antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 29, 2014 Comments are off

Хэрүүлийн алим “Чингис”, “Самурай” бондын үлдэгдэл 1.8 их наяд төгрөг

нийтлэсэн Admin

content_4Өчигдөр Төрийн ордны “А” тан­химд УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хам­тарсан хуралдаан болж, “алдарт” бараа үйл­чилгээ худалдан авах тухай хуу­лийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар эх толгойгүй маргалдацгаав.

Үнэндээ өнөөдөр зам, барилга, хө­дөө аж ахуй, уул уурхай гээд бүх л газарт тендерийн сонгон шал­га­руулалт гээч тоолж ч боломгүй асар их унац ашигтай, ёстой л далд дайн явагдаж, үхэх сэхээ үзэлзэцгээж байгаа.

Эдгээр олон тендерийн цаа­на Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарын дэлхийн зах зээл дээрээс бадар бариад олж ирсэн эсрэг, тэсрэг нэртэй өнөө хоёр алдарт бондын хэдэн төгрөг хийсч байгаа нь ч үнэн.

Өчигдрийн хамтарсан хурал­дааны үеэр сурсан юмыг сураар боож боодоггүйн хэргийг байнга гаргадаг өнөөх Ц.Нямдорж Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг ба­руун, солгойгүй загнаж “Тен­дерийн булхай, хулгайны толгой дээр сууж байгаа нөхөр” хэмээсэн.

Түүнийгээ “Зэрэг нэмэхийн өмнө” киноны еэвэнгийн хул­гай­­гаар зүйрлүүлэхээ ч мар­таа­гүй. Ингэхэд ууж идэхдээ уур­гын морь болсон манай хэдэн улстөрч­дийн унтах нойрыг барж, арааны шүлсийг өдөр, шөнөгүй савируулсаар байгаа “Чингис”, “Самурай” бондоос одоо ер нь аль хэр юм үлдсэн талаар жаал тоо баримт цуглууллаа.

Энэ хэрэг ингэж эхэлсэн түүхтэй. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдмагцаа хоёр жи­лийн хугацаанд дэлхийн зах зээл дээр таван тэрбум ам.дол­ларын бонд үе шаттайгаар гаргаж арилжих шийдвэр гаргав. Засгийн газрын 2012 оны есдүгээр сарын 15-ны энэ шийдвэрийг УИХ-ын 10 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар дэмжиж тогтоол гаргажээ. Гэхдээ эхний ээлжинд 1.5 тэрбум ам.долларын бонд арилжаалах зөвшөөрөл ч өгөөтхөж.

Энэ дагуу “Чингис” хэмээн нэрлэж Сингапурын хөрөнгийн биржид бүртгүүлсэн 1.5 тэрбум ам.долларын бондын арилжааг 2012 оны сүүлээр эхэлсэн байдаг. Тухайбал 2012 оны12 дугаар сарын 5-нд нэг тэрбум ам.долларыг 10 жилийн хугацаатай, 5.1 хувийн хүүтэй арилжсан байна. Харин 2013 оны нэгдүгээр сарын 5-нд үлдсэн 500 сая ам. долларын бондоо 5 жилийн хугацаатай 4.1 хувийн хүүтэйгээр гаргажээ.

Ийнхүү Засгийн газрын бонд үе шаттайгаар гарсан даруйд төлбөр нь Монгол банкин дахь төрийн сангийн тусгай дансанд байршиж, хүү нь бодогдож эхэлсэн түүхтэй. “Чингис” бондын таван жилийн хугацаатай гаргасан бондын үндсэн төлбөрийг 2018 онд,10 жилийн хугацаатай гаргасан бондын үндсэн төлбөрийг 2023 онд хийж дуусгах ёстой. Бондын эцсийн төлбөрийг хийж дуусгах хүртэл Монгол Улс таван жилийн хугацаатай бондын хүүнд жил бүр 20 сая 625 мянган ам.долларын хүү төлөх бол, 10 жилийн хугацаатай бондын хүүнд жил бүр 51 сая 250 мянган ам. доллар төлнө. Өөрөөр хэлбэл “Чингис” бондын эцсийн төлбөрийг хийж дуустал тав болон 10 жилийн хугацаатай бондын хүүнд нийтдээ 615 сая 625 мянган ам.доллар төлөх тооцоо гарч байгаа юм. Энэ бүх мөнгийг 10 жилийн хугацаанд, жилд хоёр удаа төлж барагдуулах ёстой. Ингэхдээ жил бүрийн зургаа болон 12 дугаар сард бондын төлбөрийг хөрөнгө оруулагчдад төлж байгаа гэнэ. Одоогоор хөрөнгө оруулагчдад хоёр удаа бондын төлбөр, тооцоо хийж 72 сая ам.доллар зарцуулаад байгаа.“Чингис” бондын хүүгийн хүү өдрөөс өдөрт бодогдсоор байхад тэр мөнгөнөөс өнөөдрийг хүртэл 1.4 их наяд төгрөг ямар ч ашиглалтгүй арилжааны банкуудад байршсан хэвээр байгаа. Харин бусад мөнгийг 10 гаруй салбарын төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулаад байгаа сурагтай.

