antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 19, 2014 1 comment

“Хорвоод ганцхан ээждээ” тоглолт өнөөдөр болно

нийтлэсэн Admin

badДуунд дуртай дуучин монгол түмэнтэйгээ олон сайхан дуунуудаараа учран золгохоор МУГЖ Н.Төмөрхуяг, МУСТА Д.Балдан нар “Хорвоод ганцхан ээждээ” тоглолтоороо өнөөдөр 19:00 цагаас Монгол бөхийн өргөөнөө учран золгох гэж байна. Тэрбээр 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхээр эрхэм гавъяат маань “Насны намар”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Зүрхний уяа”, “Амьдрал хайр дээр тогтдог” зэрэг олон сайхан дууг амилуулж ард түмний зүрх сэтгэлд хоногшуулж өдгөө хүртэл дуулсаар яваа билээ.

    Тоглолтыг санаачлан ерөнхий зохион байгуулагчаар нь ажиллаж буй дуучин, МУСТА Балдантэргүүтэй залуучууд өнөөдөр тоглогдох “ХОРВООД ГАНЦХАН ЭЭЖДЭЭ” хэмээх хүндэтгэлийн тоглолтын бүх орлого болон дэмжиж туслаж буй хүмүүсийн дэмжлэгтэйгээр эрхэм гавъяатынхаа орон байрны асуудлыг шийдэж, тус тоглолтын тайзнаа байрны түлхүүрийг гардуулна” хэмээн мэдээлсэн билээ. Мөн эрхэм гавъяатын олон сайхан хит болсон дуунуудаас бүрдсэн шинэхэн цомгийг тун удахгүй гаргаж худалдаанд гаргахаар зорьж байгаа юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • anhaa (May 25, 2014 12:59:29 am )

    amjilt huse mugj avsand bayar hurgey olon jil duularai

antalya rent a car