antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 28, 2014 Comments are off

“Нүүрс” хөтөлбөрөөс мөнгө завшсан гэх Л.Гансүхийн хэрэг хаашаа эргэх бол

нийтлэсэн Admin

gol0528Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд асан Л.Гансүхийн гэх хэрэг хаашаа эргэх бол гэсэн олон таамаг хөврөх боллоо. Түүнчлэн түүнийг мөнгө завшсан хэрэгт нэр хол­богдсон мөртлөө юунд өнөөдрийг хүртэл дуугуй явж юунд тэгтлээ их найд­сан юм бол гэх хүмүүс ч байна.

Үнэхээр “Нүүрс” хөтөл­бөрөөс их хэмжээний мөнгө завшаагүй юм бол яагаад одоог хүртэл олны эр­гэлзээг тайлахгүй ОХУ-д болсон Эдийн засгийн форумд оролцоод явж байна вэ гэх яриаг учир мэдэх хүмүүс хэлж байна.
Тэрбээр Засгийн газ­раас хэрэгжүүлсэн “Нүүрс” хө­­­төлбөрийн ах­лагчаар то­­­милогдон ажил­­лаж байх­­­даа төрийн мөн­гийг хувьдаа завшсан гэх хэрэгт нэр холбогдсон тул түүнийг АТГ-аас шалгах болсон юм.

Өнгөрсөн хоногуудад түүнийг энэ хэргээсээ бул­тах гэж гадаад руу оргон зайллаа гэж янз бүрийн мэдээлэл гарах болсон ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг улаан цээжээрээ хамгаалж “Эмчилгээнд явсан” гэх сүр­жин хаалтыг олон нийтэд хүргэсэн билээ. Түүнийг барьж хорих гэхээр маш том саад байдаг. Тэр нь мэдээж Ерөнхий сайд шүү дээ гэж хэлэх хүн олон байх юм. Учир нь өдгөө тэрбээр Ерөнхий сайдын зөвлөх гэсэн маш том сэтэр зүүж буйд юм. Үүнийг улстөрийн хүрээнийхэн ч ярилцах юм билээ. Энэ талаар Л.Гансүх “Намайг АТГ-аас шалгаагүй. Одоохондоо шал­гана, барина гэсэн ямар ч мэдэгдэл ирээгүй. Ер нь би улсын мөнгөнөөс ууж идсэн зүйл байхгүй. Хүнийг ингэж гүтгэж болохгүй шүү дээ. Би хөлний ясны ха­галгаанд орсон юм. Яс уч­раас хугацаа шаарддаг юм байна.

Тиймээс Монголдоо очиж байгаад сэтгүүлч та нартай нэр төр гутаасан хэргээр хуулийн байгууллагад уул­зах болно” гэж их л сүр­дүүлсэн өнгө аястай үгийг хэвлэлд дайсан бай­сан. Хамгийн гол нь тэрбээр эл хэрэгт холбоотой үгүй талаараа одоог хүртэл ямар нэгэн тайлбар хийхгүй байгаа нь сэжиг төрүүлж түүнийг улсын мөнгөнөөс завшсан хэмээн олон нийт хардсан хэвээр байгаа юм.

Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар түүний энэхүү хэрэгт нэг биш нэлээд олон хүн холбогдоод байгаа аж. Тухайлбал “Нүүрс” хө­төлбөрийг явуулахдаа ямар ч тендер зарлахгүй өөрийн ах дүүсийн компани гэгдэх “Эм Жи Эл Си Би”-гээр дүүрэг хороодод нүүрс хүргэх ажлыг хариуцуулж хийлгэж байсан аж.

Мөн тус компанийн ерөн­хий нягтлан бодогчийг уг хэрэгт холбогдуулан АТГ-аас баривчлаад байгаа.
Мөнгө завшсан гэх хэрэгт сэжиглэгдээд буй зөвлөх маань “Эм Жи Эл Си Би Ди” гэх дээрх компанитай ижил нэртэй ААН-ийг байгуулж төрийн өмчит Багануур хувьцаат компаниас нэг тонн нүүрсийг 27 мянга 500 төгрөгөөр худалдаж авах гэрээ хийчихээд ир­гэдэд зарахдаа 80 мян­ган төгрөгөөр зарж их хэмжээний ашиг олсон гэх баримт хуулийнхны гарт ороод байгаа аж.
Одоогоор энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шал­гаж байгаа ч “Нүүрс” хө­төлбөрийн хөрөнгө зарцуу­лалтын асуудлыг сайтар шалгасны дараа хэрэгт хол­боотой гэх хүмүүсийг баривчилна гэх мэдээлэл ч байгаа юм. Албан бус эх сурвалжийн мэдээлж буй­гаар түүнийг АТГ-ынхан баривчилах гэж гэрийнх нь гадаа отолт хийж байхад хэн нэгэн эрх мэдэлтэн тушаал өгч болиулсан гэх яриа хүртэл байсан.

Тэрбээр хөлний маш хүнд хагалгаанд орж удаан эмчлүүлэх шаардлагатай байна гэж хэлсэн ч Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ОХУ дахь айлчлалын багт орж Санкт-Петербург хотод бол­сон Эдийн засгийн форумд оролцсон нь өнөөдөр нэлээд дуулиан шуугиан болж байна. Түүний ОХУ-ын Ерөн­хийлөгч В.Путинтай гар барин зогсож буй зураг нь цахим ертөнцөөр тарж шуугиан тарьсан. “Ясны хагалгаа хийлгэсэн учраас хугацаа шаарддаг юм байна. Солонгост удна” гэж ярьж байсан хүн яагаад Орост явж байдаг билээ гэх асуултад тэрбээр хариулт өгөх хэ­рэгтэй байх. Яагаад гэвэл түүний энэхүү хачирхалтай үйл явдал олны анхаарлыг маш ихээр татсаар буй юм. Уг нь тэрбээр Оросод биш энд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхийн оронд эрүүл саруул хүн шиг маасайтал инээн Оросын Ерөнхийлөгчтэй хамтдаа зургаа татуулсан нь яах аргагүй сонирхох зүйлийн нэг.

Их мөнгө идэж уусан гэх хэргийн талаараа “Би Монголд очоод дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ” гэж бай­сан. Гэтэл одоог хүртэл таг чиг.

Өөрөөр хэлбэл Л.Гансүх өөрийгөө энэ хэрэгт ямар ч холбоогүй гэдгээ батлан нэр төрөө цэвэрлэх нь түү­ний эн тэргүүний зорилт баймаар юм гэж хэлэх олон хүн байна. Тэгээд ч сүүлийн үед манай төрийн өндөр том албан тушаалтнууд өөрс­дөө сайн дураараа хуу­лийн байгуулагад очиж шалгуулдаг болсон.

Тиймээс Л.Гансүх зөвлөх яагаад ийм алхам хийж болохгүй гэж.

Р.Саруул

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car