08:30-17:00 цагийн хооронд осол гэмтлээс урьдчилан сэргийлэх салбар дундын уулзалт Эрүүл мэндийн яамны хурлын Б зааланд болно.
09:00-18:00 цагийн хооронд “Илхаадын судлал шинэ хандлага” сэдэвт гадаадын 30-аад орны эрдэмтэд оролцсон олон улсын эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн нэгдүгээр байранд болно.
09:30-18:00 цагийн хооронд Нийслэлийн Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн Олон улсын “Түншлэл” хурал Гадаад харилцааны яамны байранд болно.
10:00 цагаас “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 13 дахь илтгэл”-ийг танилцуулах уулзалт Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болно. Уулзалтад хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй иргэний нийгмийн байгууллага оролцох юм.
10.00 цагаас УИХ-ын дэд дарга Л.Цогийн өрөөнд Цагаатгалын комисс хуралдана.
10:00-14:00 цагийн хооронд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК цахилгаан хангамжийн 1 ба 2 дугаар зэрэглэлийн хэрэглэгчидтэй уулзалт зөвлөгөөн МҮХАҮТ-д /Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим/ болно. Зөвлөгөөнд Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Диспетчерийн үндэсний төв, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Улсын болон нийслэлийн онцгой байдлын газрууд, Тагнуулын ерөнхий газар, Улсын төв эмнэлгүүд, тэдгээрийг хариуцсан төрийн захиргааны байгууллагуудын төлөөлөл оролцоно. Утас: 88095170, 88096226
11:00 цагаас УИХ-ын гишүүн, МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сумьяабазар “Данхайсан бүтэц” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа. Төрийн ордны “Г” танхимд болно.
11:00-11:30 цагийн хооронд ЭМЯ, ДЭМБ, НЭМҮТ хамтран зохион байгуулж буй Тамхигүй дэлхийн өдрийг угтсан үйл ажиллагааны хүрээнд Дам тамхидалтаас сэргийлэх бодлого, арга хэмжээ Хэвлэлийн бага хурлыг Монгол ньюс хэвлэлийн бага хурлын зааланд зохион байгуулна.
11:30 цагаас НИТХ-ын зарим төлөөлөгчид СХД-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан Хүүхэд харах үйлчилгээний загвар төвтэй танилцана.Утас: 88781218, 325044
15:00 цагаас Үндэсний аюулгүй байдал, Гадаад бодлогын үзэл баримтлалын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсэг Монгол Улсаас гадаадын зарим улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нартай цахим ярилцлагыг Гадаад харилцааны яамны хурлын танхимд зохион байгуулна.
18:30 цагаас АНУ-ын ЭСЯманы Урлагийн Элч хөтөлбөрийн хүрээнд жинхэнэ Америк хөгжмийн төрөл болох хуучин-цагийн Кантри хөгжмийн үнэгүй тоглолт Улсын Филармонийн концертын танхимд болно.
19:00 цагаас “Буряад аянгай hабагша” буриад дууны цомогийн баяр Монгол бөхийн өргөөнд болно. Утас: 99015279
Холбоотой мэдээ
Comments are closed.