antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 21, 2014 1 comment

Өндөр хүчдэл рүү авирч амиа хорлох гэж оролдсон согтуу эрийг аврахын тулд тог хязгаарлажээ

нийтлэсэн Admin

huchdelӨнөөдөр 16 цагаас 19 цаг 30 минутын хооронд Баруун, Умард, Сэлбэ 110 кВ-ын дэд станцуудын хүчдэлийг бүрэн салгаад байсан бөгөөд эдгээр станцуудаас цахилгаан хангамжийн үүсвэртэй 1, 10, 3, 4-р хороолол, Хайлааст, Яргайт, Чингэлтэй, Долоон буудал, Дэнжийн мянга, Дамбадаржаа орчмын бүх хэрэглэгчид цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдсан. Мөн хороолол орчим, гандан бөмбөгөр худалдааны төв орчимд ч тог хязаарлагдсан юм.

Тог төлөвлөгдөөгүй хязгаарлагдах болсон шалтгаан нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Гурвалжингийн гүүрний ойролцоо байрлах Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн харьяа 110 кВ-ын агаарын шугамын тулгуур № 24-т согтуу хүн, амиа хорлох зорилогоор авирсан байна. Харин түүнийг буулгаж аврахаар Онцгой байдлын аврах алба, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК -ийн ажилтнууд, Яаралтай түргэн тусламжийн төвийнхөн ажиллажээ. Амиа хорлох гэж оролдсон согтуу эртэй хоёр цаг гаран ярилцаж тайвшируулсаны эцэс буулгаж авсан байна. Тиймээс Нийслэлийн олон мянган цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн эрх ашиг хөндөгдөж УБЦТС ТӨХК-ийн Дуудлагын төвийн 70047004 дугаарын утас руу маш их дуудлага ирж гомдол гаргасан хэрэглэгчид болон хязгаарлалтад өртсөн бүх хэрэглэгчидээс УБЦТС ТӨХК хүлцэл өчсөн юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • zochin. (May 25, 2014 4:36:22 pm )

    Zavaan novshoor tolboriig ni toluuleh heregtei

antalya rent a car