antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 22, 2011 2 comments

Сенсааци: Улсын байцаагч ажлаа хийж яваад хулгай хийсэн баримтыг цацаж байна

нийтлэсэн Admin

Оюуны өмчийн газар, Шударга бус өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газар, ЦЕГ-ынхан өнгөрсөн хавар, тавдугаар сарын эхээр дэлгүүр, хоршоодод хамтарсан шалгалт хийсэн байна. Энэхүү хамтарсан “аян” гол зорилгоо хуурамч бараа бүтээгдэхүүн борлуулагчдыг илчлэх хэмээн нэрийджээ. Шанхайд төвтэй гэх LV-г борлуулагчдын шахалтаар төрийн гурван том аппарат ийнхүү нэгдэж хөдөлсөн юм байх. Ажиллагааны “үр дүн” нь төрийн байгууллагынхан өөрсдийнхөө үзэмжээр хуурамч гэж тодорхойлсон LV-ийн бараа бүтээгдэхүүнүүдийг хаа тааралдсан газраасаа хуу хамж явсан байна. Энэ дуулианд хамгийн их өртсөн газар бол “Талст” Fashion shop. Шударга бус өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан хэвлэл, мэдээллийнхэнд хийсэн мэдэгдэлдээ хүртэл 20-иод жилийн хөдөлмөрөөр бий болж, хэрэглэгчдийнхээ хүрээг тэлсэн “Талст” fashion shop-ийг онцолж дурьдсан нь хачирхалтай. Ийнхүү хэрэглэгчдийг LV-ийн хуурамч бүтээгдэхүүн борлуулсан хэмээн “Талст”-ын эсрэг турхирч байсан Шударга бус өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын ажилтны шударга бус үйлдэл мэдээллийн сайтуудад тавигдсанаар, ард түмний дунд төрийн ажилтнуудын нэр хүндийг навс унагаж орхилоо. Учир нь Шударга бус өрсөлдөөнийг зохицуулах үүрэгтэй, хуурамч бараа хураах их аянд мордож, төрийн нэрээр сүрийг үзүүлсэн байцаагч өөрөө ажлаа хийж явахдаа “Талст” fashion shop-оос хулгай хийсэн байна. Та бичлэг дээрээс харж байгаа, өнөөх “хулхи” бараанаас нь өөрийн мэдэлгүй шуналдаа хөтлөгдөн хулгайлаад гарч байгаа байцаагч, түүнийг явуулсан цаад байгууллагын байж байгаа царай нь энэ. Хамгаалалтын албаны камерт үлдсэн энэхүү дүрс бичлэгээс харахад эрхэм байцаагч гуай өөрөө эрүүгийн хэрэг үйлдсэн нь хөдөлбөргүй нотлогдож байна. Авилгал, хээл хахуульд идэгдсэн гэх нэрэн дээр хулгайч, ёс зүйгүй гэх нэрийг төрийн албан хаагчдад Шударга бус өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газар ийнхүү зүүж өгөв. Ёстой нөгөө идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургана гэгчээр “Талст” fashion shop-ийн нэр хүндийг унагах зорилгоор Шударга бус өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газраас хийсэн мэдээллүүд өнөөдөр улиг болж, тэдний бусармаг үйлдлүүд харин ил боллоо. Дэлгүүрүүдээс хураасан бараа материалыг хэн гэдэг байцаагчийн авгай хүүхэд хаана зүүгээд эдлээд явж байгаа бол гэх бодол ч төрж байгааг нуух юун. Харин бид Талстыг зорьж очвол “Наад бичлэгээ та нар яаж олж авсан юм. Ийм зүйл болох нь болсон. Гэхдээ бид албан ёсны тайлбар өгмөөргүй байна” хэмээв. Эднийх өвлийн сезон ид эхэлчихсэн хүн зоноор пиг тул бид удаж төдөлгүй гарсан юм. Харин “Хулгайч” байцаагчийн тухай мэдээллийг бид удахгүй дэлгэрэнгүй хүргэх болно.

Н.Цэнгүүн

shock.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (November 23, 2011 1:47:55 am )

    kk talstiin bichuulsen tulburte medeelel bn shd kk mongld orig baraa yr n bdaggui bh ter dundaa talstad orig LV bn gehed 100% ergelzeetei shde

  • Anonymous (November 23, 2011 1:58:41 am )

    talst unenees tsaashgui demii gazar,240.0 avsan tsamts zaavriih n daguu gants huurai himi d ogohod dahij osoltgui!!ochood heluul zagnuulna bz,tegj yavhaar dahij shagaihgui mn

antalya rent a car