antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 23, 2011 1 comment

У.Хүрэлсүх Ардын намынханд сануулга өгчээ

нийтлэсэн Admin

Ардын намын журамт цэргүүд ээ, алдарт Бенет­тоныхон шиг сэтгээч. Италичууд Барак Обамаг Ху Жин­таотой, Ким Чен Ирийг Ли Мён Бак­тай, Ангела Меркелийг Ни­коля Саркозитой, лалын ша­шинтнуудын тэргүүнийг Ромын пап ламтай халуун дотноор үнсэлцүүлж чаджээ. Үзэл бодлоороо тэрсэлдэж, нэг нэгэндээ эсэргүүцэл зарладаг нөхдийг ийнхүү нэг нэгэн рүүгээ инээмсэглэхэд хүргэлээ. Гэвч энэ бол өрнөдийн бизнесмэнүүдийн маркетингийн бодлого. Бараа, бүтээгдэхүүнээ сурталчлах менежмент нь. Харин Ардын намынхан арай биш л харагдаад байна даа.

Тусгаар тогтнолын ордонд гал гарсан биш, эрх баригч хүчнийхэн хөдөлгөөнд орц­гоов. Н.Энхбаяр, Ц.Ням­дорж хоёрын булхайгаа дэлгэлцсэн цаас Ардын намын шинэ байранд авалц­сан гал дээр “тос” нэмэх шахлаа. Дээврээс нь хар утаа олгойдох тэрхүү барилгаас нэг нөхөр гарч ирмэгцээ сүржин мэдэгдэл хийх нь тэр. “Бид шинэхэн байраа улсын комисст өнөө, маргаашгүй хүлээлгэн өгөх гэж байсан юм. Тусгаар тогтнолын ордноо энэ сарын 26-нд ашиглалтад оруулахаар нойр, хоолоо хугаслан зүтгэж байхад гал гарсан нь ихэд сэжигтэй. Ёстой шалгуулна даа, бас нотлуулна даа” хэмээн тус намын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар бухимдангүй өгүүлж байх юм. Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ыг алсын зайнаас хардаж байгаа нь ч илт. Эрх баригч хүчнийхний шинэ байранд гэгээн цагаан өдөр гал гарсан биш, эзэнгүй хэргийн тоо ийн нэмэгдэв. Н.Энхбаяртай муудалцах өөр нэгэн сэдэвтэй ч боллоо. Гэвч галыг тэд хэдийнэ унтраасан. Харин одоо нам доторхи “гал”-аа унтраах ажлаа шуурхайлж эхлэв.

Ардын намын Удирдах зөвлөл өчигдөр оройжин хуралдлаа. “Энэ сарын 28-нд хуралдах Бага хурлын ээлжит хуралдааны үеэр намын дарга С.Батболд ямаршуухан утгатай илтгэл тавих бол.

