Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн энэ оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 167 дугаар тоот
Тэрбээр “Докторын ажлаа эцэслэж, хамгаалахад бэлэн болсон горилогчдын хамгаалалтыг ёс зүйн хэм хэмжээг сахин, хүндрэл учруулахгүйгээр хамгаалуулах ажлыг шинээр томилогдсон зөвлөлийн бүрэлдэхүүнээр хэлэлцүүлэн зохион байгуул” хэмээн МУИС-ийн захирал А.Галтбаярт тавдугаар сарын 5-нд үүрэг болгосон байна.
БШУ-ны сайдын дээрх тушаал дахь “Хүндрэл учруулахгүйгээр” гэсэн үг төрийн хэллэг мөн эсэхэд эргэлзэгсэд цөөнгүй байна. Түүний ийн тушаал гаргаснаас харахад “Өмнөх “эрдэмтэд нь доктор горилогчдод хүндрэл учруулдаг байв уу, эс бөгөөс доктор горилохоор ирсэн бүх хүнийг хяналт, хүндрэлгүйгээр доктор болго” гэсэн утга санаа юу гээд бодох зүйл их байгаа аж.
Нөгөө өнцгөөс нь харвал Л.Гантөмөр сайд МУИС-ийн эрдмийн зөвлөлөөс өөрт нь хүндрэл учруулдаг байсан эрдэмтдийг зайлуулж байна ч гэж харж болохоор байна. Шинээр томилсон эрдмийн зөвлөлд МУИС-ийн захирал, дэд захирал, албаны болон тэнхимийн эрхлэгч нар Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, орлогч дарга, нарийн бичгийн даргаар сонгогджээ.
Тухайлбал, МУИС-ийн дэд захирал Л.Менх-Эрдэнэ, тэнхимийн эрхлэгч Д.Бум-Очир, ШУС-ийн захирал Б.Болдгив нар хоёр ч зөвлөлийн дарга, эрдмийн зөвлөлийн гишүүнээр дахин сонгогдсон байна. Гэтэл тухайн салбарын нөлөө бүхий олон эрдэмтэн энэ зөвлөлд орсонгүй.
Тухайлбал, хуулийн академич С.Нарангэрэл, Ж.Амарсанаа, Шинжлэх ухааны доктор И.Дашням, Ц.Сарантуяа, Т.Сэнгэдорж, Д.Лүндээжанцан, С.Жанцан, Б.Бат-Эрдэнэ, Түүхийн академич Ж.Болдбаатар, утга зохиолын академич Д.Цэрэнсодном, Б.Сумъяабаатар, хэл шинжлэлийн М.Баяррагчаа, Сэтгүүл зүйн шинжлэх ухааны доктор М.Зулькафиль, Т.Баасансүрэн, Л.Норовсүрэн, эдийн засгийн эрдэмтэн Т.Намжим, С.Нямзагд зэрэг урдаа барьдаг эрдэмтэд МУИС-ийн шинэчилсэн эрдмийн зөвлөлд багтсангүй.
Харин Эдийн засгийн докторын ажил хамгаалуулах зөвлөлийн бүрэлдэхүүнд Сангийн сайд асан Баярцогтын эхнэр Ч.Нарантуяагаас эхлээд хэн ч танихгүй олон хүн багтжээ. Иймээс өмнөх эрдмийн зөвлөлийнхөн бухимдах нь ч аргагүй юм. Тэд дор хаяж 40-өөс доошгүй бүтээлтэй хүмүүс шүү дээ.
Гэтэл шинээр эрдмийн зөвлөлд орсон дарга, гишүүдийг харахад эрдмийн “үнэр” алга гэдгийг хэлж байна. Эдгээрээс зөвхөн Хууль зүйн доктор хамгаалуулах зөвлөлийн бүрэлдэхүүний талаар авч үзье. Цаашид бусад зөвлөлд ямар хүмүүс багтсан болохыг цувралаар хүргэх болно.
Хуулийн эрдмийн зөвлөлийн даргаар доктор Н.Лүндэндорж, орлогч даргаар Т.Мэндсайхан, нарийн бичгийн даргаар А.Эрдэнэцогт, гишүүдээр доктор Б.Амарсанаа, Н.Жанцан, Д.Солонго, Б.Тэмүүлэн, В.Оюумаа, Ч.Энхбаатар, О.Амархүү, С.Должин нар сонгогдсон байна.
