antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 15, 2014 28 comments

Хэрцгийгээр амиа алдсан охины толгойг нохой зууж, сэглэсэн байхыг олжээ

нийтлэсэн Admin

aimshigt heregЭнэ сарын 8-нд буюу өнгөрсөн пүрэв гаригт Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны Хар хошуу уулын овоон дээрээс хэрцгийгээр хөнөөгдсөн хоёр эмэгтэйн цогцос олдсон хэрэг олныг сэртхийлгэсэн билээ. Уг аймшигт хэрэг нийгмийг цочроож, цагдаагийн байгууллага хэргийг үйлдсэн гэх Б.Идэрзаяаг баривчлан саатуулаад байгаагаа нийтэд мэдээлсэн. Хохирогч охид 19, 20 насныхан байсан. Хохирогч Б нь 1995 онд төрсөн. Өвөрхангай аймгийн харъяат, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд оршин суудаг байсан аж. Тэрээр бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн байсан бол нөгөө хохирогч X 1994 онд Ховдод төрсөн, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй байсан гэнэ.

aimshigt

Нийгмийг цочролд оруулсан энэхүү аймшигт хэрэг энэ сарын 6-нд гарчээ. Тэр өдөр хохирогч Б, X нар Э.Золбоо гэх залуугаар дамжуулан Б.Идэрзаяатай танилцжээ. Тэд “Цайз” захын зүүн урд байрлах “Саруул тэнгэр” цогцолборын 45 дугаар байрны нэгдүгээр давхарт байрлах “Анар” мини маркетаас юм худалдаж аваад хажуу талынх нь “АВВА” гэх пабаар үйлчлүүлжээ. Шөнийн 00.00 цагийн үед Баянзүрх дүүргийн есдүгээр хороонд байрлах Э.Золбоогийн гэрт ирсэн байна. Тэднийд хоол унд болсны дараа Б.Идэрзаяа хохирогчдыг дагуулаад тэндээс гарчээ. Энэ үед Э.Золбоо унтах гээд гэртээ үлдсэн гэж мэдүүлээд байгаа аж. Тэрээр охидыг дагуулаад Хар хошуу уул руу явжээ. Ингээд архидаж согтуурсан залуус муудалцаж энэ аймшигт хэрэг болсон байна. Гэмт этгээд анхан шатны мэдүүлэгтээ энэхүү аймшигт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ хохирогчдын толгой, гар хөлийг юугаар тасалсан, хаана хаясан талаар мэдүүлээгүй байна. Хохирогч охины толгой олдохгүй байсан бөгөөд цагдаагийнхан эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн юм. Тэгвэл өчигдөр хэргийн газраас 500 м зайд хохирогч охины толгойг нохой зууж, сэглэсэн байхыг олсон гэнэ. Одоогоор шинжээчийн дүгнэлт эцсийн байдлаар гараагүй учраас гэмт этгээд хохирогчийн толгой, гар хөлийг юугаар тасалсан нь тодорхойгүй байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

28 Comments

  • zochin (May 15, 2014 1:57:32 pm )

    AIMSHIG yumaa ohiduud mini uhaantaihan amidarahgyu bol bolohoo bolijee……………………..

    • аймшиг (May 15, 2014 4:09:19 pm )

      дэлхийн чихийг дэлдийлгэмээр аймшигт хэрэг монголд л гарах юмдаа

  • bi (May 15, 2014 2:11:14 pm )

    haraal id yu bolood bnaa heleh ch ug alga

  • nowsh (May 15, 2014 2:19:04 pm )

    ene mongol ulsad amid ywah batalgaa bn uu emegtei gelgvi erchvvd bas anhaar vnheer aimshigtai

  • chuluunaa (May 15, 2014 3:09:05 pm )

    ter gazar sharhadnii nogoo lam nar nisgej aldag bsan gazar bishuu

  • амаа (May 15, 2014 4:07:52 pm )

    ээ бурхан минь хамтран архидсан нь буруу ч алуурчин нь ямар аймаар зэрлэг нөхөр бэ

