Хэзээ мөдгүй суудлаасаа огцрохдоо тулаад буй Х.Тэмүүжингийн барцад бас л дуусах болоогүй аж. Хар тамхичин охинтой орооцолдоно, эмнэлгийн байрыг булаана гээд олон зүйлийг дурдаж болох. Гэтэл Хууль зүйн сайд маань барилга орон сууцтай орооцолдсон мэдээлэл бас л шуугиан тарих нь.
Учир нь тэрбээр “Грийн ресурс” хэмээх хулхи компанийг Дотоод хэргийн их сургуулийн барилга барих тендерт ялахад гар бие оролцсон гэдгийг эх сурвалж хэллээ. Тэгэхээр тус компанийн талаар мэдээлэл өгөх нь зүйн хэрэг байх. “Грийн ресурс” хэмээх компанийн барьсан орон сууцны хорооллын тухай өдөр бүр л мэдээлэл өгч, үүнийг эрх мэдэлтний чихэнд хүргээд өгөөч гэх гуйлт тасрахаа больсон.
Тус компанийн удирдлагуудад хорооллын оршин суугчид гомдол гаргахаар алдаагаа засдаггүй, бараг доог тохуу хийхдээ тулдаг тухай гомдоллосон юм. Тодруулбал, тус орон сууц нь Баянзүрх дүүргийн XIV хорооны нутаг, Ахмадын хорооллын хойно буй 88 айлын гурван орон сууц аж.
Мэдээлэл өгсөн оршин суугчдын ярьж байгаагаар бол “Бид энэ тухай ШӨХТГ, АТГ-т хандсан ч арга хэмжээ авч өгөхгүй юм. Уг нь бид хүн чанарын үүднээс эхлээд компанийн удирдлагуудад хандаж, учир байдлаа хэлсэн ч үл тоосон. Тэгээд арга буюу зохих байгууллагуудад хандлаа. Гэтэл арга хэмжээ авч өгөхгүй байсаар чимээ тасарлаа. Магадгүй, энэ компани нь эрх мэдэл бүхий газруудад танил талтай бололтой. Эсвэл мөнгөтэй хүн юу ч хийж иргэдийг хуурч мэхэлж болдог хэрэг үү. Эсвэл “Грийн ресурс” ШӨХТГ, О.Магнай даргыг гартаа атгачихсан байх”, “нэг бол Х.Тэмүүжин сайдтай холбоотой учраас ямар ч арга хэмжээ авдаггүй байх” хэмээсэн юм.
Эдгээр орон сууц нь чанарын хувьд маш муу. Тухайлбал, айлуудын дундах хана нь хоёрхон нимгэн гипсэн хавтан байна гээд боддоо. Дундаа хөндий. Айлууд зурагт, гал тогооны хэрэгслээ ханандаа тогтоох гэхэд хөндий учир тогтоох аргагүй. Нимгэн хана нь дуу чимээ тусгаарладаггүй тул айлууд хөршийнхөө зурагтаар юу гарч байгааг түвэггүйхэн сонсч болох агаад хэн нэгнийхээ ярьж байгааг ч сонсч болдог аж.
Үүгээр ч зогсохгүй цахилгаан шат нь байнга гацахаас эхлээд амь насанд нь ч заналхийлж байгаа учраас “Грийн ресурс”-ийн удирдлагуудад гомдол гаргажээ. Харин тус компанийн удирдлагууд “Энэ гипсэн хана нь манай инженерийн шинэ санаачилга ШБОС юм. Харамсалтай нь ийм муу юм болчихлоо” хэмээн хэнэг ч үгүй тайлбар өгч байх юм гэнэ.
Байр худалдаж авсан болон захиалга өгч байранд орсон оршин суугчид хэлэхдээ “Хаалга, цонх, ханын цаас, шалны хавтан гээд бүгдийг нь 100 айлын халтуурчдын багаар хийлгэсэн учир чанар маш муу” хэмээсэн. Энэ талаар оршин суугчид гомдол гаргахаар “Та нарыг хугацаандаа байраа ашиглалтад оруулаач гээд шахаад байхаар яараад тэднээр хийлгэсэн чинь ийм болчихлоо” гэж захиалагчдаа тохуурхах маягтай ханддаг аж.
Гэтэл ийм чанаргүй, амь насанд аюултай халтуурын барилга үйлдвэрлэгч нь Дотоод хэргийн их сургуулийн шинэ барилгыг барих тендерт шалгарсан нь хэний ч гайхлыг төрүүлнэ. Бодоход ар өврийн хаалгаар гүйж, хувь татаас, авлига хээл хахууль өгч байж л тендерт шалгарсан байх.