Эдгээрээс олонд бүтээлээрээ танигдаагүй, яаж доктор хамгаалсан эсэх нь тодорхой бус хэд хэдэн хүн байгааг онцолж байна. Тухайлбал, М.Энхсайхан, А.Эрдэнэцогт, Б.Амарсанаа, Б.Тэмүүлэн, В.Оюумаа, С.Должин нарыг эрдмийн зөвлөлийн дарга, гишүүнээр сонгосон явдалд эрдэмтэд ёстой л мэл гайхаж хоцорсон аж.
Учир нь гарын арван хуруунд багтахуйц хэмжээний академич, эрдэмтэд өөрийн оюун ухаанаар эрдмийн зэрэг хамгаалсануу гэхээс одоогийнх шиг мөнгө төлөөд авчихдаг байгаагүй болохоор эгдүүцсэн хэрэг байх л даа. Өөрөөр хэлбэл, академич, эрдэмтэд аль нэг намаас эрдмийн зэрэг худалдаж аваагүй шүү дээ. Өөрийн оюун ухаан, хүч чадлаар шинжлэх ухааныг өвлөж авсан хүмүүс гэдэгтэй маргах нэгэн байхгүй л болов уу.
Гэтэл шинээр сонгогдсон зөвлөлийн гишүүдийг харахад ямар ч оюуны бүтээлгүй, эрдмийн зэргийн “үнэр”-гүй хүмүүсийг сонгосон байдлаас харахад улс төрийн халаа сэлгээ хийж байгаа нь илт байна. Нөгөө талаасаа шинжлэх ухааны салбарыг ийм чанаргүй хүмүүсээр бүрдүүлж байгаа нь тэдгээрээс гарч буй эрдэмтдийм бүтээл тун чанаргүй гарах нь ойлгомжтой юм.
Цаашлаад ямар ч хүндрэлгүйгээр эрдмийн зэрэг олгох ёстой гэдгийг сайд нь тушаалаараа дамжуулаад хэлчихлээ. Тэгэхээр “хүндрэлгүй” зөвлөлийн гишүүд дээр АН-ын харьяаны хэн нэгэн эрхэм таван хуудас материал бэлтгэж ирээд доктор хамгаалж болох үүд хаалга нээгдлээ гэж харж болохоор байна. Уг нь энэ эрхэм цолыг өмнө нь маш их судалгаа, олон бүтээл туурвиж байж хүртдэг байсан.
Хуулийн зөвлөлийн бүрэлдэхүүнээс хассан эрдэмтдийг харахад Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн оролцоо их байгаа нь илхэн байна. Уг нь С.Нарангэрэл багшийн сурах бичгийг барьж өдий зэрэгт хүрсэн хүмүүсийг нэрлэвэл Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээс эхлээд олон хүн бий. Гэтэл шавь нь багшдаа “мэх” хийж байгаа байдал харагдаж байгаа юм.
Манай монголчууд уг нь “Хоол идсэн тогоо руугаа эргэж битгий нулим” гэдэг дээ. Үүн шиг хуулийн академич С.Нарангэрэлийн эсрэг Х.Тэмүүжин зогсч байгаа нь бодит үнэн. X. Тэмүүжин сайд Хууль зүйн яамныхаа харьяа агентлагуудтай хэл амаа ололцохгүйгээр барахгүй өөрийнх нь төлөө захиж хэлдэг шинжлэх ухааны салбарт өс санаж ийнхүү нөлөөлж байгаа хэрэг.
Тухайлбал, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин болсноор академич С.Нарангэрэлийн өмгөөлөх эрхийг болон хуулийн салбараас нь хассан. Хамгийн сүүлд МУИС-д багшлах эрхийг нь хасч тэтгэвэрт гаргалаа. Үүнээс илүү нулимна гэж юу байх билээ.
Хуулийн эрдмийн зөвлөлд С.Нарангэрэл багшийг оруулдаггүй юм аа гэхэд түүний шавь олон сайн хуульчид байхад тэдгээрээс сонгохгүй хэний ч танихгүй хүмүүсийг авчираад оруулж байгаагаас харахад шинжлэх ухааны салбарт улстөржилт яваад байна гэж харахаас өөр сонголт алга.
Тэд боловсролын шинжлэх ухааны салбараар “тоглоод” зогсохгүй мөдхөн хөдөө аж ахуй, эрүүл мэндийн шинжлэх ухааны салбарыг “самрах”-аар төлөвлөж байгаа сурагтай. Эндээс Л.Гантөмөр сайд, түүний баг боловсрол, шинжлэх ухааны салбарыг хааш нь залуурдаж буйг тольдож болохоор байна. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухааныг мэдлэгээр нь бус улстөржүүлж, үзэл бодлоор нь ялгаврлан гадуурхаж буй хэрэг юм.
