antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 28, 2014 Comments are off

Гурван байнгын хороо хуралдана

нийтлэсэн Admin

baingiin horoo1.Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан  09.00  цагаас “А”  танхимд:

Хэлэлцэх асуудал:

·         Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хүчингүй болсонд  тооцох тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/.

2.Эдийн засгийн байнгын хорооны  хуралдаан “А”  танхимд үргэлжилнэ:

Хэлэлцэх асуудал:

·         Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2014.5.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

·         “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.5.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

·         “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.5.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

·         Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт;

·         “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах  тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;

·         Компанийн тухай хуульд нэмэлт,  өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар нар 2013.5.02-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар нар 2013.8.28-ны өдөр  өргөн мэдүүлсэн, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах тухай,  эцсийн хэлэлцүүлэг/;

·         Бельгийн Вант Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төслийн зээлийн хэлэлцээр”-ийн төсөл  /зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;

·         Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.4.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлоготой нийцүүлэх чиглэлээр,анхны хэлэлцүүлэг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн  байнгын хороотой хамтран хэлэлцэнэ/.

3.Төсвийн байнгын  хорооны хуралдаан “Г”  танхимд үргэлжилнэ:

Хэлэлцэх асуудал:

·         Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл,  2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл  /анхны хэлэлцүүлэг/;

·         Гаалийн албан татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.5.13-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж буй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөхийг 2016.12.31-ний өдөр хүртэл сунгах тухай, анхны хэлэлцүүлэг/;

·         Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.5.13-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хөрөнгө оруулагчийн импортолж байгаа тоног төхөөрөмжийн татварыг  2 жил хүртэл хугацаагаар хойшлуулах тухай, анхны хэлэлцүүлэг/;

·         Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төсөл/анхны хэлэлцүүлэг/;

·         Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад  хуулийн төслүүд /санал, дүгнэлтээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хүргүүлнэ/.

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ:

“Ардчилсан засаглалын институцын хөгжилд Үндсэн хуулийн гүйцэтгэсэн үүрэг: Үр дүн ба сургамж” сэдэвт Төрийн байгуулалтын байнгын хорооны судалгааны хэлэлцүүлэг 14.00-16.00 цагт  “Б” танхимд.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car