antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 19, 2014 5 comments

Ялтан, сэжигтнүүд эрхээ хасуулсан ч эмнэлгийн тусламж авах эрхтэй “хүмүүс”

нийтлэсэн Admin

Horih0519МАХН-ын дарга Н.Энхбаярыг сайд нарын II эмнэлэгт тусгай өрөөнд хэвтэн эмчлүүлж байсан

Цагдан хорих 461 дү­гээр ангид хоригдогсод бо­лон сэжигтнүүдийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулвал яасан юм.
Ингэхдээ тусгай эмч нарын баг гаргах нь зүйтэй гэж олон нийт хүсч байна. УИХ-ын зарим нэг гишүүд ч иргэдийн дээрх хүсэлтийг дэмжиж “Хорих ангиудад нэгдсэн журмаар тодорхой эмч нарын баг гаргаж, хэдийгээр эрхээ хасуулж ялтан гэгдээд байгаа ч тэ­дэнд эрүүл мэндийн тус­лалцаа зайлшгүй үзүүлэх хэрэгтэй. Ялтан ч гэсэн Монгол Улсын иргэн шүү дээ” гэж хэлж байсан юм.

Сүүлийн 10 жилийн су­далгаагаар хорих байранд амь насаа алдсан хүний тоо 210-т хүрч, 2005 онд хамгийн их буюу 35, 2012 онд хамгийн бага буюу 12 хүн амь насаа алдсан байна. Тэдний дийлэнх нь сүрьеэ, зүрхний шигдээс, бөөрний дутагдал, чихрийн шижин өвчний улмаас амиа алджээ.

Саяхан Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайханыг хорих 461 дүгээр ангид таалал төгс­­сөнөөс хойш нийгэм тэр аяараа айдас хүйдэст автав. Түүний хоригдож бай­сан тус ангид улс эх ор­ныхоо төлөө залуу халуун насаа зориулж байсан олон эрхмүүд хоригдож байгаа. Тухайлбал энэ он гарсаар хорих ял эдэлж бай­сан, урьдчилан хорих 461 дүгээр ангид нийт таван хүн нас барсан байна. Үүний нэг нь талийгаач Д.Амарсайхан.

Иргэн Д.Амарсайханыг шүүхээр гэм буруутайг нь тогтоогоогүй байхад хорьж, улмаар эмнэлгийн тусламж үзүүлээгүйн улмаас амь насаа алдсан гэсэн мэдээлэл Хүний эрхийн дэд хороонд иржээ. Түүнийг эмчилж бо­лохгүй гэдэг тушаалыг дээрээс өгсөн тухай хорихын эмч нар хүртэл батлан хэлсэн. Мөн талийгаачийн амьс­гал нь хаагдахад цээжин дээр нь хүчтэй дарсаар байгаад гурван хавиргыг ху­галсан байсан гэнэ.

Тэгэхээр үнэхээр хорих 461 дүгээр ангийн эмч нар дээрээс тушаал авч та­лий­гаачид эмчилгээ хийх­­гүй байсан уу, гурван хавиргыг нь яагаад хугалав гэсэн асуулт гарч ирж байгаа юм.

Бас нэг хачирхалтай зүйл нь Д.Амарсайхан агсны төрсөн ахынх нь хүү 29 настай Ц.Чандмань гэх залууг өнгөрсөн оны аравдугаар сараас хойш хорих 461 дүгээр ангид цагдан хорьж, шалгаж байгаа аж. Түүний эрүүл мэнд мөн л тааруу байгааг эх сурвалж хэллээ.

Тодруулбал Ц.Чанд­манийг “бөөрний дутаг­дал­тай” гэсэн онош­тойгоор батлан даалтад гаргах хү­сэлтийг түүний өмгөө­лөгчид АТГ-т хэд хэдэн удаа гаргасан ч зохих албан тушаалтнууд нь зөвшөөрөл олгохгүй байгаа аж. Энэ мэтчилэнгээр цаа­шид хэдэн хүн амь насаа алдах бол гэдэг нь ч бас асуулт юм.

