Сүүлийн жилүүдэд цэцэрлэгийн хүүхдүүдийг багш нар нь зодож байна гэсэн эцэг эхийн гомдол их гарч интернэт орчинд ч бичлэгүүд нь цацагдах болсон. Тэгвэл Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 190 дүгээр цэцэрлэгийн бага бүлгийн багш Д.Цэнд-Аюуш ангийн хүүхдээ зодсон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч эхэлсэн. Үүний дагуу цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан байна.Энэ хэрэгт дүүргийн хоёр дугаар прокурорын газраас хяналт тавьж ажилласан бөгөөд яллагдагч Д.Цэнд-Аюушт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хэрэгийг энэ сарын 12-ны өдөр шүүхэд шилжүүлжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Zo (May 13, 2014 1:48:17 pm )
Ish hoorhii dee zodoj suid bolson yum bolov uu daa zarim sahilgagui huuhed ch hetsuu dee

1 Comment