“ITZone” компани Android 4,1 үйлдлийн системтэй, 4 инчийн дэлгэц бүхий “Mogul” брэндийн “Могул Сонор” ухаалаг утсаа ирэх сарын 5-наас хэрэглэгчдэдээ хүргэх гэж байгаа билээ.
Тэгвэл Монгол инженерүүдийн програм хангамжийг нь хөгжүүлсэн, андройд 4.2 үйлдлийн системтэй энэхүү утсыг зах зээлд хамгийн хямд буюу 149.000 төгрөгөөр борлуулахаар болжээ. “Могул Сонор” ухаалаг утсыг “Unitel”, “G-Mobile”, “Mobicom”, “Skytel” гээд бүх оператор компанийн хэрэглэгчид ашиглах боломжтой. Уг утас нь хоёр сим картыг дэмжин ажиллах боломжтой юм байна.
Тэрээр “Могул Сонор” ухаалаг утас Dual core процессор, 512 MB RAM, 4 GB багтаамж, 32 хүртэлх GB-ийн SD карт дэмжих боломжтой, 4 инчийн дэлгэцтэй, олон улсын стандарт хангасан, интернэтийн орчинд ашиглах боломжтой гээд олон давуу талтай аж.
Мөн “ITZONE” компанийн инженерүүд ухаалаг гар утсандаа зориулан “Монгол AppStore”-ийг бий болгожээ. Үүний тусламжтайгаар бүх л операторын хэрэглэгчид монгол контент болон аппликейшнүүдийг нэг дороос татан авч, ашиглах боломжтой аж.Энэ сарын эхээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг уг компанийн үйл ажиллагаатай танилцаж, удахгүй худалдаанд гарах шинэ ухаалаг утастай танилцсан юм.
Холбоотой мэдээ
-
болор (May 27, 2014 4:30:12 pm )
монголчууд үнэн чадалтай шүү,”монгол хүн монголын баялаг” билүү нэвтрүүлгээр гардаг АНУ-ын алдартай компаниудад ажиллаж байгаа нутаг нэгтнээ харахаар үнэхээр бахархдаг, бие биенээ дэмжиж, өөд нь татаж явдаг бол бид чинь бусдаас илүү юм байгаа шүү.МОНГОЛЧУУД АА,
-
Зочин (May 27, 2014 7:11:37 pm )
Энэ утсыг Алтанхуяг, Сайханбилэг 2 бүтээчихсэн юмуу. Ичиж амьдраасай.
-
Anonymous (June 03, 2014 7:28:10 am )
haanaas hudaldan abah we
-
хххх (June 04, 2014 2:54:27 pm )
Алтанхуяг гуай хүний бүтээсэн юман дээр гүйж очихоосоо илүү засгийн ажлаа хариуцлагатай хийгээсэй.
4 Comments