antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 12, 2014 4 comments

Байртай болгохыг хүссэн иргэдэд засгийн газрын журам хатуудав уу

нийтлэсэн Admin

1399860046_bairОрон сууцны үнэ тэнгэрт хадсан энэ үед “Гэр хорооллыг орон сууцжуулна” гэж мянгантаа яриад ч нэмэргүй гэдгийг мэдэрсэн Засгийн газар нэн түрүүнд орон сууц, барилгын материалын үнийг тогтворжуулах арга хэмжээ авахаар шийдсэн. Үүний эхлэл болгон “Буянт-Ухаа” хорооллыг сүндэрлүүлж, иргэдийг боломжийн үнээр, бага хүүтэй, урт хугацааны зээлээр орон сууцтай болгох хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Ингэхийн тулд багагүй ажил хийсэн нь мэдээж. Тодруулбал, Оронсууцны санхүүжилтийн корпорацийг Төрийн орон сууцны корпораци болгон нэр, статусыг нь өөрчилж энэ хөтөлбөрт хамтруулахаар болсон. Өөрөөр хэлбэл, бүхий л тушаал, тогтоол, шийдвэрийг Засгийн газраас гаргаж, ТОСК гүйцэтгэх ажлыг нь 100 хувь гардан хийхээр болсон. Урьд нь бага, дунд орлоготой иргэдэд зориулсан зургаан хувийн хүүтэй орон сууцны хөтөлбөр зарлаж, түүнийгээ “барианаас гараад удаагүй байхад амыг нь татсан” төрийн түшээд энэ удаад нэлээн хашир хандана билээ. Тэд “Ийм хөтөлбөр зарлана” хэмээн урьдчилан мэдэгдсэн ч иргэдээс захиалга авах гэж яараагүй.

Юутай ч тэд Хан-Уул дүүргийн есдүгээр хороонд 4.6 га газарт есөн давхар 51 орон сууцыг сүндэрлүүлж чадсан. Энэ их бүтээн байгуулалтад үндэсний долоон компани хамтран оролцсон. Өнөөдрийн байдлаар эхний ээлжийн 28 барилга ашиглалтад орсон бол 23-ынх нь дотоод заслын ажлыг хийж байгаа юм. Ашиглалтад орсон 28 барилга буюу “Буянт-Ухаа-1” хороололд 1076 өрх амьдрах боломжтой болоод байна.

 “Буянт-Ухаа- 1 хороололд байртай болохын тулд иргэд төрийн үйлчилгээний цэг буюу ТҮЦ машинд бүртгүүлэх ёстой байсан. Бүртгүүлэхийн тулд хонон өнжин дугаарлаж багагүй ажил болсон. Иргэд их ажлынхаа үр шимийг өнгөрсөн амралтын өдрүүдэд үзлээ. Тодруулбал, ТҮЦ машинд бүртгүүлсэн иргэдийн мэдээлэл ТОСК-д хүрмэгц, ТОСК болон Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монголбанкны мэдээллийн сан, Үл хөдлөх хөрөнгө зуучлалын газар зэрэг байгууллага хамтран тухайн хүнтэй холбоотой мэдээллийг нягтлан сугалаанд оролцох эсэхийг шийдсэн. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгал төлсөн сарууд нь тасалдсан, урьд нь орон сууц худалдан авч байсан гэх мэтээр журамд заасан заалтыг зөрчсөн байвал сугалаанд оролцох боломжгүй болох юм.

Урт хугацаатай, найман хувийн хүүтэй зээлийн орон сууцанд хамрагдахаар материалаа өгсөн хүмүүсээс шалгуур хангаж тэнцсэн иргэдийг ТҮЦ машинаас өгсөн маягтын кодоор сугалаанд хамруулах болсон. Сугалаа сугалах явцыг хоёр өдрийн турш МҮОНРТ-ийн хоёрдугаар сувгаар шууд дамжуулан хүргэсэн. Эхний өдөр буюу өнгөрсөн бямба гаригт өндөр настан, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сугалааг явуулсан. Харин маргааш нь төрийн албан хаагчдыг багш, эмч, цагдаа, бусад гэсэн ангиллаар азыг нь үзлээ. “Иргэдээ тухлуулна” нэртэйгээр МҮОНРТ-ийн “600 студи”-ээс шууд дамжуулсан сугалааны үйл ажиллагаанд Авлигатай тэмцэх газар, ТОСК, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон сугалаанд нэр нь орсон иргэдийн төлөөлөл ажиглагчаар байлцсан юм. ТҮЦ машинаас авсан маягтынх нь кодыг цаасан дээр хэвлэн, хуйлж сугалааны зориулалтын хүрдэнд хийсэн байв. Сугалааг нийслэлийн 40 дүгээр сургуулийн сурагчдаар татуулсан юм.