    • Anonymous (May 16, 2014 11:10:23 am )

      yun zerleg baigaam baidag l zuil shdeee

  • БИ МОНГОЛ ХҮН (May 15, 2014 4:27:48 pm )

    ХЭНТЭЙ, ХААНА, ЯАЖ УУЖ ИДЭХЭЭ ЗОХИЦУУЛЖ ЯВ. ХЭЗЭЭ Ч, ХААНААС Ч, ХЭН Ч /БАС ЮУ Ч/ ГАРААД ИРЭХ БИЛЭЭ ДЭЭ. ТЭР ТАЛИЙГЧ ОХИД ЯМАР ҮХНЭЭ ГЭЖ НАРГИСАН БИШ ДЭЭ ХӨ. ЭР Ч БАЙ ЭМ Ч БАЙ ДОРОО БОДОЛТОЙ ДОТРОО СУУРЬТАЙ БАЙЦГААЯ, БАС БАЙЦГАА.

  • зочин ЗОЧИН (May 15, 2014 4:59:05 pm )

    Энэ олон ваар, цэнгээний газар , буудал, пап ч гэх шиг юумнуудаа цэгцлэх, зөвшөөрөл олгох шаардлага байдаг юм уу. одоо дулааны улирал эхэлсэн шөнө дөл болтол ууж идэх нөхцөл бүрдүүлж өгсөн дарга нар бас юм бододгүйл юм байх даа ашиг олж байвал хүн үхэх хамаагүй бололтой . төрийн бодлого ч байхгүй болж дээ. энэ хараал хэрүүл хэтэрч байх шиг . хууль шинэчилж байна гэх юм харагдах мэдрэгдэх юмгүйл байх шиг өөрөө өөрсдөө л хичээхгүй бол аюултай болжээ яг л дайны талбар шиг

  • zozin (May 15, 2014 5:23:27 pm )

    temuujin ajla muu xiij baina.ene noxor salbara udirdaj chadaxgui gemt xereg ulam ixeslee.es zuigui bie tooson noxriig xurdan zailuulax xeregtei.

  • daajii (May 15, 2014 6:03:01 pm )

    japgal ni demjcen nobshinyydiig staazaap abch niigemiig xvn apaatanyydaac cholooloo che eoponxiilog ch staaziin yalaa cepgeegee chee epx cholootoi bolloo gej nogoogoo al ni gedeg chin yal bolj bna daa ipged bid gytap ch bna

  • зочинзочин (May 15, 2014 7:40:38 pm )

    Хуулийнханыг хүнтэй албатай нь хувцастай контортой нь хуультай хаягтай нь шинэчлэнэ гэж чээжээ дэлдэж байгууллага хамт олныг бужигнуулахын оронд хүний амиар тоглогчид,архиар угжигчдын асуудалд жаахан хэмжээ хязгаар тавьмаар,тэгээд тэр шинэчлэлээ аажмаар эдийн засаг хүчин чадалдаа тохируулаад нэг их шуугиан дэгдээлгүй,биеэ их магталгүй ажил хэрэгч хиймээр байгаа юмдаа.

  • Anonymous (May 16, 2014 7:35:49 am )

    Энэ бол бидний шүтэж зөв гэж дагаж буй номнолын гай Үүнийг Коммунистууд бидэнд хүчээр тулгасан юм Монголчуудаа та нар ийм байтугай үүнээс муу юм үзнэ Бас түүнд дасна Манай өвөг дээдэс үүнээс тэс өөр номнолоор амьдарч байсан болохоор ийм хэрэг хийх бүү хэл худал хэлдэггүй хулгай хийдэггүй хэрэлдэж зодолддоггүй байсан юм Энэ тухай Тэнгэрийн дагина Дэ хатан гэдэг номонд тодорхой бичсэн байдаг юм

    • Anonymous (May 16, 2014 11:15:25 am )

      юун дэ хатан чи коммунизмын бүтээгдэхүүн шдээ. уг гарвалаа бодооч. 1 номны хэмжээнд сэтгэхлээр хэрэг байна уу. алуурчинтай ном уншвал чи энэ хэрэгээс аймар юм хийх хүн байна даа

