Хүн амын насны бүтцийн хувьд “идэр” хэмээн тооцогддог манай улсын 5 хүн тутмын нэг нь 15-24 насны залуучууд, нийт хүн амын 37,5 хувийг 15-34 насныхан эзэлж байна.
Орчин үед залуучуудын нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэх бодлогыг дэлхий нийтээр баримтлах болжээ. Энэ нь хөгжиж буй улс орны хүн амд залуучуудын эзлэх хувь нэмэгдсэн, дэлхий нийтийн хөгжилд даяарчлалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болж, залуучуудын санаа бодлыг сонсож, шийдвэр гаргах болон хөгжлийн үйл явцад тэдний идэвхтэй санаачлага, дуу хоолой, оролцоог хангах, эрхэд суурилсан хандлагыг хэрэгжүүлэх шаардлага гарч байгаатай холбоотой юм,
Дэлхийн энэхүү чиг хандлагатай уялдуулан, манай оронд ч мөн, залуусын зүгээс гаргаж байгаа шинэлэг дэвшилт санаачлагуудыг тухай бүрд нь дэмжиж, хамтран ажиллах зүй ёсны шаардлага урган гарч ирж байгаа билээ. Нийгмийн төрөл бүрийн салбарт хөдөлмөрлөж буй залуус өөрсдийн хүсэл зорилго, эв санаагаа нэгтгэн, эх орныхоо хөгжил дэвшилд тодорхой хувь нэмэр оруулахаар янз бүрийн хөдөлгөөн, бүлэг, клубыг зохион байгуулж, өөрсдийн хэр хэмжээнд таарсан хүмүүнлэгийн аян өрнүүлдгийг бид мэднэ. Тэдний нэг тод жишээ нь, саяхан байгуулагдсан “365” хөдөлгөөний залуус юм.
Монголын цахим мэдээллийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг зарим вебсайтуудын захирлуудын санаачлагаар энэ хөдөлгөөн үүссэн бөгөөд аливаа нэгэн улстөр, нам эвслээс хамааралгүйгээр, зөвхөн өөрсдийн сэтгэлийн дуудлагаар нийгэмд сайн үйлсийн аян өрнүүлэхээр зориг шулуудан, эхний гараагаа эрч хүчтэйгээр эхлүүлээд байна. Тэд 365 хоног буюу бүтэн нэг жилийн турш сайн үйлсийн аян өрнүүлж, нийгмийн зорилтот бүлгүүдэд хүрч ажиллах зорилготой аж.
Энэхүү хөдөлгөөний дайчин залуусын нэг болох МУСТА Д.Балдан 5-р сарын 19-ний өдөр нийтийн дууны авьяаслаг мастер МУГЖ Н.Төмөрхуягтай хамтран “Хорвоод ганцхан ээждээ” тоглолтыг Бөхийн Өргөөнд хийн, олсон орлогоороо дуучин Н.Төмөрхуягт орон сууц авч өгсөн юм. Тэрээр тоглолтын бэлтгэлээ санхүүжүүлэхийн тулд өөрийн эзэмшлийн машинаа хүртэл зарсан ба Н.Төмөрхуяг дуучны аж амьдралыг сайн мэддэг хүний хувьд түүнийг тусалж дэмжих зорилгоор “Танайд хоноё” нэвтрүүлэгт оролцуулж, 1980-90-ээд оны үед олон сайхан уянгалаг дуугаараа монголчуудын сонорыг мялааж байсан хайртай дуучныг нь телевизийн цэнхэр дэлгэцээр ард түмэнтэй ахин учруулсан билээ.
Эндээс харахад л, хэрэв залуус маань нэгэн зорилго дор нэгдэж чадвал тэдэнд болохгүй, бүтэхгүй зүйл үгүй гэдгийн тод жишээ болж чадсан юм. Мөн “365” хөдөлгөөний залуус маань 6-р сарын 3-ны өдөр Нийслэлийн хамгийн их оршин суугчидтай Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын гудамжинд урлаг, соёлын оддын шоу тоглолт зохион байгуулж, хотын төв орох боломж хомс, алслагдмал дүүргийн хүүхэд багачууддаа сюрприз барин, бэлэг тараах юм байна.
Монгол орны хөгжил дэвшилд залуус та нарын маань оролцоо ус, агаар мэт хэрэгтэй байна. Нэгэн зорилго дор, нэгэн чигт хамтдаа бүтээн, хамтдаа урагшилцгаая!
