, түүний өмгөөлөгч С.Жанцан нар “Монгол ньюс” мэдээллийн төвд 12.30 минутаас хэвлэлийн хурал зарлаж, ял аваад буй Д.Энхбатыг буруугүйг нотлох баримт болоод АТГ-ын талаар ноцтой баримт дэлгэх гэж байжээ.  Гэтэл Д.Энхбатын өмгөөлөгч хэвлэлийн хуралдаа ирээгүйн улмаас хурал хойшилсон байна. Учир нь Д.Энхбатын өмгөөлөгч С.Жанцан нь 26-27-нд шилжих шөнө учир битүүлгээр нас барсан хэмээн эх сурвалж хэлж байна. Тиймээс Д.Энхбатын гэр бүлийнхэн дахин хэвлэлийн хурал зарлахаар болоод байгаа аж.

                Түүнчлэн Д.Энхбатын эхнэр Б.Охиноо  нь “Миний нөхрийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн даргаар ажиллаж байхад АТГ-ын одоогийн дэд дарга Б.Хурц Английн шоронд хоригдож байсан. Тэр үед эхнэрийнх нь нэр дээр байдаг “Сарнайх” гэдэг компанид Татварын ерөнхий газраас шалгаад 100 гаруй сая төгрөгийн акт тавьсан байдаг юм билээ. “Сарнайх” компани Баянгол дүүрэгт харьяалагддаг учраас актын хохирлыг төсөвт төвлөрүүлэх ажлыг Баянгол дүүргийн Татварын хэлтэс хийх шаардлагатай болсон. Мэдээж төрийн ажил учраас миний нөхөрт актын дүнг багасгах, хүчингүй болгох эрх байхгүй. Иймээс Хураалтын албаныхаа даргад үүрэг өгч акт төлүүлсэн байдаг. Үүнд л Б.Хурц өс санаж миний нөхрийг сонгон шалгаруулалтад өрсөлдөх үед нь барьж аваад энэ муухай хэрэгт татсан байх” хэмээн хэвлэлд ярьжээ.

Эх сурвалж: www.unen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • болор (May 29, 2014 11:04:38 am )

    ЯГ ҮНЭНИЙГ ХЭН МЭДЛЭЭ , ЯМАР Ч ХҮН ЯМАР ХЭРЭГ ХИЙСЭН БАЙ ӨӨРИЙГӨӨ Л ӨМГӨӨЛНӨ, СЭТГҮҮЛЧИД БАС САЙХАН ДЭГСДҮҮЛНЭ ШҮҮ, ШҮҮХ ШУДАРГААР ХЭРГИЙГ ШИЙДЭХ БИЗЭЭ

  • bolildoo ta nar (May 29, 2014 12:42:48 pm )

    yah gj iim hudla zuil bichdeg bna aa omgoolog ch ni huuli sahiulah ih surguulid bagshildag shatnas unad od bolson shdee uchir bituulger shono ntr gl yoo nere manai setguul ch narin uhamsar yagaad iim doroi bdiinm bee

  • zochzzoczozochin czochin zozohinzczoochinzhininzхнochinzochin z (May 29, 2014 3:32:37 pm )

    idej uujchihaad buruugui met jujig taviad balairaad bh yumaa huuliar yavah estoi

  • монголnjut; (May 30, 2014 12:13:17 pm )

    Хэвлэл мэдээлийн байгууллага бол хов зөөгчдын даллаганы уут биш,ер нь шалгагдаж байгаа хэргийн талаар хохирогч холбогдогчдын хэн нэгний үг яриа элдэв таамгыг хууль хяналтынхантай нэр заан холбож дэмий юм бичдэгээ болих хэрэгтэй,шалгадаг газар нь шалгаж хянадаг газар нь хянаж ял өгдөг газар нь ялаа өгсөний дараа баримт нотлогоотой юм хэвлэлд тавьж байх нь зүйтэй юм,хэвлэлийнхэн асуудалд ёс зүйтэй хандах хэрэгтэйдээ,бидэнд үнэн,чухамдаа үнэн мэдээ л хэрэнгтэй болохоос худал мэдээ мэдээлэл огт хэрэггүй,түүнээс гадна худлаа мэдээ мэдээлэл нийгэмд ямар их хор хөнөөл учруулдагыг хэвлэлийнхэн эрх биш мэдмээрдээ.

  • МОНГОЛ (May 30, 2014 3:22:43 pm )

    ГАДААДААС ХҮН ХУЛГАЙЛАХДАА ГАРАМГАЙ БОЛСОН ХУРЦ ГЭДЭГ ЭТГЭЭД ОДОО ТОМ АЛБАНД ОЧООД ДУРГҮЙ ХҮМҮҮСЭЭ БУУДАЖ ЭХЛЭВ ШҮҮ

antalya rent a car