
2. Жайпур, Энэтхэг– “Ягаан хот”-д та 18-р зууны үеийн Ражпутын ханхүү нарын үеийг санагдуулдам ордон буудлуудад бууж, хүзүүндээ цэцгэн хэлхээс зүүсэн чигтээ олон өнгийн цэцэгсийн хүрээлэнгээр алхаж болно. Мөн жинхэнэ заанаар зугаалж, торгон хөнжлөн дээр ургамлын цай уунгаа хэвтэж алжаалаа тайлах газар бол Жайпур юм.
3. Бали арал, Индонез– Бали арлын үзэмж төгөлдөр байгаль нь яг л “амилсан уран зураг” шиг харагддаг. Хөөсөрсөн галт уул, цалгилах хөх далай, өндөр далдуу мод, болон үзэсгэлэнт наран жаргах мөч нь та хоёрын хайрын очийг дахин бадраана. Халуун орны диваажинд та амьдралынхаа бас нэгэн мартагдашгүй өдрүүдийг өнгөрөөх болно.
4. Ниагарын хүрхрээ, Онтарио, Канад- Олон арван жилийн турш энэ алдарт хүрхрээ нь бал сараа өнгөрүүлж яваа хосуудын үзэх ёстой газруудын нэг байсаар ирсэн. Ялангуяа үдшийн цагаар “Солонгон гүүр”-эн дээрээс Ниагарын хүрхрээ хэрхэн долоон өнгөөр сацран урсахыг харах нь яг л гайхамшиг мэт үзэгддэг.
5. Ром, Итали– Эртний гладиаторуудын хөшөө дурсгалаараа алдартай Ром бол дэлхийн хамгийн романтик хотуудын нэг юм. Хайрттайгаа Ромын усан оргилууруудад зоос шидэж, “үүрд хамт байх” хүслээ шивнээрэй. Мөн “Piazza”-гийн талбай дээр каппучино оочлонгоо, 3000 жилийн тэртээгээр зугаалж болох юм. Ромд байхад амьдрал үнэхээр dolce!
6. Лас Вегас, Невада– Та энэ гэрэлтсэн хотод ямар романтик мөчүүдийг өнгөрүүлж болно гээч? Беллажиогийн усан оргилуурыг таны нүдэн дээр хэрхэн бүжиглэхийг харангаа намуухан хөгжим сонсож болно. Мөн тэнд Эйффелийн цамхаг, Венецийн суваг ч бас бий. Гэхдээ дуураймал л даа. Тиймээс та Лас Вегаст нэг сумаар гурван туулай буудаж болох нь.
7. Парис, Франц– Хамгийн эхний байранд мэдээж “Дурлалын хот” гэгддэг Парис орсон. Хаашаа л харна сонгодог хөшөөнүүдтэй гудамжаар алхаж, Эйффелийн цамхгийн доор үнсэлцэж, бие биенийхээ аманд зөөлөн крепе бялуу халбагадаж өгчихөөд, музейгээр нь хөтлөлцөж алхахыг хүсэхгүй байна гэж үү?
Холбоотой мэдээ
-
llmm (May 22, 2014 9:16:22 pm )
yoo uneheer goy yumaa hzee ngn tsagt udahkui ojinooo
1 Comment