antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 12, 2014 7 comments

ЗАСГИЙН ГАЗРЫН СҮҮЛЧИЙН ТООЛУУР ЯВЖ ЭХЭЛЛЭЭ

нийтлэсэн Admin

1399859493_20aaa82e9ebb2635original“Дээл”-ний хуулиас болж Н.Алтанхуягийн Засгийн газар “явчих” дөхлөө. “Эдийн засгаа аврах 100 хоногийн төлөвлөгөө” хэмээх амлалт аваад сүүлчийн тоолуураа ажиллуулаад эхэллээ. 100 хоног гэдэг чинь ердөө л гурван сар. Амралтын өдрүүдээ хасчих, зуны дэлгэр цаг, Улсын их баяр наадам гээд долоо хоног хутга тавилгүй мах огтолж, хундага тавилгүй найрлаж, “Явахаасаа өмнө сайхан наадам хийх хэрэгтэй” гээд ёстой дарга болгон морь уралдуулж уяач, хүүхэд хоёрыг мөн ч их дарлах байлгүй дээ.

ХИЙЖ ЧАДВАЛ ЮУГ ӨӨРЧЛӨХ ВЭ?

Хамгийн түрүүнд Ашигт малтмалын тухай хуулийн төслийг оруулаад ирлээ. Өөрчлөх юм гэнэ. Яаж? Хил дагуух газруудад ямар юмаа хийж хэн хаагуураа явахыг УИХ мэддэг байсан бол одоо Засгийн газар мэддэг болох бөгөөд энэ гайхамшигтай эрхийг 19 сайд мэддэг болох ажээ. Ингэснээр “Талын мэлтэс”, “Хатан суудал” зэрэг Монголын хамгийн том алтны ордуудыг ашиглах томоохон боломжийг эдийн засгийн хямрал далимдуулаад гаргаад авч байгаа нь энэ.

Эрдэнэсийн чулуугаар нурж байдаг их говийн дархан цаазат газарт амьдардаг элдэв ховордсон амьтад хаагуур ямар юмаа хийж амь зогоох нь энэ Засгийн газарт ёстой падгүй бөгөөд цаашлаад Лугийн голын ховор элемент, Асгатын мөнгө, Тамсагийн газрын тос гээд хилтэй ойролцоо байх газруудад толгойгоороо хөл хийж, хөлөөрөө толгой хийн Монголын хамгийн үзсгэлэнт байгалийн тогтоцууд хужаа уурхайчдын гэр орон болох өөрчлөлт яг одоо УИХ-аар батлагдах гэж байна.

Үүнд Б.Бат-Эрдэнэ аварга тэргүүтэй хэдэн гишүүн ихээхэн бухимдалтай байгаа бөгөөд “Сонгуулиар амласан амлалтаа санаач дээ, та нар минь” хэмээн нам бүхэнд амлалтыг нь уншин өгч ухаан алдсан хэн нэгнийг сэгсчин “Ухаан орооч дээ” гэж уйлж буй мэт үйл явдал чуулганы танхимд өрнөж байна.

Энэ удаагийн хуулийн өөрч-лөлтөөр засгийн эрх данхайж нэг агентлагаар ороод бүтдэг байсан ажил дахиж яам дээр очих ажилтай болон нэмэгдэж авилгад өгөх мөнгө, аятайхан харьцахгүй бол болохгүй даргын тоо ихээр нэмэгдэж байна. Тиймээс УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Хөөе найз нараа! Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд Монгол цорын ганц сонголт биш шүү!” хэмээн анхаарууллаа. Юун нөгөө хөрөнгө оруулагчдыг татах, улам үргээгээд Их говийн дархан цаазат газартаа хужаа машин холхисон алтны уурхайтай болох нь ээ.

КАЗИНОТОЙ БОЛНО

Яг үнэндээ казиногоос айгаад гайхаад байх юм алга. Ядуу муусайн монголчууд хурааж бөөгнүүлсэн жаахан юмаа барьж ороод алддаг муу зантайг мэдрүүлсэн автомат рулетийн газруудыг хааж байж сая нэг санаа амарч байсан. Дахиад тийм газарт монголчуудыг оруулаад байх хэрэггүй гэдийг олон хүний амьдралаар нотлон харуулчихсан учраас хангалттай.