Ер нь л “Дээд боловсролын шинэчлэл” хэмээх төсөл хөтөлбөр бусдын бухимдлыг эрхгүй төрүүлж байгаа. МУИС-аас эхэлсэн дээрх шинэчлэл өнгөрсөн жилийн турш үргэлжилсэн. Багш, оюутангүй тэмцээд дийлэхгүй хүчин мөхсөдсөн. Манай улсын уураг тархи болсон төрийн өмчит их дээд сургуулиудад дарга цэрэг, өрөө тасалгаа, сандал ширээний тухай яриа одоо хэрнээ тасраагүй байна.
Салбарын сайд Л.Гантөмөрийн хийж буй шинэчлэл боловсролыг хөгжүүлэх гэхээс илүү, бүтэц зохион байгуулалтыг нааш цааш бужигнуулсан завхрал болж буйг улсын сургуулийн багш нар хэлдэг. МУИС, ШУТИС-аас эхлээд төрийн өмчит сургуулиудын нэр, дарга, зохион байгуулалт, бүтцийг нь өөрчлөхөөр ханцуй шамласан албан тушаалтнууд Боловсрол, шинжлэх ухааны яамаар дүүрсэн гэхэд хилсдэхгүй.
Дээрх сургуулиуд захирал, ректоргүй удсаны эцэст Л.Гантөмөрийн буюу АН-ын гэгдэх хүмүүсийг захирлаар сонгосон талаар хэл үг гараад л нам болов. Тухайлбал, МУИС-ийг А.Галтбаяр, МУБИС-ийг Д.Мөнхжаргал, ШУТИС-ийг Б.Очирбат, ЭМШУИС-ийг Г.Батбаатар хэмээх хүмүүс удирдахаар болсон. Арай гэж “толгой”-той болсон эдгээр сургуулийнхан учраа олох гэж байтал өнөөх захирлууд нь “Дээд боловсролын шинэчлэл” хэмээн бүтэц, зохион байгуулалт хэмээн дураараа дургиж эхэлсэн юм даг.
Ингээд л Л.Гантөмөр сайдтай амь нэг япон школьтой гэх хэсэг нөхдүүдийн төрийн өмчит их сургуулиудаар тоглох ажил ид өрнөж эхэлсэн. Үүнийг шүүмжлэх хүн олон байгаа юм. Чухамдаа дээд боловсролын системийг бүхэлд нь шинэчлэх, сайжруулахдаа биш дарга нарыг солих, болж байгаа зүйлийг заавал хөдөлгөх гэх мэт зарчмаар ажиллаад байгаад багш, эрдэмтэд дургүйцээд байгаа юм.
МУИС-д шинэчлэл хийж байгаа нэрээр 20 гаруй мянган оюутан, мянга гаруй багш, ажилчинтай энэ том оюуны уурхайн 14 бүрэлдэхүүн сургуулийг тав, 86 тэнхмийг 23 болгон цөөлжээ. Гэтэл есөн сургуулийг нэгтгэж нэг болгочихоод, хоёр тэнхмийг нийлүүлэн бас нэг сургууль болгох гэх мэт “ухаалаг” төлөвлөгөөгөөр А.Галтбаяр захирал ажиллах бодлого барьж байгаа юм билээ.
Бүтцийн дээрх өөрчлөлтийг Эрдмийн зөвлөлөөр оруулж, Удирдах зөвлөлөөр ч хэлэлцүүлэлгүй ганц хоёрхон хүний гарын үзүүрээр шийдсэн байна. Үүнийг нь хууль бус гэж багш нар заргалдахаар МУИС-ийн дүрэм, журмыг нь өөрчлөөд өөрсдийнхөө шийдвэрт бас тааруулчихдаг аж.
Энэхүү шинэчлэл нь дарга нарыг цөөлж, төсөв хэмнэх зорилготой гэж байгаа ч даргаар үлдсэн, дарга болсон хэдийнхээ цалин дээр 50 хүртэл хувийн урамшуулал олгож, тансаглуулж байгаа нь эдийн засаг, мөнгөний хувьд яг адилхан, төсвийн мөнгийг хэмнэх биш цөөхүүлээ ихийг авах зорилготой шинэчлэл болсон гэж МУИС-ийн багш нар хэлдэг.