Мөн өнөөдөр тус хорих ангид олон хүнийг талийгаачийнх шиг хувь заяа хүлээж байгаа гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй л болов уу. Тухайлбал “Жаст” груп­пын захирал Ш.Батхүүг есөн сар хорих 461 дүгээр ангид хорьсны эцэст өнгөрсөн баасан гарагт нэгдүгээр шатлалын эмнэлэг рүү шилжүүллээ. Учир нь тэрбээр тус газарт хоригдож байх хугацаанд сахарын өвчин нь ихэд сэдэрч яаралтай мэс ажилбарт орохоор болсон нь тул эмнэлэг рүү шилжүүлсэн байна. Түүнийг “Хадгаламж” банкныхаа активаас тодорхой хэм­жээний мөнгийг хувьдаа завшсан, “Эрдэнэт” үйлд­вэрийг барьцаанд тавьж, “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан гэх зэрэгт буруутган шалгаж, хорьсон юм.

Ер нь Монголын тол­гой бизнесменүүд ээлж дараалан яагаад хууль хяналтынхны овоо хараанд өртөж ийнхүү учир битүүлгээр ол­ноор шалгагдах болов гэж хар­дах хүн ч олон бай­на. Хэдийгээр тэдний гэм бу­руу­тай үйлд­лийг тог­тоохоор хорьж байгаа ч эмнэл­гийн тусламж үзүүлэх ёстой. Гэ­тэл өнөөдөр хорих 461 дүгээр ангид хоригдсон олон хүн хорихын нөхцөл байдал муу байгаагийн улмаас эрүүл мэндээрээ хохирсоор байгаа билээ.

Тухайлбал 2008 оны долоодугаар сарын 1-ний хэрэгт буруут­гагдаад бай­сан цагдаагийн экс дарга Ч.Амарболд генерал хорт хавдар боол­гох хагалгаанд, харин О.Зоригт хурандаа зүрхний хагалгаанд орж байсан. Гэвч тэдний хагалгааны шарх нь ч аниагүй байхад Сүхбаатар дүүргийн шүүхийн Там­гын газраас амь насыг нь хариуцна хэмээн Ч.Амар­болдыг дамнуургатай нь, О.Зоригтыг тэргэнцэртэй нь цагдан хорих ангийн шүүхийн танхим руу авч явж, шүүх хуралдаанд оролцуулж ял оноож байсныг олон түмэн мартаагүй байгаа. Тэгвэл Ч.Амарболд генералын нэг нүд юм харахаа байж эхлээд байгаа. Энэ талаар түүний төрсөн ах Ч.Энхболд “Ч.Амарболдын бие их тааруу байгаа. Нэг бөөр нь бүр хатангиршсан. Бас нэг нүд нь юм харахаа байж эхэлсэн” гэж ярьсан юм.

Харин О.Зоригт хуран­даагийн хувьд хориг­дож байх хугацаандаа дахин зүрхний хагалгаанд орсон ч бие нь тааруухан бай­гаагийн улмаас түүнийг магадлангаар суллах болсон. Мөн ямар ч хэрэг хийгээгүй гэж мэдэгдээд байгаа “Тэнгри” компанийн босс Х.Анхбаяр мөн л тус хорих ангид амьдын там болж байгаа. Тэрбээр хоригдоод нэг сар ч бололгүй хорт хавдартай болж зовж шаналж байна. Түүнийг гэр бүлийнхэн нь гадуур батлан даалтад авч эмчилгээ хийлгэхийг хүссэн ч хуулийнхан зөвшөөрөөгүй гэдэг.

Мөн “МИАТ”-ийн экс дарга нар ч хорих 461 дүгээр ангид хоригдсоныхоо дараа өвчин нь сэдэрч эмнэлэгт хэвтэх хүсэлтэй байгаагаа уламжилсан ч бас л тэдний үгийг хүлээж аваагүй. Гэтэл МАХН-ын дарга Н.Энхбаярыг сайд нарын гэх тодотголтой II эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж намын гишүүд нь түүнтэй цонхны цаанаас үг сольж байсан удаатай шүү дээ. Ингээд жишээд үзэхээр ер нь тэднийг гадуур байцаах уу, батлан даалтад өгөх үү гэдэг нь хуулийн байгууллагынхны өнгө үзэмж гэлтэй.

