Өнөөдөр аргын тооллын 2014 оны тавдугаар сарын 21. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 22. Тооно одтой, 3 хөх мэнгэтэй хар луу өдөр. Ангараг гараг. Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Сансар. Наран 5 цаг 24 минутад мандан, 20 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар малтах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Өчүүхэн дүүрэн болох улирал 11 цаг 16 минутад эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдно хэмээжээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.