Гэхдээ Монголын тасарчихсан баячуудын “Чингис” бондоос олсон хэдэн ногооныг Макао, Солонгосын казинод очиж өгөөд байгаа нь бас л харамсалтай. Арга ухаан сийлж олохгүй бол болохгүй нь ээ. “ЯС” сайдын санаачилж байгаа хууль нь морин уралдаан, интернэт покероос илүү гарахгүй байна. Арай сийрэг толгойтой, зоригтой хэдэн гишүүнээр багийг нь бүрдүүлээд Эдийн засгийн чөлөөт бүс гэж хашаа хатгаснаас өөр ажил хийгээгүй газруудад казино байхад ерөөсөө болохгүй юм алга. Иргэд рүүгээ бороохой далайж гар нь загатнасан цагдаа нарыг гудамж бүрт нь зогсоогоод Хятадын хойд нутгийн баячуудын мөнгийг яаж саах вэ? гэж толгой нь гашилсан Макао, Солонгос, Америкийн казиногийн компаниудад концессийн крантыг нь нээгээд өгөхөд юун тэр Оюутолгой дахиад хэд, хэдэн Оюутолгойтой болох нь гарцаагүй. Үйлчилгээ дагасан орлого гэж том юм бий. Үүнийг бид хэзээ ч мартаж болохгүй. Мэдээж ядуу хэдэн монголчуудыг оруулахгүй байсан нь дээр. Шударга л байцгаая. Хатуухан хэлж сурцгаа. Хэдхэн сарын дотор л Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүс танигдахын аргагүй өөрчлөгдөх нь мэдээж юм.

МАН-ЫГ АЯТАЙХАН ГУЙВАЛ ӨРИЙГ 90 ХУВЬ ХҮРТЭЛ НЭМЭХ АН-ЫН МӨРӨӨДӨЛ БИЕЛНЭ

Юун 90 хувь гэж гайхаж байна уу? Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээний 70  хүртэлх хувийн өр тавиулах тухай хууль бариад гүйгээд л байна. Одоо байгаа өрөө яая гэж байж дахиад өр тавих юм гэнэ. Хэрвээ энэ өрийг УИХ-ын 3/2-оор батлаад гаргаад ирвэл юун нөгөө “Их өр” түүнээс аймаар юм болох нь мэдээж. Өрийн хууль болон дагалдах хуулиудын өөрчлөлтөд нэмж орох жижиг  засвар нь Засгийн газрын баталгаа бөгөөд үүнийг 20 хувь болгож сэмээрхэн оруулж ирж байгааг Ч.Улаан ямархан янзаар хаагуур нь хавчуулж юугаар өнгөлөн далдалж өргөн барихыг таашгүй. Гэхдээ ил барьж орж ирээд эвтэйхэн гуйгаад үзвэл болохгүй газаргүй юм. Учир нь Монголын толгой эдийн засагчид болон хуулийн талаас нь хараад хянаад өгөх сайн төлөвлөгөө боловсруулаад хийгээд гүйцэтгээд өгчих Н.Батбаяр сайд аа. Хэдэн зуу дахин илүү ажилтай, ухаантай улсууд бишгүй бий. Тэдэнтэй хүн шиг уулзаад гуйвал болохгүй гээд МАН-ынхан буруу хараад суучихгүй нь лавтай. Тэд ч гэсэн улс эх орноо хөгжөөсэй, босоосой гэж бодож явдаг нь мэдээж бөгөөд цаашид ч гэсэн АН-ынхан гаргасан алдаагаа давтаад газар цөмлөөд яваад байгаасай гэж харахгүй нь ойлгомжтой.

96 ХОНОГИЙН ДАРАА ЯМАР ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ?

100 хоног гэж хугацаа өгсөн чуулганаас хойш хэд хоног өнгөрлөө. Энэ даваа гаригт 96 хоног үлдэж байгаа эдийн засгийг аврах төлөвлөгөө гараанаасаа гайгүй сайн гараад явчихлаа гэж ойлгож байна. С.Баярцогт шүүрс алдан урт, урт амьсгаа авч байгаад “Энэ төлөвлөгөө чинь зүгээр л цаасан дээр үлдлээ. Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулцгаая” хэмээн санаа алдан хэлсэн үгийг ёстой матрын нулимс гэлтэй. Хариуцлага тооцох өдөр ирэхэд “Тээр би хэлээ биз дээ! Бүтэхгүй ээ гээд байхад” гэх нүхээ ухчих шиг боллоо. МАН-ын дарга М.Энхболд харин хариуг нь тэр дор нь гялалзтал барьж  “Хоорондоо эв эеэ олоод ажлаа сайн хийцгээ” хэмээн амыг нь таглав.

