
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшиж, нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-17 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 23-28 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. 22-24 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч шороон шуурга шуурна. Бүх нутгаар 29-34 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд түр зуур 16 метр хүрч шороон шуурга шуурна. 23-25 хэм дулаан байна.
2014 оны 5 дугаар сарын 22-ноос 2014 оны 5 дугаар сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
цаг агаарын урьдчилсан төлөв
22-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 23-нд баруун, төв, говийн нутгаар, 24-нд зарим газраар, 25-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи зарим газраар секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. 24-25-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.