Тээвэр хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Энхтайван Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан албан тушаалтнуудын үйлдсэн гэмт хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулах хүсэлт хүргүүлжээ.
Тэрээр хүсэлтдээ төрийн хуулийг онц ноцтойгоор зөрчин, төрийн болон бусдын өмчийг нэг ч төгрөгийн өртөггүйгээр зохион байгуулалттайгаар луйвардаж өөрсдийн өмч болгодог албан тушаалтнуудыг шалгах ажлын хэсэг яаралтай байгуулахыг хүссэн байна. Ялангуяа дээрх хэрэг прокуроруудын оролцоотойгоор олон жил сунжирч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа баримт нотолгоотойгоор яригдсаар байхад ямар ч үр дүн гардаггүй болохыг тэрээр ил захидалдаа онцолжээ.
Иймд албан тушаалтнуудын гэмт хэрэг, тэр тусмаа Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх С.Отгонбаяртай холбоотой удаа дараагийн онц ноцтой гэмт хэргүүдийг УИХ, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэмжээнд авч үзэж, УИХ, Ерөнхийлөгч, төрийн бус байгууллага, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөллийг энэхүү ажлын хэсэгтээ багтаахыг хүсчээ.
Холбоотой мэдээ
-
шударга иргэн (May 14, 2014 11:03:39 am )
Увсынханаар дүүрсэн шүүхийнхэн , прокурорууд Энхтайванг буруутай юм бол барьж аваад шоронд хийчмээр юм. Яагаад тэгэхгүй байна? Буруугүй болохоор хийх санаа байвч чадахгүй байгаа л даа. Энхтайван гадаадын хөрөнгө оруулагчаа хөөгөөгүй юм. Армин, ганц худгаас Новожилов нарыг албан тушаалтнууд хахууль авч хил давуулан оргуулсан. Үүний цаана Оюуны Ундраагын Отгонбаяр байгаа нь тодорхой. Үүнийхээ хариуд бэлэг авсийн биш үү. Хэдэн жилийн өмнө Даш , Отгонбаяр нарыг хийсэн хэрэгт нь шоронд хийсэн. Дашын хэрэг бол Отгонбаярын үйлдсэн хэрэгийн хажууд юу ч биш. Отгонбаярын 14 хүний аминд хүрсэн Ми-8 онгоцны хэрэг, улсын байгууллагад өндөр үнэтэй бараа шахсан, өмч хувьчлалын луйвар гээд тоочоод байвал олон хэрэг бий. Шоронгоос хорт хавдар туссан гэсэн хуурам дүгнэлт гаргуулан солонгос явсан. Тэнд ч бас химийн хорт бодисонд хордсон байж магадгүй гэсэн хуурамч дүгнэлт гаргуулсан гэдэг. Одоо цоо эрүүл Отгонбаяр нь гүтгэлэгээ хийгээд эрх чөлөөтэй явж байна. Увсынхнаар дүүрсэн шүүх, прокурорууд арай дэндэж байна. Увс хүнд хууль үйлчилдэггүй юм уу?
Прокуроруудын хэргийг нийтэд ил болгох цаг нь болжээ. -
Зочин (May 14, 2014 2:06:29 pm )
ЭНД ИНЕГ-ЫН С.БАТМУНХ ТЭГҮҮТЭЙ ЭТГЭЭДҮҮД БАС ХАМРАГДАНА ГЭЖ ИРГЭД ҮЗЭЖ БАЙНА. ТЭДНИЙ ХЭРЭГ ЗАМХАРЧ БУЙГ ИХ ШҮҮМЖИЛЖ БАЙНА ДАА. МИАТ-ЫН ЗАЛУУСЫН ХЭРЭГ ЯВЖ ЯВЖ БӨТМУНХ НАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ШУУД ХОЛБООТОЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНАА…
2 Comments