Дээд боловсролын системийг дээд төвшинд хөгжүүлэх ямар ч бодлого, стратеги боловсруулаагүй мөртлөө зөвхөн бүтэц, бүрэлдэхүүн, оноосон нэрээр оролдсон шинэчлэл хаана хүртэл үргэлжлэх бол. Уг нь их сургуулийн томилгоо гэдэг яам, агентлагт хүн “шахах”-аас огт өөр зүйл.
Гэтэл улсын сургуулиудын захирлаар ирсэн үл танигдагчид эрдмийн зөвлөлийнхнийг “самарч” өөрсдөө гишүүн, даргаар сууж эхэллээ. Арай ч шинжлэх ухааны салбараар ингэж улс төр хийж болмооргүй санагдах юм. Шинэчлэл нэрийн дор шинжлэх ухааны салбар ингэж ч доройтох гэж дээ.
Б.Цэцэгдэлгэр
Эх сурвалж: Үнэн.мн
Холбоотой мэдээ
-
zochin. (May 14, 2014 10:52:38 am )
Za za zaluu ue turen garch irehgui yuadag yum be. Ene uls chin haant zasagtai yum uu.Shashinii tortoi yum uu. Neg huniig tahin shuteed baih estoi yum uu. TEMUUJIN GANTOMOR nar bolon tednii ueiin zaluus oorchlolt hiih ni zovoo.
-
zochinfg (May 14, 2014 12:45:49 pm )
fg
-
zochin (May 14, 2014 1:41:23 pm )
zaluu hun geed hedgen toonii um meddeg hunee zailuulah bolj baina uu ene bol tomoohon helmegduulelt bainaa 1937 oniig shinechilsen zasgiin gazar hiij baigaa odoo ch urgeljilj bainaa ene zasgiin gazar uy l hiigeed baina da buhuj baigaa zuliin gerel eh badamladag da
-
Зочин. (May 14, 2014 3:12:50 pm )
Энэ бол Монголын боловсролын салбар дахь маш том эмгэнэл.
МУБИС дахь зөвлөлийг бас сольсон ш дээ. Боловсролын хүрээлэнгийн захирлыг бас өөрчлөх гэж байгаа гэсэн. Энэ үйлдлүүд үнэхээр Монголын том эмгэнэл. -
Zochin (May 14, 2014 5:40:18 pm )
Баярцогтын эхнэр байхдаа яахав дээ. Тэдний мунгу багадсан юм байх даа
-
Зочин (May 14, 2014 6:04:19 pm )
МУИС- ийн албадын дарга болон захирлууд, мөн тодорхой 8 цагийн ажилтай хүмүүст 50%- н цалин өгдөг. Тэд нар нь үндсэн ажлаа хийж байгаа хүмүүс яаж МУИС-д ирж хичээл заах юм вэ. 50%-ар цалин авдаг хүмүүсийг олоход маш амархан. Хүн ам орлогын албан татвар болон Нийгмийн даатгалын шимтгэлийн тайлйанг шалгахад бүгд ил тод болох болно.
-
urnaa (May 14, 2014 7:04:57 pm )
haanii alba halaatai eznii alba eeljtei taivshirtsgaa humuusee
-
unen sh dee (May 14, 2014 9:19:45 pm )
uye unguruusun kommunizmiin onoloor hamgaalsan uvgun doktoruud huts uhna yum uu. mash zuv shuu dee. ert hiih baisan yum…. hooson tolgoitoi doktor nertei doldoinuud olon baisan shuu…
-
зочин (May 14, 2014 10:44:04 pm )
Өнчин хүн өсрөмтгий гэж хэдийнээс монголчууд ярьдаг. Тэмүүжин түүнийг нотлоод л байна.
-
Зочин (May 15, 2014 12:42:43 pm )
Үнэхээр самарсан байна лээ. Эрдэм үнэгүй болжээ.
Түүх судалдаг хүн хэл шинжлэлийн зөвлөлд орсон байна лээ.
Тэр маань юугаа хэлж хуйхаа маажих юм бол доо .Ингэхээр яаж эрдэм ухаан дэлгэрэх бэ дээ -
1900-1973 (May 15, 2014 1:43:29 pm )
Та авто тээвэр авто машинтай холбоотой бүх төрлийн мэдээ мэдээллийг АВТО ТЭЭВЭР АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТӨВЛӨРСӨН ЛАВЛАХ 1900-1973-аас асууж лавлаарай.
