Хатуу чанга дэглэмтэй, хүний эрх, эрх чөлөөг уландаа гишгэлсэн гэдгээрээ дэлхийд танигдсан Хойд Солонгос улсад олон хүний амийг авч одсон харамсалтай үйл явдал болсон байна. Тэрээр тус улсын Пхеньян хотод 23 давхар орон сууцны барилга нурж, төр засгийн удирдагчид нь ард түмнээсээ уучлалт гуйжээ. 92 айлын уг орон сууц нурах үед олон арван хүн амь насаа алдсан гэж Өмнөд Солонгосын тал мэдэгдэж байна. Барилгыг шинээр ашиглалтад оруулж байсан бөгөөд ослоор хэдэн оршин суугч амиа алдсаныг нийтэд мэдээлээгүй ажээ. Барилгын дүрэм журам зөрчсөнөөс уг осол гарлаа хэмээн олон улсын агентлагууд онцлов.


Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.