Түүнээс биш хэдэн айлын орон сууцыг ийн халтуурдсан компани ийм том сургуулийн барилгыг босгоно гэдэгт эргэлзээ төрнө. Аргагүй л Хууль зүйн сайдын дэмжлэг авсай нь юунаас ч харсан илт аж.
“Грийн ресурс” нь чанаргүй барилга барьж хүмүүсийн амь насанд заналхийлэхээс гадна тэр чигээрээ хууль бус ажиллагаа явуулдаг нь захын жишээнээс харагдана. Дотоод хэргийн их сургуулийн барилгын тендерийг ч хууль бусаар авсан байж таарна. Түүнчлэн өнгөрөгч 2013 онд хятад ажилчдыг зөвшөөрөлгүйгээр ажиллуулж байсан байна.
Энэ асуудлаар Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газраас лавлахад “Грийн ресурс” нь Хятадаас 25 ажилтан оруулж ирэх гэрээ байгуулсан аж. Гэсэн хэдий ч тус компани нь 172 хятад ажилтан зөвшөөрөлгүй ажиллуулж байсныг бид бүхэн санаж буй. Энэ хулхи, халтуурын компанийн захирлаар Ц.Цэцэнзориг гэгч ажилладаг.
Тодруулбал, “Грийн ресурс” нь Ц.Цэцэнзоригийн байгуулсан компани бөгөөд тэрээр Нийслэлийн өмчийн газарт хэлтсийн даргаар ажиллаж байхдаа энэ компанийг байгуулсан аж. Хууль бус ажиллагаагаараа холбоотой байдаг нөхдөд хулхи байрнуудаасаа өгч тал зассан гэдгийг ч оршин суугчид хэлдэг.
Өмнөх олон асуудал нь өөрийг нь ийнхүү суудлаас нь ганхуулж байхад дараагийн асуудал босно гэдэг Х.Тэмүүжинд яав ч сайнаар нөлөөлөхгүй л болов уу.
В.Нэргүй
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
erhem (May 14, 2014 9:19:24 pm )
vnen shog bair ahmadiin horoololiin ard bna shvv de bvh munguu awchihaad odoo boltol vl hudluh n garaagvi bairand hvmvvsiig amidruulaad l bna hyylid niitseh um bda um uu bas l ned tomchuudiin saaliin vnee shvv de
-
zochin. (May 15, 2014 9:27:53 am )
Ene bas yugaa hutsaad unavaa. Temuujin yuamar hamaatai yum be.Barilagiin kompaniin zahiral injener master daamaluudiin hariutslaggui uil ajilgaa bishuu.Hunees honzongoo avah gesen yumnuud arai dendenee. TEMUUJINGIIN TALAAR OOR YU UHAJ GARGAJ IREH GEJ BAINA DAA KKKK zohiogood baigaarai toriin shagnal avahch yum biluu. Horchinguudaa.
-
СарСарЗочинЗочин (May 15, 2014 10:11:53 am )
Хунийг муулж кайп авдаг нехдууд болимоор юм Еер монголоор дуурэн засаж залруулах юм зендее байна ядаж монголчууд залуучууд ажил хийж байгаа нэгнээ ойлгож сурах хэрэгтэй хам хум бичсэн зуйлийг уншаад туйлшрахаа больцгоое унэндээ хуулийн байгууллагад шинэчлэл хийе гэж ажиллах зоригтой хун Тэмуужингээс еер одоохондоо харагдахгуй байгаа шуу дандаа л сайхан ярисан хумуус тэд нараас ямарч хийе хэрэгжуулье гэсэн зуйл гарахгуй зевхен шуумжлэгчийн байрнаас хандаад л боллоо Таалагдахгуй зуйл гарвал хуулийн заалт хэлж байгаад л хенгехен хентерч орхино тийм болохоор Тэмуужинг жаахан ч гэсэн хуулийн байгууллагыг шинэчлэе гэвэл хун бухэнд байдаг л жижиг дутагдлуудыг нь енгерееж ажлыг нь хийлгэх хэрэгтэй
-
Anonymous (May 15, 2014 7:04:55 pm )