    • zochin (May 16, 2014 11:20:58 am )

      chi teneg ymu ter nom interee zailuul za ugasaa setegtsiin owchte hun bhd nom shashin gd hutsad bhiin

    • Зочинаж (May 16, 2014 11:45:58 am )

      Коммунист үзэл суртал бол хүн төрөлхтөний бодож олсон хамгийн гэгээлэг зөв номлол юм шүү дээ. чи бага хүүхдүүийн тархийг бүү угаа. бүү худлаа шаа, бүү хорло. Одоогийн бидний явж байгаа ардчилсан гээч нийгэм бол том хөрөнгөтөний эрх ашигт үйлчилдэг. ашиг хонжооны төлөө үзэл номлолтой эзэн боолын нийгэм шүү дээ. ийм нийгэмд ямар ч бузар гэмт хэрэг олноор гарах хөрс суурь нь бэлэн бий.

    • Anonymous (May 16, 2014 12:41:17 pm )

      Энэ юун хатан юун коммунизм яриад хадуураад явчихваа

    • гэртээ харь (May 16, 2014 3:30:21 pm )

      тэнэг

  • Anonymous (May 16, 2014 11:12:27 am )

    Энэ болсон зүйлээс аймар юм сэдээд явж байгаа хүмүүс нижгээд их байгаа гэдэгт би нилээдгүй итгэлтэй байна. манайхан өс санамтгай хүмүүс шүү дээ.

  • zochin (May 16, 2014 11:23:44 am )

    musain hertsgii ymnuudiig ooriig ni zowooj alwal taarna shdee muchlood dasdaad zowooh heregtei tumnii nuden dr

  • irgen (May 16, 2014 11:32:56 am )

    muu nowahiig yu ch gej haraaltai bilee nowshiig uuriig ni amidraar erhtiig ni taslaj uhliin muugaar uhuuleh heregtei bn huzuugui erunhiilegch uu

  • zzz (May 16, 2014 12:15:14 pm )

    хөдөөний залуучууд байна гээ биз дээ. мал байнга гаргасаар байгаад бүр сурмаг хийчихсэн байх л даа.энэ соёлын хувьсгал гээчийг хөдөөгүүр хийхгүй бол хөдөөний залуучууд улам л ухаан муутай, бүдүүлэг харгис болоод байхын

  • zochin (May 16, 2014 1:52:56 pm )

    Arkhi tamhinaas hol baiya zaluusaaa… chutguriin undaa uilderlegchid ichij amidardaggui yum baih daa. hezee negen tsagt ur udam chin ene nugliig ni dairah l uchirtai daa.. ARKHI BoL CHUTGURIIN HOR>>>

  • Хурмаст (May 16, 2014 5:19:33 pm )

    Цаг хязгаарладгаас болж гарсан хэрэг байх шив. Хэрэв тэр паб, баар нь шөнө дөл болтол ажилладаг байсан бол энэ хэрэг гарахгүй байж. Аливаа юм 2 талтай гэдэг энэ.

  • hmm (May 16, 2014 6:16:03 pm )

    Buzar novshnuudiig tenger gesgee.uk

  • зочин (May 18, 2014 4:59:28 pm )

    Сайд нь хар тамхичин найзтай байхад монгол улсад ийм гэмт хэрэг гарах юу ч биш тэд хамссатан байгаад алуулсан байх

  • zochin (May 19, 2014 2:39:29 pm )

    iim aimar yum hiisen humuusiig tatvar tulugchdiin munguur nasaar ni tejeeh hereg uu tsaaziin yal baimaar yum shigee

  • Anonymous (May 23, 2014 4:36:49 pm )

    shuurhai mn-iihan ta nar ch UDAHGUI VVNEES AIMAAR VXEJ DALD ORNO SHUU HUDLAA YM BICHEED ENE 2 EMEGTEI BURUUTGAAD YAHAV DEE TA NART HARAAL HUREESEI

antalya rent a car