antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 28, 2014 Comments are off

Улаанбаатарт 23 хэм дулаан байна

нийтлэсэн Admin

tsagagaarБАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр , өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар түр зуурын бороо орно. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-6 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө Хөвсгөлийн уулсаар 14-19 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд түр зуур 16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

                                        2014 оны 5 дугаар сарын 29-нөөс 2014 оны 6 дугаар сарын 2-ныг хүртэлх
                                                                            цаг агаарын урьдчилсан төлөв:
30-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсгээр, 31-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 1-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Салхи 29-нд нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр, 30-нд нутгийн баруун хагаст, 31-нээс 6 дугаар сарын 1-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Идэр, Тэс голын сав, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. 6 дугаар сарын 1-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car