Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 17.7 сая ам.долларыг 1826.50 төгрөгийн хаалтын ханшаар, 38.5 сая юанийг 293.10 төгрөгийн хаалтын ханшаар тус тус худалдав.
Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 40.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, мөн 25.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал тус тус ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад цэврээр 15.0 сая ам.доллар нийлүүлэв.
Холбоотой мэдээ
Comments are closed.