antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 23, 2011 Comments are off

Эрүүгийн хуульд нярай хүүхдийг хүн гэж тооцдоггүй бололтой

нийтлэсэн Admin

Амьд болон эндсэн нялх үрээ хаа хамаагүй орхих, гээх гэмт хэрэг сүүлийн үед ихэсч буй. Үүнийг зарим хүн “Ямар нэгэн гадны шалтгаанаас болж, аргагүйн эрхэнд үйлдсэн байх” хэмээн тайлбарладаг. Харин эх хүнийг ямар ч нөхцөлд төрүүлсэн үрээсээ нүүр буруулна гэхэд итгэхийн аргагүй юм. Учир нь адгуус хүртэл үрээ хайрлах сэтгэлтэй байдгийг хэн хүнгүй мэдэх бус уу. Гэтэл тийм биш бололтой. Оюун ухаанаараа бусдыг давамгайлагч гэгддэг хүн төрөлхтөн, тэр дундаа эх хүний зарим нь адгууснаас дор болоод буй. Өнөө үед эрх мэдэлтэн бүр л “Хүүхдийн эрхийг хамгаална” гэх мэтээр ярьдаг.

Гэхдээ хошуу нэмэхээс хуруу нэмэх хүн маш цөөн. Уг нь олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах конвенцид манай улс нэгдсэн.

Тэгвэл хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр Монгол Улс юу хийгээд явна вэ. Ер нь манай улсаас бусад улс, оронуудад “Хүүхдийн эсрэг гэмт хэрэг” гэсэн бие даасан хуультай байдаг ажээ. Гэтэл Монгол Улсын Эрүүгийн хуульд хүүхдийн эрхийг хамгаалах нь бусад хуультай холилдоод орчихсон байх юм. Хүүхдийн тухай асуудал бие даасан хуультай баймаар. Гэтэл Гэр бүл, ёс суртахууны тухай хуультай яагаад нэг бүлэг болж орсон нь гайхалтай хэрэг биш гэж үү. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар “Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 251-300 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл 3-6 cap хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэжээ. Харин уг хуулийн 117.2-т “Энэ хэргийн улмаас хүүхдийн амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байна. Тэгвэл насанд хүрсэн хүний амийг хөнөөсөн гэмт хэрэгт ногдуулах хуулийн заалт өөр байдаг аж. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1,91.2-т зааснаар “Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан бол 10-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн байх. Үүнээс харахад нярай хүүхдийг Эрүүгийн хуульд хүн хэмээн тооцдоггүй бололтой. Хүүхдээ төөрүүлсэн, хөнөөсөн эх хүн баригдлаа гэхэд дээд тал нь л таван жил хоригдох болж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Орон сууцны хогийн саванд нярай хүүхэд хаясан байжээ”, “Туулын бургаснаас нярай хүүхдийн цогцос олдлоо”, “Зочид буудлын өрөөнөөс нярай хүүхэд олдов” гэх мэт гарчигтай сэтгэл сэртхийлгэм мэдээлэл үе үе цацагдах болсон нь эмгэнэлтэй.