-
Anonymous (May 15, 2014 7:03:23 pm )
МАН бол бараг 100-аад жил засгийн эрх барьсан маш их туршлагатай, удирдах арга барил, боловсон хүчний нөөц ихтэй маш том нам гэж бид боддог. Гэвч тэр намын удирдлагуудад ард түмнийхээ амьдрал ахуйг өөд нь татах, улс орноо хөгжүүлэх сэтгэл огт байгаагүй. Зөвхөн өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж, баяжихыг л бодож байсан. МАН-ын улаан хамгаалагчид 1990 оноос хойш 20 шахам жил засгийн эрх барьж байхдаа өөрсдийгөө хамгийн ариун харин бусад нам, Ардчилсан намыг аль муу муухай, хулгайч, луйварчингаар нь дуудаж байсан. Гэвч нөгөө хулгайч луйварчин гээд байсан улсуудаасаа хүсээд хүсээд ч ганц ч хүн барьж, арга хэмжээ авч чадаагүй. Тэгэхээр бусдын нэрийг гутааж, өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж байхын тулд бусдыг худлаа гүтгэж байсан нь тодорхой байгаа биздээ. Ардын намынхан тийм ариун байтлаа хэдэн арваараа хээл хахууль, хулгай луйврын хэргээр шоронд орж байна уу? Тэр чанараараа шинэчлэлийн засгийн газрыг аль болохоор муухай харагдуулахын тулд барааны үнэ, түлш шатахууны үнэ, валютын ханшыг өндөр байлгахын тулд бүх аргаа барж байна. Шударга ариун явдалтны баг өмссөн алуурчин намын хулгайч луйварчид өөрсдөө ард түмнийхээ хамаг өмч хөрөнгийг идэж дуусчихаад үлдсэн өмч болох 5 толгойгоо Хятадын ломбарданд тавьж, ард түмнээ болон шинэчлэлийн засгийн газрыг хэмжээ хязгааргүй их өрөнд оруулсан. Ямарч гэмгүй 30000 Монгол ах дүү нарынхаа толгойг залгисан алуурчин намын улаан хамгаалагчид гэхээрээ ийм цагаандаа гарчихсан байдаг юмуу. Аль 2000 оны сонгуулиар л ард түмнээ ядуурлаас гаргана гэж амлан ард түмнээ хууран мэхлэж, сонгуульд ялж байсан. Харин элдвээр муу хэлэгдэж байсан Ардчилсан намын шинэчлэлийн засгийн газар өрөнд баригдаж, туйлын ядууралд орчихсон байсан Монгол орныг 2012 онд хүлээж аваад жил гаруйхны дотор өчнөөн их бүтээн байгуулалтын ажил хийчихсэн байгаа биздээ!! Нэг хүнд оногдох газар нутаг, байгалийн баялаг, алт мөнгө, мал сүрэг, ан амьтнаараа дэлхийд тэргүүлдэг Монгол орны засгийн эрхийг бараг зуун жил барьсан МАН өнгөрсөн урт удаан хугацаанд МУ-ыг эдийн засаг, хөгжлөөрөө дэлхийд тэргүүлсэн улс болгох боломж аль хэдийн байсан. Тэдэнд өөрсдөө баяжихаас өөр сэтгэл даанч байгаагүй. Алуурчин намын улаан хамгаалагчдын хамгаалаад байгаа МАН 30000 хужаа алаагүй. 30000 Монгол ах дүү нарынхаа толгойг залгисан шүү дээ!!! Алуурчин намынхан ертөнцийн хөрснөөс үүрд арчигдах дөхсөнөө бодоод юу ч хийхээс буцахгүй ямар ч аргаар хамаагүй засгийн эрхийг авахын тулд амь тавин зүтгэцгээж байна. Ийм бузар алуурчин намын улаан хамгаалагчид шударга ариун байж, ард түмнийхээ амьдрал ахуйг дээшлүүлж, улс орноо хөгжүүлэх сэтгэл, тийм ёс суртахуун тэдэнд байх уу! Мэдсээр байж энэ бузар алуурчин намыг өмгөөлж хамгаалааад байгаа улаан хамгаалагчид нь ичнэ гэдгийг мэдэхээ байчихсан юмуу! Тэд нар эрүүл юм уу! өвчтэй юм уу! Нэгэнт мууг нь мэдсэнээс хойш наад бузар алуурчин намаа жийж хаяач! МАН-ын аль сор болсон эрдэмтэн докторууд, бусад ухаантай өчнөөн олон хүмүүс нь энэ намаас гарсан.
Энэ бузар намыг зөвхөн ардчилсан нам л бусад жижиг нам, ард түмнийхээ дэмжлэгтэйгээр ертөнцийн хөрснөөс арчиж чадна.
Шударга үндэстэний хөдөлгөөн
88583399
12 Comments