Тэдгээр бүх мөнгийг нэгэн цагт өнөөдрийн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын туслахаар ажиллаж байснаа нэг л өдөр аз нь шовойж Хөгжлийн банкны залуур дээр суусан Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат гэх шавилхан залуугийн нэгдүгээр гарын үсэгтэй зөвшөөрлөөр шийдэж байгаа. Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банк томоохон 20 гаруй төслийг санхүүжүүлснээс “Чингис” бондын мөнгөөр 10 төсөл санхүүжүүлж байгаа гэнэ. Зам, барилга, стратегийн ач холбогдолтой уул уурхайн бүтээн байгуулалт гээд томоохон төслүүдийг сонгон авч санхүүжилт хийсэн гэгдэж байгаа. Зарим нэгээс нь дурьдвал Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг 200 сая ам. доллараар санхүүжүүлээд явж байгаа нь нэлээн том хөрөнгө оруулалт гэсэн. Харин тэдний хамгийн сүүлд хийсэн ТЭЗҮ-ийг нягтлахад 800 орчим сая ам. долларын санхүүжилт шаардлагатай гэх юм билээ. Гэхдээ бүх эрсдэлийг ганцхан төр үүрэхгүй гэж байгаа.

Нөгөө нэг томоохон санхүүжилт нь хуучны Байшин үйлдвэрлэх комбинат буюу БҮК-1,2,3-ыг дахин байгуулах, хөл дээр нь босгох хөрөнгө оруулалт гэсэн. Одоогоор Германы техник, эдийн засгийн тусламжтайгаар БҮК-1 комбинатын сэргээн босголтын ажил дуусах шатандаа яваа гэнэ. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор жилд 150 мянган метр куб барилгын зориулалтын хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай болох учиртай. Тэр хавтангаар өвөл, зунгүй барилга барих нөхцөл бололцоо нээгдэж, одооны нойтон ажиллагаа буюу бетон цутгалтыг орлуулснаар Монголын барилгын салбарт маш онцгой дэвшил гарах ёстой. Харин энэ төсөлд 14 сая ам. долларын санхүүжилт хийгдсэн дуулдана.

“Чингис” бондын хөрөнгийг 10 салбарт зарцуулаад байгаагаас аймгийн төвүүдийг холбох орон нутгийн авто замын төсөлд 570 тэрбум төгрөг шаардлагатайгаас одоогоор 369 тэрбумыг олгоод байгаа аж. Тэгвэл “Гудамж” төсөлд 200 сая ам.доллар шаард­лагатайгаас одоогоор 47.6 тэрбум төгрөг болон 1.9 сая ам.доллар олгоод байгаа гэнэ.

Таван толгой-Гашуунсухайтын чиглэлийн шинэ төмөр замын ажилд 200 сая ам.доллар олгохоор шийдвэрлэснээс одоогийн байдлаар 164.2 саяыг нь олгожээ. Мөн Тавантолгойн цахилгаан станцын төсөлд 14.8 сая ам.доллар олгохоос 3.8, харин Эгийн голын усан цахилгаан станцад шаардагдах 2.3 сая ам.долларын санхүүжилтийг бүрэн хийж дуусч.

Улаанбаатарын инженерийн шугам, дэд бүтцийн төсөлд 196.4 тэрбум төгрөг шаардлагатайгаас 101.8 тэрбумыг олгоод байгаа гэсэн. Харин Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн төслүүдэд шаард­лагатай 170 тэрбумын зээл олгогдоогүй, АНУ-аас худалдан авах “Боинг 767” онгоцны төл­бөрийн 81.3 сая ам.доллар эргэн төлөгдсөн, барилгын арматур, төмрийн хүдрийн нойтон баяжмал үйлдвэрлэх дөрвөн төслийн 50 сая төгрөг эзэддээ очоогүй байгаа зэргийг оролцуулан тооцвол “Чингис” бондоос 1.4 тэрбум төг­рөг одоо болтол зарцуулагдаагүй байгаа аж. Үүн дээр “Самурай” бондын зарцуулагдаагүй байгаа 400 тэрбум төгрөгийг нэмвэл 1.8 их наяд төгрөг одоогоор эдийн засгийн үр ашиггүй зөвхөн хүүг нь төлөх байдлаар арилжааны банкуудад хэвтэж байгаа аж.

Харин энэ мөнгөнөөс 1 их наядыг нь “Импортыг орлох, экспортыг дэмжих” төсөл хөтөлбөрүүдэд олгох бэлтгэл ажил хийгдэж байгаа. Эхний ээлжинд 888 төсөл шалгаруулаад байгаа ч арилжааны банкны шалгуур хангасан төслүүд нэг их наяд төгрөгийг таван жилийн хугацаатай, жилийн есөн хувийн хүүтэй зээлэх боломжтой гэнэ. Харин үлдэж байгаа 800 тэрбум төгрөгөөр дутуу санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг санхүү­жүүлэх бодолтой байгаа дуулдсан. “Төмөр” Ц.Нямдоржийн хардлага, “Фортуна” Н.Батбаярын баярхал болсон алдарт хоёр бондын зах зухаас дурьдвал нэг иймэрхүү.

Д.Түвшин

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car