Сүүлийн үед телевизүүдийн цагийн ихэнхийг эзэлж байгаа зүйл нь солонгосын олон ангит кинонууд. Суваг эргүүлэх тоолонд л солонгос сериалууд гарч байх юм. Сүүлдээ ч солонгос хэл сурч, жантай гоймонд ормоор л их солонгос киног хүчээр үзүүлж байна. Суваг болгон дээр нэг цуврал гардаг гэхэд буруудахгүй байх. Суваг эргүүлэхэд л нэг янзын хэрүүл, дараагийн суваг дээр уйлаан майлаан, солонгос маягийн эргэлдэж үсэрсэн зодоон, өвчиндөө эмзэглэсэн хүүхэн, хайрандаа шаналсан залуу, ой санамжаа алдсан ээж, хорт хавдартай бүсгүй, төөрсөн ихрүүд, салсан ах дүүс гээд л. Орчин цагийн сериалаараа монголчуудыг цэнхэр дэлгэцийн өмнө уядаг байсан бол өдгөө түүхэн киногоороо ч Монголд төдийгүй дэлхийд алдаршаад авсан. Тэгвэл саяханаас Солонгосын олон ангит “Бүргэдийн дэвэлттэй бүсгүй” хэмээх айхтар сүржин нэртэй Монгол улсын түүхийг гутаан доромжилсон кино ТВ5 телевизээр гарах болсон. Тус кинонд Юань гүрний сүүлчийн хаан Тогоонтөмөрийн солонгос хатан Өлзий хутаг буюу Ки хатны тухай гарах юм. Тэрээр солонгос гаралтай Ки хатан нь уг кино дээрээ эрэлхэг зоригтой, ухаан саруул дайчин дүрээр гарах бөгөөд харин Монголын хаан Тогоонтөмөр аймхай, хүчин мөхөс “мулгуу” сул дорой нэгэн байх бөгөөд Ки хэмээх хатан байнга түүнийг хамгаалж аврах юм. Үүгээр ч зогсохгүй киноны гол дүрийн баатруудын дайсан буюу эсрэг дүр нь бидний өвөг дээдэс Юань гүрний эзлэн түрэмгийлэгчид юм байх. Кинонд монголчуудыг дутуу дулимаг дүрсэлсэн байх юм.
Энэхүү киног үзсэн ямар ч Монгол цустан үзээд бухимдахаар байна. Хэдийгээр ядуу буурай орны тоонд багтаж явдаг ч үүх түүх, удам судараараа бол Монгол улс асар их баялаг түүхэндээ хамгийн аугаа хүмүүс байсан юм. Харин өдгөө “будааны хүүхдүүд” хэмээггдэг Солонгосчуудад ийн доромжлуулж байгаа нь эмгэнэлтэй.
Энэхүү кинонд гардаг үйл явдлууд түүхэн эх сурвалжид тэмдэглэгдэн үлдсэнээр Хүслэн хааны хүү Тогоонтөмөр бага залуу насандаа Солонгост цөллөгдөж явсан нь үнэн боловч эм хүнээр хамгаалуулж уйлж унжсан, юм л бол айн ширвээтсэн, хүүхэн шиг үхээнц хүн байсан /кинонд ийм маягаар дүрсэлсэн байдаг/ нь юу л бол. Тэрээр 1333 онд хаан ширээнээ заларсан бөгөөд түүний гурав дахь хатан Өлзий хутаг /Ки хатан/ Солонгос хүн байжээ.
Хамгийн их бухимдал төрүүлж байгаа зүйл нь “энэхүү киног албан ёсны эрхтэйгээр та бүхэнд хүргэж байна” хэмээн бахарлтайгаар телевизээрээ цацаж байгаа ТВ-5 телевиз юм. Өвөг дээдсээ гутаан доромжлуулсан Солонгосын сериалыг Монголынхоо ард түмэнд хүргэж байгаа эмгэнэлтэй.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
энэрэл (May 20, 2014 5:40:45 pm )
ТҮ-5 – ХАН ГАРГАХАА БОЛИВОЛ ТААРНА
-
Zochinzochin (May 20, 2014 7:10:48 pm )
Tv-5-n ter hiimel umhii shudtei gishuun avgaid ni heleech setguulchidee
-
AAA (May 20, 2014 8:24:40 pm )
ymr baliar ym be tsutsutsu ziwuun ymnuud muruuruu muumuu unjuulaad ywchihch chadku saijrulsan huja gulugnuud jn -.-
-
Chi ingej bicheed yah gesiin (May 20, 2014 9:01:10 pm )
Chi ingej bicheed yah gesiin.hutsalgu ajlaa zov hiihee bod.ugaasaa ingej bichlee geed olon huniig nemj buhimduulhaas bish oor yahavdee. neg l ih uuh tuuhee yrisan sanasan humuus bugdeeree negniige geed ochood tusalj chadadgu yu boljin geed heregt duralchgaaagad har ym harj bdag malnuud sd bid cn oorsdoo
-
sda (May 21, 2014 11:46:50 am )
bitii gutsoo korea ruugaa zail
-
-
ajaa (May 20, 2014 9:23:24 pm )
ter sarangerel avgai n neg yum bodmoor yum,naaduul n yahav guitsetgeh ajiltnuud gej uzvel.udam ugsaa uvug deedsee doromjilson buteel hudaldaj avaad orchuulaad uzuulj l bdag,bod bod bas dahin bod.tegeed ch ene solongos serialuudaa odoo bolivol taarna.
-
hulan (May 20, 2014 10:03:44 pm )
buregdiin dewelttei busgui gegch ter kino chini mongol ulsiig gutaan doromjilj baina. ene kinoog ustagamaar yam .yadargaatai yam.
-
baatar (May 20, 2014 10:07:10 pm )
ene surjiger nertei kinoog chini bi uzdeg za yau
-
enkhbat (May 20, 2014 11:47:19 pm )
ene solongosiig umuuruud bgaa hvmvvst haanaas bii bolsonoo sanaasai gj helmeer bh ym. ta nar solongosiig hichneen umuurch hamgaallaa ch ta nar shig ymnuud hog heveerei l bh bolno. ter solongoschuud chin ta nariig umuuruud yavhiig harah ymsan! vheh duhuud irehleerei mongoldoo ysaa tavina gj l bitgii shaagaarai!!
-
111 (May 21, 2014 10:14:43 am )
IIM YUM GARGAAD SUUJ BDAG SOLONGOS KINONII DONTON GICHII N YAMAR HUN BNAAA
-
зочин (May 21, 2014 2:01:03 pm )
ер нь нэвтэрүүлэг хийж чадахгүй болоодсолонгос киногоор цаг авахын хооронд аль болон дээдсийн сургаал ёсолж хүндлэх талаар нэвтрүүлэг хийвэл яасан юм бэ одоо сүүлийн үед залуучууд залуучууд юм болвол уйлдаг болж хэзээ монгол эр хүн ингэж нулимсаа ил гаргажбайсан юм энэ солонгос киноны ач шүү телелвизийн ажилчидаа
-
зулаа (May 24, 2014 9:49:07 pm )
нэг талаараа хүмүүсийн хэлж байгаа зөв боловч нөгөө талаараа манай улс хэр хүчирхэг байсныг бас харуулсан гэж бодож байна. тэглээ ч угаасаа бид арчаагүйгээсээ болж түүхээ алдсан биз дээ одоо инглээ гээд ямар ч нэмэргүй л болов уу доо
12 Comments