Юутай ч тус хорих ангид хоригдож буй ихэнх хүний гэм буруу нь шүүхээр тогтоог­доогүй байгаа тул тэд жирийн иргэн. Гэтэл хоригдож буй хүмүүс эмнэлэгт үзүүлээд, эмчилгээ хийлгээд, амьд явах эрхээ баталгаажуулах боломжгүй байна гэсэн үг. Тэгэхээр энэхүү эрхийг нь хязгаарласан субъектууд тухайн хүний эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг нь хангах ёстойг хуульд тодорхой заагаад өгсөн байгаа. Бүр тодруулбал эрх мэдэлтнүүд талийгаач Д.Амарсайханы амьд явах эрхийг хангах ёстой байсан ч үүргээ умартсан гэсэн үг.

Хатуухан бөгөөд товч­хон хэлэхэд холбогдох бай­гууллага нь шүүхээр асуудал нь эцэслэгдээгүй, мөрдөн байцаалтын шатанд байсан нэгэн иргэнд “цаа­зын ял” оноочихлоо. Тэ­гэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бай­гаа хайнга, хайхрамж­гүй, хүний эрхийг хэтэрхий зөрчсөн байдлыг таслан зогсооно гэдэгт олон хүн эргэлзэж бас айдаст автаад байна.

Монгол Улс Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийн “Хүний эрхийн асуудлаар олон улсад болж байгаа хурал цуглаан дээр саа­туулах байранд хоригдож байсан иргэн эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан нь жишээ болон яригдах болно” гэж хэлсэнчлэн олон улсын тавцанд ч нэр хүндээ унагасаар байна. Эрхээ ха­суулсан ч гэсэн эмнэлгийн тусламж авах эрхтэй хү­мүүс шүү дээ.

Р.Саруул

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • 100 % (May 19, 2014 9:04:50 am )

    ЗӨВ ШҮҮ

  • ИРГЭН (May 19, 2014 9:57:21 am )

    ЕР НЬ ШУДАРГААР АМЬДАРСАН,МӨНГӨ ОЛСОН ХҮНИЙГ ЗҮГЭЭР Л ШОРОНД ХОРЬЧИХДОГГҮЙ Л БАЙХ ДАА.ТЭГЭЭД ЗӨВХӨН НЭРТЭЙ,МӨНГӨТӨЙ ХҮМҮҮСИЙГ Л ХАМГААЛСАН ӨНГӨТӨЙ НЭГ ТАЛЫГ БАРЬСАН МЭДЭЭЛЭЛ БИЧИЖ БАЙГАА ЧИНЬ БАС Л ХЭЭЛ ХАХУУЛЬТАЙ ХОЛБООТОЙ БАЙЖ БОЛОХ ЮМ ШҮҮ.ТЭР ЦАГДААГИЙН ДАРГА НАР ХҮНИЙ АМЬ ТАСАЛСАН,МӨН ОЛОН АРВАН ААВЫН ХӨВГҮҮДИЙГ ЗҮГЭЭР Л ҮЗЭМЖЭЭРЭЭ ШОРОНД ХОРЬСОН НЬ ЗӨВ БОЛЖ БАЙНА УУ?ХИЙСЭН НҮГЛИЙН ТӨЛӨӨС НЬ ЭХЛЭЖ БАЙГАА НЬ ЭНЭ.ЦААШЛААД ГЭР БҮЛ ҮР УДАМД НЬ ГАЙ АВЧРАХ БОЛНО.БУРХАНЫ ШИЙТГЭЛ ХАТУУ БӨГӨӨД ТАСРАХГҮЙ ШҮҮ.

  • Anonymous (May 19, 2014 9:38:30 pm )

    mongold avilgal niigmiin buh shatandaa.Hedehen hund yal onooj tarchilgaj braa ni mash gunigtai.Zasgiin gazriin 76 gishuuneesee avaad l burd l ulsiin munguug hulgailgach shuu dee

  • zochin. (May 19, 2014 11:36:33 pm )

    kkk irgen shorond orohooroo ovdohgui uhehgui yum. 7 goltoi baihaa. tsagdaagiin darga nar baitsaagdaj baihdaal ovdood baisan hoorhii.

  • setgegdel (May 20, 2014 12:50:44 pm )

    Odoo naad hulgaichuudaa sain harg baihgyi bol nogoo tom hulgaichuud ni chad hiilgeh mochiig ni hyleegeed l suuj baigaa daa Hulgaich nariin tavilan iimerhyy l baidag um chini

antalya rent a car