antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 21, 2014 2 comments

Э.Бат-Үүл: Автобусанд шинэ дүрэм мөрдүүлнэ

нийтлэсэн Admin

uulИргэдээ сонсох 11-11 төвд өнөөдөр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл оролцож иргэдийн сонирхсон асуултад хариулсан ийн хариуллаа.
-Газар өмчлөлийг хэрхэн явуулж байгаа талаар мэдээлэл өгнө үү?
-Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлтийг өнгөрсөн оны хоёрдугаар сард УИХ-аар баталсны дагуу НИТХ-ын шийдвэрээр төлөвлөлт хийгдсэн 52 байршилд газар өмчлөхөөр болсон. Одоогийн байдлаар 1.3 сая иргэдийн 93.000 нь газраа өмчилсөн байна. Үлдсэн иргэддээ чирэгдэл үүсгэхгүйн тулд  захиалгыг цахимаар авч байна. Гэхдээ  шийдвэр гарсан өдрөөс өмнө Улаанбаатар хотын харъяат болсон иргэд хүсэлт гаргах эрхтэй.
-Яармагийн зам наадмаас өмнө ашиглалтад орох уу?

-Бүтээн байгуулалтын хувьд энэ жил 230 тэрбум төгрөг төсөвлөгдсөнөөр дулаан бохирын асуудлыг шийдэх, зам тавих, уулзваруудыг өргөсгөх, “Гудамж” төслийг үргэлжлүүлэх зэрэг ажлуудыг хийнэ. Тухайлбал ойрын үед Богд уулын араар зам тавих, мөн улсын баяр наадмаас өмнө Яармагийн замын сүүлийн хучилтыг тавих зэрэг ажлууд хийгдэж байна. 
-Авто замаас гадна явган хүний зам талбайг засаж тохижуулах хэрэгтэй байгаа. Үүнд ямар ажил хийгдэж байна вэ?

-Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс явган хүний зам талбай хийгдээгүй газруудад шинээр зам, гарцуудыг  хийж байна. Гэхдээ зам барилгын ажлыг аль болох иргэдэд чирэгдэл учруулахгүй байх үүднээс урьдчилан мэдээлэл өгч байгаа. Түүнчлэн Нийслэлийн гудамж талбайг цэцэрлэгжүүлэх ажлыг эрчимжүүлж өнгөрсөн жилийнхээс хоёр дахин их цэцэгжүүлэлт ногоон байгууламж тарих, Туул голын эрэг дагуу аялал зугаалгын бүс бий болгохоор төлөвлөж байгаа ба энд дугуйн зам, худалдаа үйлчилгээний газруудыг нээхээр төлөвлөөд байна.
-Баянхошууны гэр хороолол хэзээ дахин төлөвлөлтөд хамрагдах бол?

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлууд хуваарийн дагуу хийгдэж байгаа бөгөөд 2030 он гэхэд нийслэлийн бүхий л хэсгийг дэд бүтцээр бүрэн хангаж дуусгана. Ингэснээр 80-100 мянган орон сууц ашиглалтад орох юм.
Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Нийтийн тээвэр, авто зогсоолын хувьд ч багагүй шинэчлэлтийг хийж байгаагийн дээр зогсоолын хомсдолыг арилгах зорилгоор газар доорх зогсоол, автомашины давхар зогсоол барихыг дэмжиж байгаа. Ирэх намраас компанийн ашгийг бус иргэдийн тав тухтай зорчих эрхийг эрхэм болгож нийтийн тээвэр цагийн хуваарийн дагуу явах, мөн суудлын тооноос гадна 10- аас илүү хүн тээвэрлэхгүй байх зэрэг заалтуудыг мөрдөхөөр болж байгаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • зочин (May 21, 2014 9:54:14 pm )

    Батүүл их юм хийж байгаа шүү

  • Anonymous (May 22, 2014 2:17:00 am )

    Hognii uut uu .kk.ajiluu.kk

antalya rent a car