Эрх барьж байгаа намууд бие биенээ огцруулах хүсэлт өргөн барьж тэр нь УИХ-ын чуулганд хэдэн сар дамнан хэлэлцэгдэж байгаа нь өөрсдийнх нь л буруу гэдгийг ард түмэн бишгүй л хэлж байгаа. О.Баасанхүү гишүүнийг ч бас нүдээ том болгоод харвал эрх барьж байгаа том амьтан шүү дээ. Хоорондоо эв эеэ олохгүй байгаа нь үүгээр хангалттай батлагдаж байна.  Энэ нийтлэлийг бичиж байхад  нэг ам.доллар 1818 төгрөг хүрсэн байна. “Монголын Үнэн” сонинд нийтлэгдэх тэр өглөө  нэг ам.доллар хэд болохыг би таашгүй ч Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн төлөвлөгөө эхлээд дөрөв хоносон байх тул энэ үнээсээ буусан байх болно гэдэгт итгэлтэй байна.

Үлдсэн 96 хоногт “2014 оны төсөвт 1384 төгрөг байна” гэсэн ам.долларын ханшид анхаарал хандуулахгүй бол шуудхан   Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй 19 сайд УИХ-ын чуулганд огцрох өргөдлөө бариад орох нь баараггүй биз ээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • баагий ах нь (May 12, 2014 2:05:31 pm )

    нөгөө ерөнхийлөгчийг гутаагаад дараа нь уйлаад уйчилалт гуйгаад байсан хошного аммт л байна сайн сэрүүн зүүдэл вэ дахиад уйлав даа

  • АРД (May 13, 2014 7:48:13 am )

    Нөгөө Ерөнхийлэгчийн сонгуулиар Элбэгдоржийг газарт ортол муулаад байсан энэ нөхөр хаанаас гэнэт гараад ирэвээ, хэсэг мартагнуулж байгаад төрийн ордон, энэ тэрүүгээр сурвалжлагч гээд харагддаг боллоо, одоо нөгөө АН-ыг, түүний ЗГ-ыг муулж дайлаар мордох аянгаа эхлэв үү, МАН-ынхны хошногыг долоож, бөгсийг нь арчигч чамайг ард түмэн мартаагүй дээ.

  • Хойд-Гойд (May 13, 2014 9:33:04 am )

    Үгүй мөн сонин юмаа Энэ нөхөр Чингэс бондоос мөнгө алга болсоныг яг таг мэдэж хэн хэн хаана яаж казино тоглож байсаныг мэдэж байна шүү.Энэ нөхөрийг шүүх цагдаад өгвөл тэр хулгайчдыг заагаад өгөх юм байна.Хэрэв нуугаад хэлэхгүй бол хэрэгтэн , хэрэг хийсэн хүнийг албаар нуусан гэж хариуцлага тооцуулах хэрэгтэй уул нь ийм шударгах хүн хэрэгтэй л дээ. Харин худалаа мэдээ мэдээлэл,хүн гүтгэсэн байх аваас толгойг нь доош харуулан модны мөчирөөс зүүж байгаад дороос нь гишүүгээр гал өрдөж шаахан дулаацуулвал ухаан орох болов уу.

  • dok (May 13, 2014 9:58:05 am )

    ebii dee ene neg amitan nam ni ch toodgui , humuus ch sonjij sonirhodoggui elii balai yum bicheel, yarial yabakh yum daa hund hortoi bish dee zailuul bicheel yabjil baig dee

  • кк (May 13, 2014 10:39:00 am )

    дарваанаа

  • bbb (May 13, 2014 2:11:09 pm )

    daldganasan nusan chapakiig harahaar l zivuu hureed bdiin shuu

  • darvagar (May 13, 2014 11:17:34 pm )

    darvagar uruultaa haanaas garaad irveee chi er n yu ch bicheed hereggui bhoo dandaa hund doromjluulaad… kk uruvdmuur amitan…nohoi ch shinshlehgui hun ch toohgui

antalya rent a car