“Хэцүү анги” олон ангит киноны Зулаагийн дүрээр олонд танигдаж, УДЭТ-аас ажлынхаа гарааг эхэлсэн жүжигчин А.Ганчимэг Соёлын тэргүүний ажилтан цолыг үеийнхнээсээ түрүүлж авч энгэрээ мялаасан авьяаслаг нэгэн билээ. Манай кино урлагийнхан дундаа царайлаг, чадварлаг жүжигчидийн тоонд зүй ёсоор багтдаг А.Ганчимэг өөрийн жинхэн хайртайгаа учирч мэргэжил нэгт залуутайгаа хайр дурлалын холбоотой болсон. Түүний хайрыг булаасан залуу бол Солонгост жүжигчний мэргэжлээр сурч төгссөн Б.Энхтүвшин гэх царайлаг нэгэн бөгөөд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүүдэнд ч оромгүй явдал” зэрэг киноны дүрээрээ үзэгч олны танил болоод байгаа. Бага байхдаа гавьяат жүжигчин С.Жавхлангийн дуулсан “Миний найз”, “Алсад суугаа ээж” дууны клипэнд тоглож байсан тэрбээр эх орондоо ирсэн даруйдаа ийнхүү богино хугацаанд нэрээ таниулж эхэлсэн.
Тэгвэл залуу хосууд маань удахгүй үрийн зулай үнэрлэх гэж байна. Тэрээр олон залуусын харцыг булааж явсан залуу жүжигчин СТА А.Ганчимэг хөл хүнд болжээ. Ямартай ч залуу гэр бүлд аз жаргал хүсье.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zochin (May 15, 2014 1:59:47 pm )
az jargal husie
-
Зочин (May 15, 2014 2:47:02 pm )
хөөрхөн шдээ манай ганчимэг эгч чинь бусадтай адил баян нтр хүн сонирхдоггүй ☺
-
nuust (May 17, 2014 11:48:40 am )
Togjiison joohon ni jaahan gomdmoor
-
Zochin (May 17, 2014 3:23:33 pm )
Goe shdee emegtei hun erdeniin shigtgee 2iin jijig n chamin gedgiin shdee
-
zagaa (May 18, 2014 2:03:15 pm )
az jargal eruul enkh khusie
5 Comments