МАН бол бараг 100-аад жил засгийн эрх барьсан маш их туршлагатай, удирдах арга барил, боловсон хүчний нөөц ихтэй маш том нам гэж бид боддог. Гэвч тэр намын удирдлагуудад ард түмнийхээ амьдрал ахуйг өөд нь татах, улс орноо хөгжүүлэх сэтгэл огт байгаагүй. Зөвхөн өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж, баяжихыг л бодож байсан. МАН-ын улаан хамгаалагчид 1990 оноос хойш 20 шахам жил засгийн эрх барьж байхдаа өөрсдийгөө хамгийн ариун харин бусад нам, Ардчилсан намыг аль муу муухай, хулгайч, луйварчингаар нь дуудаж байсан. Гэвч нөгөө хулгайч луйварчин гээд байсан улсуудаасаа хүсээд хүсээд ч ганц ч хүн барьж, арга хэмжээ авч чадаагүй. Тэгэхээр бусдын нэрийг гутааж, өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж байхын тулд бусдыг худлаа гүтгэж байсан нь тодорхой байгаа биздээ. Ардын намынхан тийм ариун байтлаа хэдэн арваараа хээл хахууль, хулгай луйврын хэргээр шоронд орж байна уу? Тэр чанараараа шинэчлэлийн засгийн газрыг аль болохоор муухай харагдуулахын тулд барааны үнэ, түлш шатахууны үнэ, валютын ханшыг өндөр байлгахын тулд бүх аргаа барж байна. Шударга ариун явдалтны баг өмссөн алуурчин намын хулгайч луйварчид өөрсдөө ард түмнийхээ хамаг өмч хөрөнгийг идэж дуусчихаад үлдсэн өмч болох 5 толгойгоо Хятадын ломбарданд тавьж, ард түмнээ болон шинэчлэлийн засгийн газрыг хэмжээ хязгааргүй их өрөнд оруулсан. Ямарч гэмгүй 30000 Монгол ах дүү нарынхаа толгойг залгисан алуурчин намын улаан хамгаалагчид гэхээрээ ийм цагаандаа гарчихсан байдаг юмуу. Аль 2000 оны сонгуулиар л ард түмнээ ядуурлаас гаргана гэж амлан ард түмнээ хууран мэхлэж, сонгуульд ялж байсан. Харин элдвээр муу хэлэгдэж байсан Ардчилсан намын шинэчлэлийн засгийн газар өрөнд баригдаж, туйлын ядууралд орчихсон байсан Монгол орныг 2012 онд хүлээж аваад жил гаруйхны дотор өчнөөн их бүтээн байгуулалтын ажил хийчихсэн байгаа биздээ!! Нэг хүнд оногдох газар нутаг, байгалийн баялаг, алт мөнгө, мал сүрэг, ан амьтнаараа дэлхийд тэргүүлдэг Монгол орны засгийн эрхийг бараг зуун жил барьсан МАН өнгөрсөн урт удаан хугацаанд МУ-ыг эдийн засаг, хөгжлөөрөө дэлхийд тэргүүлсэн улс болгох боломж аль хэдийн байсан. Тэдэнд өөрсдөө баяжихаас өөр сэтгэл даанч байгаагүй. Алуурчин намын улаан хамгаалагчдын хамгаалаад байгаа МАН 30000 хужаа алаагүй. 30000 Монгол ах дүү нарынхаа толгойг залгисан шүү дээ!!! Алуурчин намынхан ертөнцийн хөрснөөс үүрд арчигдах дөхсөнөө бодоод юу ч хийхээс буцахгүй ямар ч аргаар хамаагүй засгийн эрхийг авахын тулд амь тавин зүтгэцгээж байна. Ийм бузар алуурчин намын улаан хамгаалагчид шударга ариун байж, ард түмнийхээ амьдрал ахуйг дээшлүүлж, улс орноо хөгжүүлэх сэтгэл, тийм ёс суртахуун тэдэнд байх уу! Мэдсээр байж энэ бузар алуурчин намыг өмгөөлж хамгаалааад байгаа улаан хамгаалагчид нь ичнэ гэдгийг мэдэхээ байчихсан юмуу! Тэд нар эрүүл юм уу! өвчтэй юм уу! Нэгэнт мууг нь мэдсэнээс хойш наад бузар алуурчин намаа жийж хаяач! МАН-ын аль сор болсон эрдэмтэн докторууд, бусад ухаантай өчнөөн олон хүмүүс нь энэ намаас гарсан.
Энэ бузар намыг зөвхөн ардчилсан нам л бусад жижиг нам, ард түмнийхээ дэмжлэгтэйгээр ертөнцийн хөрснөөс арчиж чадна.
Шударга үндэстэний хөдөлгөөн
88583399
4 Comments