Буудлагын спортын олимпын хүрэл медаль, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөн анхны дэлхийн аваргын цомыг монголдоо авчирч байсан хүн бол гавъяат тамирчин Д.Мөнхбаяр. Өдгөө түүнийг Герман улсын иргэншилтэй гэдгийг мэдэхгүй хүн үгүй. Монгол хүний иргэний үүргээ хангалттай биелүүлсэн хэмээн ярьдаг тэрбээр иргэншлээ буцаахаар хоёр ч удаа өргөдөл гаргасан боловч Монгол улсын ерөнхийлөгч болон гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газраас татгалзсан хариу өгсөн гэх. Үүгээр ч зогсохгүй түүний хуучин нөхөр нь Германы цэргийн армид тусгай алба хашиж байсан учраас Б.Мөнхбаярыг Тагнуулын ерөнхий газраас шалгана гэх сураг ч бас дуулдсан. Юуны учир эх орон нь хүлээж авахгүй байгааг мэдэхгүй Д.Мөнхбаяр их л гомдолтой байгаа сурагтай.
Тэгвэл үүнтэй холбогдуулан Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний газраас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны есдүгээр сарын 5-ны өдрийн 39 дүгээр зарлигаар Д.Мөнхбаяр гавъяатын хувьд Монгол Улсын харьяатаас гарсан. Үүнээс хойш найман жилийн дараа буюу 2013 оны дөрөвдүгээр сарын 26-нд Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгохоор хүсэлт гаргаж баримт бичгээ тус байгууллагад өгсөн гэнэ. Баримт бичгийг нь хянан шалгахад Монгол Улсын иргэний харьяаллын асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах бичиг баримтын жагсаалтын дагуу бүрэн бүрдүүлээгүй байжээ. Харьяатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Гадаад улсын харьяат нь Монгол Улсын харьяат болохыг хүсвэл тухайн улсынхаа харьяатаас гарсан байх шаардлагатай” гэж заасан шалгуур нөхцөл хангагдаагүй байна.
Өөрөөр хэлбэл, ХБНГУ-ын харьяатаас гарсаныг нотлох баримт, эрх бүхий байгууллагын тодорхойлолт ирүүлээгүй аж. Тиймээс Монгол Улс иргэний давхар харьяаллыг хуулиар хүлээн зөвшөөрдөггүй тул Д.Мөнхбаярын иргэний харьяаллыг сэргээхээс татгалзаж, түүний баримт бичгийг 2013 оны долдугаар сарын 19-ний өдрийн албан бичгээр буцаан хүргүүлжээ.
Харин Д.Мөнхбаяр гавъяатын хувьд хуульд заасны дагуу татгалзсанаас хойш зургаан сарын дараа Монгол Улсын харьяатаа сэргээн тогтоолгох хүсэлтээ дахин илэрхийлэх боломжтой гэдгийг Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний мэдэгдэлдээ дурдсан байна. Ямартай ч эх орноосоо Герман улсын иргэн болж харь орныг зорьсон ч эргээд эх орныхоо иргэн болохоор сэтгэл шулуудсан гавъяат Д.Мөнхбаяр дахин Монгол Улсын харьяатаа сэргээн тогтоолгох хүсэлтээ дахин илэрхийлэх боломжтой гэнэ шүү.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zochin (May 20, 2014 3:07:42 pm )
xymyysiin setgel zyig munxbayart chiglyylex geed bnaa daa . urvagch avgai ter gansiinxaa uvurt xevtej bval barav .axiad iim medee byy tavi
-
ЗОЧИН (May 21, 2014 6:58:48 am )
МОНГОЛД ХҮН ХЭРЭГТЭЙ Ч ЭХ ОРНОО ГОЛОГЧ МӨНХБАЯР МЭТИЙНХЭН ХЭРЭГГҮЙ.ЕР НЬ ХЭЦҮҮ ҮЕД ЭХ ОРНОО ГОЛЧИХООД ОДОО БАЯЛАГТАЙ СЭРГЭЖ БАЙГАА ҮЕД НЬ МОНГОЛЫН ИРГЭН БОЛЪЁ ГЭСЭН БҮХНИЙГ АВААД БАЙЖ БОЛОХГҮЙ.ЯАЖ ИЙГЭЭД ИРЧИХВЭЛ ХАА БАЙГАА ГАЗРЫГ НЬ МЭДЭЭЛЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ.УРВАГЧИД ЭХ ОРНЫ МИНЬ ХӨРС ШОРООНД ГИШГЭЖ АМЬДРАХ ЁСГҮЙ.
-
cindy (May 21, 2014 10:13:48 pm )
Neg ch gesen mongol hun butsaj irj baihad bayarlah heregtei. manaihan tsuuhuulee shuu dee. Jaahan zuulun setgeltei bai. Hun aldaj bolno shuu dee. Huniig urshuuj sur. Chi ch amidraldaa ogt aldaagui gej bi lav itgehgui bna. Baylagnaas bolj irj bgaa bish . Eh ornoo hun sanaj bolno shuu dee.
3 Comments