Булган аймгийн Орхон сумын Хөшөөт багийн иргэн н.Ёндон гэгч өөрийн хүүхдүүдээ машиндаа түгжиж шатаасан хэрэг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр гарсан.
Тэрээр өөрийн төрсөн хүүхдүүд болох таван настай С, нэг настай С нарыг “Бонго” маркийн машиндаа түгжиж улмаар бензин цацаж байгаад шатаасан байна.
Хар бараан, балмад хэргүүд долоо хоногт хэд хэдээрээ үйлдэгдэж байна. Өмнөх долоо хоногт хоёр охины толгойг тасдан овоонд булсан аймшигт хэрэг гарсан бол дахин нэг хүний санаанд оромгүй хэрэг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт үйлдэгдсэн нь энэ юм.
Уг хэрэг Булган аймгийн Орхон сумын нэгдүгээр баг “Хөшөөт” гэдэг газар үйлдэгдсөн бөгөөд өглөөгүүр 07-08 цагийн үед гарсан аж. Цагдаа нар 10:00 цагийн орчимд дуудлага хүлээн авч хэргийн газарт очжээ. Хоёр хүүхдээ шатаасан гэх иргэн Ё-нь хэрэг үйлдэх үедээ согтуу байсан бөгөөд хажуу айлын залууг хониндоо явуулчихаад,эхнэрээ зодож хөөсөн байна.
Үүний араас дээрх аймшигт хэргийг үйлджээ. Эхнэр болох А-нь айсандаа саахалт айлдаа нуугдаж байх үед уурандаа багтарсан эр, алгын чинээ хоёр хүүхэддээ бухимдлаа гаргаж, тэднийг машиндаа хийж түгжиж байгаад бензин цацаж шатаасан гэх. Иргэн Ё-нь энэ хэргийг санаатай үйлдсэн гэсэн дүгнэлтийг албаны хүмүүс урьдчилсан байдлаар гаргаад байгаа аж.
Уг хэрэгт холбогдуулан сэжигтэн Ё-г тус аймгийн цагдаагийн газрынхан баривчилсан бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж, мэдүүлэг авч эхэлсэн талаар medee.mn сайт мэдээлсэн юм.
Б.Цацрал
Эх сурвалж: www.new.mn
Холбоотой мэдээ
-
ИРГЭН (May 19, 2014 10:26:42 am )
ХУ НАМЫН ҮЕД ГАРДАГ БАЙСАН ХЭРГҮҮДИЙН ҮРГЭЛЖЛЭЛ Ч ЮМ УУ ДАА.40 МЯНГАТЫН БАЙРАНД АЛДАРТАЙ ДУУЧНЫ ТОЛГОЙГ НЬ ТАСЛААД ПИЙШИНД НЬ ХИЙЧИХСЭН БАЙСАН АЙМШИГТ ХЭРЭГ БОЛОН МӨН ХӨДӨӨ ГЭРТЭЙ ХҮМҮҮСИЙГ ШАТААЖ БАЙСАН,ТӨРСӨН ЭЭЖ ААВ ЭГЧ ДҮҮСЭЭ ХҮЙС ТЭМТЭРЧ БАЙСАН ГЭЭД АЙМШИГТ ХЭРГҮҮД УЛАМЖЛАГДАН ИРЖ БАЙГААГ ЯАЛТАЙ БИЛЭЭ ДЭЭ.ТЭР ҮЕД ЦААЗЫН ЯЛТАЙ БАЙСАН ШҮҮ ДЭЭ.
-
ИРГЭН (May 19, 2014 10:32:17 am )
ЭНЭ ХОЁР ТАЛТАЙ АСУУДАЛ. СҮҮЛИЙН ҮЕД МОНГОЛ ГЭР БҮЛЭЭС ӨӨР ЭЦГИЙН ХҮҮХДҮҮД НЭГ БУС ГАРЧ БАЙГАА ГЭЖ ЧИХ ДЭЛСЭХ ҮГ ОЛОНТАА ГАРАХ БОЛЛОО. ЭНЭ ЭРИЙН ХҮҮХДҮҮД НЬ ӨӨР ЭЦГИЙНХ БАЙСАН ЮМ БОЛОВ УУ? ЭНЭ ЭЭЖҮҮД БОДОХ Л ХЭРЭГТЭЙ… ГЭХДЭЭ Л, ИНГЭЖ ЯРГАЛАЛ ХИЙЖ БОЛОХГҮЙ ЭЭ. ЦУСНЫ БҮЛГИЙГ НЬ ТОГТООЛГООД ТЭР ЭЦГҮҮД НЬ ӨГЧИХГҮЙ ЮУ ДАА… ЯНХАН ЭМЭЭСЭЭ САЛНА Л БИЗ… МУУ ХҮҮХДҮҮД ЮУН БУРУУ БАЙХ БИЛЭЭ… ЕР НЬ АСУУДАЛ БАЙХГҮЙ ШҮҮ ДЭЭ…
-
иргэнд (May 19, 2014 11:44:09 am )
юу гуцаад байгаан өөр эцгийнх нтр гээд хар малан махан толгойт хаана хэний ч хүүхэд байсан ийм ёс бус зүйл хийнэ гэдэг хүний ёсноос гажаад байна хар мал минь чам шиг махан толгойтой юмнуудаас болж хайран сайхан гэм зэмгүй хүмүүс үрэгдэж байна. Чи янхан байсныг нт яааж мэдэж байгаан чам шиг сэтгэхүйтэй тэнэг малнуудаас иимэрхүү тэнэг үйлдэл гарах байхдаа хол очиж мөөр чи
-
хаха (May 19, 2014 11:56:54 am )
Чааваасдаа зарим нэг иймэрхүү эрчүүд үнэхээр өрөвдмөөр шүү хүүхэд нохой эхнэр хүүхдэдээ эрэлхүү , гадаа гараад гөлөг хаха ,арчаагүй дээрээ архи ууж агсам согтуу тавьж стрес юугаа тайлдаг тэр нь /эхнэр хүүхдэдээ/ гаргана чааваасдаа одоогын эрчүүдэнцэрээ гэж Иимэрхүү баагий нар яаж хорвоогын тоосыг хөдөлгөдөг байнаа харахаар бодохоор сэжиг хүрдэг, тэр нөхөртэй ханилсан бүсгүй тэдний гэр бүлд ирсэн жаалууд хөөрхий ,монголын эмгэнэлээ гэж….
-
иргэн (May 19, 2014 1:35:53 pm )
үнэхээр мулгуу хулгайч байна үхвэл таарна
-
иргэн (May 19, 2014 1:37:23 pm )
алгын чинээ хүүхдээ нүдэн дээрээ алчдаг ямар аргаа барсан зэвүүн новш вэ
тэр ээж нь хүүхдээ ирээд хамгаалахад ядийн эх эцэг болох эрх ч алга -
Zochin (May 20, 2014 5:04:00 pm )
Yamar arilsan dotor gekhleeree iim bdag bna aa iim khun uuruu zobj ukhekhiin naaguur amid ch bish ukhsen ch bish amidarch bgaad ukhekhdee tarchilj ubduj khamag yas sharkhirch makh n zulgarch ukhliin muugaar ukhne dee Ene lab khun bish ee adguus amitan ch ur zulzagaa yaj khairlaj khamgaaldag bilee dee
7 Comments