Залуустай нэгдэх хаяг: https://www.facebook.com/365hudulguun
Холбоотой мэдээ
-
enbee (May 22, 2014 10:16:41 pm )
МАН бол бараг 100-аад жил засгийн эрх барьсан маш их туршлагатай, удирдах арга барил, боловсон хүчний нөөц ихтэй маш том намгэж бид боддог. Гэвч тэр намын удирдлагуудад ард түмнийхээ амьдрал ахуйг өөд нь татах, улс орноо хөгжүүлэх сэтгэл огт байгаагүй. Зөвхөн өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж,баяжихыг л бодож байсан. МАН-ын улаан хамгаалагчид 1990 оноос хойш 20 шахам жил засгийн эрх барьж байхдаа өөрсдийгөө хамгийн ариун харин бусад нам, Ардчилсан намыг аль муу муухай, хулгайч, луйварчингаар нь дуудаж байсан. Гэвч нөгөө хулгайч луйварчин гээд байсан улсуудаасаа хүсээд хүсээд ч ганц ч хүн барьж, арга хэмжээ авч чадаагүй. Тэгэхээр бусдын нэрийг гутааж, өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж байхын тулд бусдыг худлаа гүтгэж байсан нь тодорхой байгаа биздээ.Ардын намынхан тийм ариун байтлаа хэдэн арваараа хээл хахууль, хулгай луйврын хэргээр шоронд орж байна уу? Тэр чанараараа шинэчлэлийн засгийн газрыг аль болохоор муухай харагдуулахын тулд барааны үнэ, түлш шатахууны үнэ, валютын ханшыг өндөр байлгахын тулд бүх аргаа барж байна. Шударга ариун явдалтны баг өмссөн алуурчин намын хулгайч луйварчид өөрсдөө ард түмнийхээ хамаг өмч хөрөнгийг идэж дуусчихаад үлдсэн өмч болох 5 толгойгооХятадын ломбарданд тавьж, ард түмнээ болон шинэчлэлийн засгийн газрыг хэмжээ хязгааргүй их өрөнд оруулсан. Ямарч гэмгүй 30000Монгол ах дүү нарынхаа толгойг залгисан алуурчин намын улаан хамгаалагчид гэхээрээ ийм цагаандаа гарчихсан байдаг юмуу. Аль 2000 оны сонгуулиар л ард түмнээ ядуурлаас гаргана гэж амлан ард түмнээ хууран мэхлэж, сонгуульд ялж байсан. Харин элдвээр муу хэлэгдэж байсан Ардчилсан намын шинэчлэлийн засгийн газар өрөнд баригдаж,туйлын ядууралд орчихсон байсан Монгол орныг2012 онд хүлээж аваад жил гаруйхны дотор өчнөөн их бүтээн байгуулалтын ажил хийчихсэн байгаа биздээ!! Нэг хүнд оногдох газар нутаг, байгалийн баялаг, алт мөнгө, мал сүрэг, ан амьтнаараа дэлхийд тэргүүлдэг Монгол орны засгийн эрхийг бараг зуун жил барьсан МАН өнгөрсөн урт удаан хугацаанд МУ-ыг эдийн засаг, хөгжлөөрөө дэлхийд тэргүүлсэн улс болгох боломж аль хэдийнбайсан. Тэдэнд өөрсдөө баяжихаас өөр сэтгэл даанч байгаагүй. Алуурчин намын улаан хамгаалагчдын хамгаалаад байгаа МАН 30000 хужаа алаагүй. 30000 Монгол ах дүү нарынхаа толгойг залгисан шүү дээ!!! Алуурчин намынхан ертөнцийн хөрснөөс үүрд арчигдах дөхсөнөө бодоод юу ч хийхээс буцахгүй ямар ч аргаар хамаагүй засгийн эрхийг авахын тулд амь тавин зүтгэцгээж байна.Ийм бузар алуурчин намын улаан хамгаалагчид шударга ариун байж, ард түмнийхээ амьдрал ахуйг дээшлүүлж, улс орноо хөгжүүлэх сэтгэл, тийм ёс суртахуун тэдэнд байх уу!Мэдсээр байж энэ бузар алуурчин намыг өмгөөлж хамгаалааад байгаа улаан хамгаалагчид нь ичнэ гэдгийг мэдэхээ байчихсан юмуу!Тэд нар эрүүл юмуу! өвчтэй юмуу! Нэгэнт мууг нь мэдсэнээс хойш наад бузар алуурчин намаа жийж хаяач!МАН-ын аль сор болсон эрдэмтэн докторууд, бусад ухаантай өчнөөн олон хүмүүс нь энэ намаас гарсан.
Энэ бузар намыг зөвхөн ардчилсан нам л бусад жижиг нам, ард түмнийхээ дэмжлэгтэйгээр ертөнцийн хөрснөөс арчиж чадна.
Шударга үндэстэний хөдөлгөөн
88583399
1 Comment