Түүнд нь нэмэр болох санаа хэлье” гэж цуглацгаасан бус танхимд эвгүй уур амьсгал бүрджээ. С.Батболдын багийнхан, бас У.Хүрэлсүхийн фракцийнхан Ерөнхий сайдыг огцруулах операцид нэгдсэн Б.Бат-Эрдэнэ, Д.Балдан-Очир, Ц.Батбаяр, Ц.Даваасүрэн нарыг авч хэлэлцжээ. Ц.Нямдорж тэргүүтэй Удирдах зөвлөлийн олонхи гишүүн “Эцсийн эцэст, тэд намын нэр, нөлөөгөөр УИХ-ын гишүүн болцгоосон. Намынхантайгаа ярьж тохирчихоод Төрийн ордонд, бас телевизээр элдвийг ярьцгаадгаа болих хэрэгтэй. Ерэн жилийн түүхтэй нам руугаа дайрдаг нь ёс зүйгүй явдал” хэмээн эсэргүү гишүүдээ буруутгасан аж. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх ч тэдэнтэй санал нийлж “УИХ-ын ээлжит сонгууль эхлэхэд хэдхэн сар үлдлээ. Хаана, хаанаа хариуцлагатай байж гэмээнэ сонгуульд амжилттай оролцоно шүү. Болохгүй байгаа нөхдийн асуудлыг Ардын намын Ёс зүйн хороогоор хэлэлцэхэд буруудах юун” гэсэн байна. Үнэхээр ч Тусгаар тогтнолын ордондоо төвхнөж эхэлцгээсэн тус намынханд тусдаа улстөржиж, тусгай ажиллагаа явуулж буй нөхдөө дэгэнд нь оруулах л үлджээ. Гэхдээ нам дотор ассан “гал”-ыг эрх мэдлийн хүчээр унтраах юухан байх вэ. Лучиано Бенеттоны багийнхан улс төр, эдийн засгийн бодлогоор өөр хоорондоо өрсөлдөгч Америк, Хятадын Төрийн тэргүүнүүдийг коммунист биш, хайрын үнсэлтээр “эвлэрүүлчихсэн”, бас гал зогсоох түр гэрээ байгуулсан төдий байгаа Хойд, Өмнөд Солонгосын удирдагч нарыг халуун дотноор тэврэлдүүлчихээд байхад Ардын намынхны хувьд Б.Бат-Эрдэнийн фракцийнхныг буулгаж авах нь өргөс авахтай л адил байх биз. Бенеттоныхон дэлхийн II дайнаас хойш өөр хоорондоо сөргөлдөж буй Израйль, Палестины эрх баригчдыг ч технологийн хүчээр тун романтик учруулав. Израйлийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху, Палестиний үндэсний автономийн тэргүүн Махмуд Аббас нар нэг нэгэн рүүгээ дайсны биш, андын харцаар хэрхэн харцгаасныг “Бенеттон” группийн сурталчилгааны самбараас хараарай. Үргэлж зөрчилдөж, өөр хоорондоо дайсагналцагчид ийнхүү энхийн үнсэлтээр хүн төрөлхтөний нүдийг хужирлаж байгааг технологийн ид шид, хүчирхэг оюун ухааны гайхамшиг гэхээс өөр юу гэх вэ.

Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёрын хэрүүл Ардын намынханд гай тарих юм гэж хэн саналаа. Хэн, хэн нь хор шартай, хэрүүлч заргач учир зарим хүн үүнийг “Улстөрчдийн увайгүй дүр төрх. Улс төрийн гал тогоонд өрнөж л байдаг үйл явц” хэмээн дүгнэж байсан. Гэвч байдал өөр тийш эргэв. Улс төрийн тавцанд ассан “гал” Ардын нам тийш чиглэлээ. Н.Энхбаярт холбогдох хэргийг шалгах хамтарсан ажлын хэсгийнхэн ажиллагаагаа дөнгөж эхлэнгүүт Авлигатай тэмцэх газрын даргаар Н.Ганболд, дэд даргаар Б.Хурцыг томилох нь тэр. Энэ нь эрх баригч хүчнийхэнд цөвүүн цаг тохиохын дохио биш гэж үү. “Норовын намтар” биш, Н.Энхбаярын булхай, будилаанаар дүүрэн намтартай танилцах гэсэн биш Ардын намынхан өөрсдийнхөө “намтар”-ыг уншуулж ч мэдэх нь. Тиймээс эрх баригчид эрэмбэндээ оролгүй яах вэ. Муудалцаж, сайдалцдаг нь мэдээллийн хэрэгслүүдээр ил болсон Ардын намын дарга С.Батболд, Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар эвийг сахихаас өөр яана гэж. Чухам ийм учир намын генсек нь гишүүддээ “Номхон!” гэж команд өглөө. Хариуцлагатай, ёс зүйтэй байхыг учирлан хэлсэн нь У.Хүрэлсүхийн зүгээс Ардын намынханд өгсөн ээлжит сануулга. “УИХ-ын 2012 оны сонгуульд манай нам ялагдвал хариуцлагыг нь би хүлээнэ” гэж мэдэгдсэн тэрбээр өдгөө яг л шархадсан баавгайтай адил байгаа. Тэгээд ч “Ардын намынхны рейтинг маш муу байгааг илтгэсэн судалгааны нууц дүнг алдсан” гэх дуулианы гол баатар Нийгмийн ардчиллын хүрээлэнгийн захирлаа өөрчлөх болсон нь санаандгүй хэрэг биш. Харин мань генсек ирэх сонгуулиас урьтаж Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёрыг “Гашуун байна!” хэмээн эвлэрүүлчихэж чадах болов уу. Яг л Бенеттоныхон шиг.

С.Баттулга

“Улс төрийн тойм” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (November 24, 2011 10:56:00 pm )

    hvrel svhe ta bol zorigtoi shudarga hvn hu namiinhand buuj uguj bolhgvi shv vzeed bai

antalya rent a car