Үүнийг албаны хүмүүс “Орон нутгаас ирсэн оюутнууд хүсээгүй жирэмсэлсэн үедээ ихэнх нь ийм үйлдэл хийдэг” хэмээн тайлбарлах нь бий. Мөн хэн нэгэнд гомдсон, өс санасан үедээ зарим эх төрүүлсэн үрээ хаях явдал байдаг гэнэ. Ийм төрлийн гэмт хэрэгт хамаарах нь Эрүүгийн хуулийн 92 дугаар зүйл бололтой. Энэ зүйлийн 92.1-т “Эх нь сэтгэл санааны гүнзгий хямралын үед нярай хүүхдээ төрөх явцад буюу төрмөгц алсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн байна. Хэдий хэн нэгэнд гомдсон байлаа ч гэсэн эх хүний энэрэнгүй сэтгэл гэж байх л ёстой. Гэтэл төрүүлсэн үрээ орон сууцны хогийн саванд хийх, Туулын бургасанд орхиж чадах хүйтэн сэтгэлтэн байгаа нь харамсмаар. Хүүхэд нь эндсэн байлаа ч хог хаяж буй мэт орхиж яавч болохгүй. Уг нь эрт дээр үеэс эндсэн нярай хүүхдийг хүний ёсоор гээдэг байв. Гээнэ гэдэг нь нярайн цогцсыг уутанд хадаг болон цагаан даавуугаар ороож хийгээд дээр нь амттан хийж, хээр гарган орхих үйлдэл юм. Ер нь монголчууд хотны нохойгоо үхэхэд ч сүүлийг нь тасалж дэрлүүлэн, толгойг нь газрын дээд тал уруу харуулан оршуулдаг жамтай. Ингэж оршуулснаар тэр нохой эргээд хүн болж төрөх бэлгэдэлтэй гэдэг. Өнөө үед нохой битгий хэл нярай хүүхэд хүн биш болжээ. Уг нь эдгээр хаягдсан хүүхдийг Монгол Улсын Эрүүгийн хуульд хүн хэмээн тооцож, цэвдэг сэтгэлтэй хүмүүст зохих шийтгэлийг оноох нь зүйтэй. Үнэнийг хэлэхэд эцэг, эхчүүд амьдралыг хүнд, хэцүү мэтээр төсөөлж, цалин, мөнгө хөөж, үр хүүхдээ орхигдуулж байхад ихэс дээдэс “Тавантолгой”, “Оюутолгой” гэж зүүдлэж явна. Гэтэл энэ их хоёр асуудлын дунд “Хадны завсар хавчуулагдсан, халиуны зулзага хөөрхий” гэдэг шиг бяцхан үрс маань хараа хяналт, хайр халамжгүй хөсөр хаягдаж байгаа нь өрөвдөлтэй. Албаны хүний хэлж буйгаар сард дунджаар гурван нярай хүүхэд хаягддаг гэсэн мэдээлэл бий. Хүүхдийн эрхийг хамгаалах болон хүчний байгууллагууд үүнийг эцэг, эхийн буруутай үйлдлээс болж байгаа хэмээн буруутгадаг. Энэ нь үнэний ортой байж болох ч “Гээндээ ч, гоондоо ч” гэдэг нь л тэр байх. Харин “Гэр бүлийн тухай хууль”-д хүүхдээ орхисон, хаясан эцэг, эхийн эрхийг хасах тухай заалт байдаг юм байна.

Уг хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 -т “Эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан /хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шүнахай зорилгоор ашиглах, эрх зүйн зөрчилд татан оруулах зэргээр, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүний эцэг, эх байх эрхийг шүүх хасаж болно” гэжээ.

Энэ хуулийн дагуу шүүхээр шийдвэрлэгдэж буй гэр бүлийн маргаан жил ирэх тусам өсч байгаа гэнэ. Гэр бүлийн тухай хуулиар эцэг, эх байх эрхийг нь хассан тохиолдол сүүлийн таван жилд 42 удаа гарсан аж. Тухайлбал, 2007 онд гурав, 2008 онд 12, 2009 онд 16, 2010 онд зургаа гарсан бол энэ оны эхний хагас жилд таван удаагийн тохиолдол гарсан байна. Сүүлийн таван жилд нийслэлд 15 хүн эцэг, эх байх эрхээ хасуулсан бол бусад нь орон нутагт бүртгэгджээ. Энэ нь хүнд шийтгэл биш ч юм шиг. Үүнээс гадна манай улсад “Хүүхдийн эрхийг хамгаална” хэмээсэн сүржин уриа, сүрхий нэртэй 700 гаруй байгууллага бий. Гэтэл эдгээр байгууллагын үйл ажиллагаа юунд чиглэгддэг, ямар ажил хийж гүйцэтгэсэн нь тодорхой бус байсаар. Хүүхэд бусдын хүчирхийлэлд өртөж, амь насаа алдах, хулгайлуулах гэх мэтээр гэмт хэргийн золиос болсоор байхад ганц үг ганхийхгүй нүдэн балай, чихэн дүлий явсаар байх уу.

М.Наранболд


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car