Сугалааны явцад хөтлөгчдийн танилцуулж буй тоо анхаарал татаж байлаа. Учир нь 33 ам метр талбайтай орон сууданд төрийн албан хаагчийн бусад гэсэн ангилалд 418 хүн материалаа ирүүлснээс 294 нь шаардлага хангасан гех юм. Түүнээс 76-д нь орон сууц худалдан авах боломж олгов. Хүсэлт гаргасан хүмүүсийн бараг тал хувь шаардлага хангаагүй гэх шалтгаанаар сугалаанд оролцок боломжгүй байсан гэнэ. Энэ үзүүлэлт эмч, багш, цагдаагаас бусад төрийн албан хаагчийн ганц энэ ангилалд гарсан зүйл биш. Тухайлбал, 66.88 ам метр талбайтай орон сууцанд өргөдөл гаргасан хөгжлийн бэрхшээлтэй 130 иргэний ердөө 55 нь сугалаанд оролцов. За тэгээд 51.78 ам метр талбайтай орон сууцанд өргөдөл гаргасан 511 өрхийн 284 нь сугалаанд оролцох эрхээ авсан байх жишээтэй. Үүнээс үзэхэд Засгийн газрын баталсан журам иргэдэд хатуудав уу, иргэдийн хүсэлтийн дагуу хяналт хийсэн ТОСК, Монголбанк, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Үл хөдлөх хөрөнгө зуучлалын газрын хяналт чангадав уу. Юутай ч хүсэлт гаргасан иргэдийн 30- 40 хувь нь сугалаанд оролцож чадсангүй.

Гэхдээ нэгэнт бүгдээрээ байртай болчихгүйгээс хойш баярлах нь баярлаж, гомдох нь гомдохоос ч яах вэ. Юутай ч сугалааны дүнд “Буянт-Ухаа-1 хорооллын байрнууд эздэдээ хүрчихлээ. Сугалаагаар байранд орох боломж нь нээгдсэн иргэд банктайгаа гэрээгээ хийж, урьдчилгаа мөнгөө төлөөд байрны түлхүүрээ гардах боломжтой юм.

Дашрамд дуулгахад, 33, 39.47 ам метртэй нэг өрөөнүүд, 49.72, 51.78 ам метртэй хоёр өрөө, 66.88 ам метртэй гурван өрөө байрнуудаас хамгийн олон хүний захиалга авсан нь 33, 39.47 ам метр талбайтай байрнууд байсныг онцлох нь зүйтэй байсан болов уу. Мөн “Буянт-Ухаа-2” хорооллын орон сууцнууд тун удахгүй ашиглалтад орно хэмээн албаны хүмүүс дуулгаж байгаа юм.

Сайныг дагаж саар гэдэг дээ. Сугалааны хүрдэнд өөрийн кодоо байгаа эсэхэд эргэлзэж байгаа хүн байвал ТОСК-ийг зориход болох юм билээ. Сугалааны ширхэг цаас бүр баримт болон үлдэж, хүрдэнд хийсэн сугалааны нөгөө хэсэг буюу тал тамгатай нь лацтай саванд хадгалагдаж байгаа” хэмээн ТОСК-ийн Маркетинг, борлуулалтын хэлтсийн дарга Т.Гэрэдт-Од хэлсэн.

alt

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • zochin (May 12, 2014 3:45:12 pm )

    dohirloo uzej chadaagui haanaas harah bolomjtoi we

    • Anonymous (May 12, 2014 5:23:07 pm )

      TOCCK dr och

  • ard tumen (May 12, 2014 11:30:31 pm )

    uridchilgaa 30%-g bagasgaachee tur zasag min arduud chin hetsuu heseguud n uldlee 20% bolgoeoo altanhuygaa ene deer bodoltsooroo bairnii une tengert hadaj bna ger horoololoo bagasgay gej buun ajil hiigeed butel muutai bna uniin bagasgaad uridchilgaagaa 20% bolgochih ard tumen chin bayrlan shuu erunhii saidaa tanid amjilt husie

  • мммм (May 13, 2014 12:01:17 pm )

    урьдчилгаа төлбөрийг 20% болгож болохгүй шүү банк жинхэнэ дампуурна улс сөнөнө шүү дээ америк аргаа барж байж хямралаас гарч байхад манайх шууд сөнөнө

antalya rent a car